Баатка-ийнхүү өгүүлрүүн

2011-04-25 Baatka бичсэн.

Сайн байцгаана уу? Хаварын шаргал өдөрүүд мэндийг энхүү нийтлэлийг уншиж байгаа анд нөхөд намайг танидаг танидаггүй бүх хүмүүст хүргэе!!!

Өнөөдөр бол блогийн маань насны ой давхацсан сайхан өдөр юм байна. Бид арван жилийн сургуулиа төгсөөд өдгөө гурван жилийн нүүрийг үзсэн ч гэлээ энэ хүү хугцаанд яг л хамт байгаа мэт үргэлж санаа сэтгэгдэлээ солилцож шинэ соргог мэдээг цаг алдалгүй дэлхийн аль ч өнцөг булан тохойд байсан ч хүргэж ирсэн блог чамд баярлаа хэмээн анд нөхөд амраг садангийнхаа өмнөөс хэлмээр байна.
Он жил өнгрөхийн хэрээр бидний санаа бодол ч өөрчлөгдөж байгаа нь элт гэвч бидний нөгөө л нэг нэгнийгээ нөхөрсөгөөр явуулдаг нөгөө л хэд нийлж пс тоголдог нөгөө л хэд онц сурдаг хэвээр байна ерөнхий төлөв.
2002 оны тэр сайхан 9 сарийн нэгний тэр гайхамшигт сайхан өдөр аавтайгаа ээжтэйгээ шинэ хувцастай хэхэ (Болдоос жишээ татав) шинэ сургууль шинэ ирээдүй шинэ найз нөхөд ирэлхийлсээр шинэ замаар алхсансан. Өдгөө тэр замын чулууг хүртэл чулуу намайг танидаг болтол нь гутлын улаа илээж хурдан удаан янз янзаар ямар ч олон өнгрөвдээ. Одоо харин бүх юм өөр, тэр алхадаг жимээрээ алхах минь цөөрч тэр ч байтугай анд нөхөдтэйгөө жилийн олон өдрүүдийн хэдхэнийг ч хамт өнгрүүлж чадахгүй байгаадаа хааяаа даа нууцхан нулимсаа хүний нүднээс далд арчидаггаа нуух юун.Гэвч уйлах илүүц гэж бодогдох үе уйлсан үеээс олон бодогддог ер нь ч уйлах илүүц юм байгаам ш дээ, бид бол залуу хүмүүс бидэнд ирээдүй мөрөөдөл бүгд цөм байгаа гэж би итгэл тавиж байна бид бол зоргоор учирсан залуу насны учирхал байсан азтай хүмүүс түүгээрээ ч хэзээ ч нэг нэгнээсээ хамааралгүй болохгүй гэдгийг сүүлийн арван зуун мянган хоног бодож олсон юм.

Ирээдүйн Монгол орон түүний залгамж халаа
Энх тайваныг бүрдүүлэгч эрхэм хүний буян заяа
Элэгсэг халуун дотноор инээх аавын хүчит анд нөхөд
Эрдэм ухаан төгс хэмээх үерхэлдээ үнэнч он жавууд
Нэгнийгээ бид хамт өргөж одонд хүргэх шатыг босгоно
Нэгдүгээр сургууль гэх түүхт нэрийг нэг насаараа үл мартана
Нэмгэн түрийвч байлаа гэвч түндийлгэхгийг бид зорихгүй
Нэг насаар минь зовооно гээд ч нэгнийхээ төлөө бид мохохгүй
Аз жаргалаа хамт хуваалцах тавиланд бид ухралтгүй орсон
Алдаа оноог бүгд хэлэлцэх авилаггүй шүүгчдээр бид тодорсон
Алхам тутамдаа нэг нэгэндээ дэм өгөх цалингүй ажилтай
Ард талдаа ангийн анд гэх арван давхар хана хэрэмтэй


За мэдэхгүй мэддэг мэддэггүй баахан л мөр холбох гэж үзлээ ямар бичиж дуусчаад арилгалтай нь биш за ямартай ч нэг иймэрхүү юм сараачлаа нийтлэл ч гэждээ нийтлэл юмдөө.
Нээрээ та нөхөдтэй хэдэн жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт та нөхөдийн гэр бүлийн хамтаар зугаалга зохион байгуулнаа гэдэгийг хэлчий найдвартай хэлсэн бол цахиур шаачинаа гэж байгаам ш дээ. За тэгээд бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе!!! Энэ наадмаараа морь тань хурдан байж бөх тань хүчтэй байхийн өлзий буян дэлгэрсэн сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе за ингээд урд урдхаа барьчих уу? За ингээд барисан гэрийг магтвал барс арслангийн шинжтэй баруун талын засуул сонсоо.
За тэр илийрэх яахав одоо та бүхэндээ чадах ядхаараа нийтлэлийг өргөн барих болноо мөн манийхаа зөв бичих дүрмийн алдааг бүү дөрөөлж нэр төрд халдаад байгаарай ойлгоод уншаарай.

6 сэтгэгдэл:

Baatka said... ( 25/4/11 03:23 )

Amjij niitleliin 7 honogtoo duusaglaa

choi said... ( 25/4/11 20:21 )

сайн сайн уу?:)нээрээ их алдаатай байна шүү(би алдчихаагүй байгаа..)

BAATKA said... ( 25/4/11 20:56 )

chi deer bichsen bitii iniig shaltaglaaraig oilgooguinmuu?

Margad said... ( 25/4/11 21:01 )

Blogtoo torson odriin mend hurgey! <3

yaruu said... ( 25/4/11 23:05 )

Төрсөн өдрийн мэнд,,, зугаалга гэдэг их сайхан сонсогдож байна.

Yaruu said... ( 25/4/11 23:05 )

Энэ зураг нь бас их ховор гоё зураг байна. <3

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...