North Ducks 3-р шатанд шалгарлаа!!!

2010-03-22 uundaa бичсэн.
UBS TV-ээр орой болгон таны гэрийн хойморт саатаж буй Universe Best Songs-2010 уралдаант нэвтрүүлгийн 2-р шатны шалгаруулалт өчигдөрхөн болж өндөрлөлөө. Эхний шатанд 700 гаруй оролцогчид өрсөлдөн нийт 152 хүн дараагийн шатанд шалгарсан байсан. Харин өчигдрийн дараах байдлаар буюу яг одоо ердөө 80 хүн 3-р шатанд шалгарч үлдээд байна. Энэ дунд манай 131dg-ийн төлөөлөл болох Ц.Баяржаргалын NORTH DUCKS хамтлаг байгаа билээ. Ингээд 1 болон 2-р шатнаас хийсэн зурган сурвалжлагыг товч тайлбарын хамт хүргэж байна.

1-р шатны шалгаруулалтанд North Ducks хамтлаг Coldplay хамтлагийн Viva La Vida дууг дуулан оролцсон. Гоцлол дуучин Баяжаргал дуулан, бөмбөрчин Билгүүн хоолой хийж, басс гитарчин Өлзий-Орших хонх дуугаргасан. Шүүгчид ч санал нэгтэйгээр нэгэн дуугаар тэднийг дараагийн шатанд үлдээсэн.

2-р шатны шалгаруулалтанд хамгийн сүүлд гарсан 694 дугаартай North Ducks хамтлаг алдарт Green Day хамтлагийн дуулсан 21 guns дууг дуулсан. Заалыг доргиосон шүүгчдийг хөөргөсөн, догдлуулсан уяруулсан хэдэн мөчийн дараа шүүгчид санал нэгтэйгээр 3-р шатанд тэднийг үлдээсэн юм. Мэргэжлийн түвшинд хамгийн дөхсөн, өнөөдөр сонсогдоогүй хамгийн сайн дуугаралт байлаа гэсэн магтаалаар, мөн тодорхой хэмжээний шүүмжлэлтэйгээр сонсон ТЭНЦСЭН гэсэн хуудастайгаар гарч ирлээ. Тун удахгүй North Ducks хамтлагийн 1,2-р шатны бичлэг телевизээр цацагдана. 131dg.com тун удахгүй бичлэгийг хүргэхээр ажиллаж байна.

North Ducks хамтлагийнханд, Бажгаа, Моло, Өөжиг, Билгүүнээ нартаа дараагийн шатанд нь амжилт хүсье. Дараагийн шат 4-р сарын 20-нд Улсын Драмын Эрдмийн Театрт. БИД ХАМТДАА БҮГДЭЭРЭЭ ДЭМЖИХ БОЛНО.

12 сэтгэгдэл:

Tmka said... ( 22/3/10 19:06 )

hooh.. Bayar hurgey! Chi shuu.

BAATKA said... ( 22/3/10 19:17 )

ta nar shuu geech haha bayr hurgii laitai shuu aimar

KYo said... ( 22/3/10 20:11 )

aimar aimar ochij uzmer l bna

KYo said... ( 22/3/10 20:16 )

Breaking news ru orod Mazaalaig anzaarahgui bna timu kk yadjihad 2 la tsug

Byambaa said... ( 22/3/10 21:00 )

Гоё зурган сурвалжлага байна, Бажгаа болон хамтлагийнханд нь амжилт хүсье.

g_oyuka said... ( 22/3/10 21:20 )

амжилт хүсье

enest said... ( 22/3/10 21:55 )

ho, North Ducks-nhanda amjilt husii..
uundaa, bolul bichlegi n taviad uguch =)

enest said... ( 22/3/10 22:09 )

ho, North Ducks-nhanda amjilt husii..
uundaa, bolul bichlegi n taviad uguch =)

Үлмэдэх said... ( 22/3/10 22:45 )

амжилтыг аягүй их хүсэжийнаа

Orgil said... ( 22/3/10 22:45 )

hey i want u guyz to put some video.... bichleg bichleg

Zoog!! said... ( 23/3/10 22:23 )

манай хүн ч ярилцлага өгөөд сурцан харагдаж байна хэхэ

Tsengel said... ( 24/3/10 01:13 )

амжилт хүсье!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...