FC 131dg МУИС-ын АВАРГА боллоо!!!

2009-10-21 uundaa бичсэн.
2009 оны 10-р сарын 11-ны өдөр 1-р сургуулийн спорт заал болон Улаанбаатар Дээд Сургуулийн зааланд МУИС-ын 2009 оны намрын аварга шалгаруулах заалны хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд МУИС-ын бүх салбар сургуулийн төлөөлөл болсон 24 багийн 160 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөн дүнгээ гаргасан юм. Уран уран гоолууд, гайхалтай дамжуулалтууд, оновчтой хүчтэй цохилтууд, тактикийн өрсөлдөөнөөр дүүрэн гал гарсан ширүүн тоглолтуудтай тус тэмцээнд манай ангийнхан одтой сайхан оролцож шилдэг довтлогчийн шагналыг нь алтан медальтай нь хамт хүртсэн мэдээг хүргэж байна.

Манай ангийнхан дээр суурилсан Г.Зол-Эрдэнэ ахлагчтай 131dg баг энэхүү тэмцээнд таарсан учраа болгоноо хожсоор 100 хувийн амжилттайгаар алтан медаль хүртэн, багийн довтлогч Н.Бямбажав 12 гоолтойгоор "Мэргэн Бууч"-ийн шагналыг авсан юм. Багийн бүрэлдэхүүнд манай гишүүд болох Г.Зол-Эрдэнэ, Н.Бямбажав, А.Ундрал, М.Өлзийхутаг нар болон МУИС-ын ЭЗС-ийн манай ангийнхны "эчнээ" танилууд Г.Бямбасүрэн, Э.Дөлгөөн, Ч.Алтан-Өлзий нар багтан анх удаа МУИС-ын аварга хэмээх цолыг хүртлээ. Мөн манай ангийн Х.Билгүүн болон Н.Нямхүү нар "ЭЗО-2" багийг ахлан, удирдан оролцож шилдэг 12 багийн тоонд багтсан амжилтыг үзүүлсэн юм. Тэмцээнийг зохион байгуулж, гайхалтай шүүлтийг хийсэн Б.Батзаяа, Д.Батцэнгэл, Ц.Баяржаргал, Э.Тэмүгэ, О.Энх-Оргил нарт онцгойлон талархлаа илэрхийлье. Ингээд тэмцээнээс хийсэн зурган сурвалжлагыг 131dg.blogspot.com та бүхэндээ хүргэж байна. Амжилттай оролцсон нийт ангийнхандаа болон багийнхандаа баяр хүргэе!!! БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ХААЛГАЧ - Б.БАТПҮРЭВ /МТ-13/
ТЭМЦЭЭНИЙ МЭРГЭН БУУЧ - Н.БЯМБАЖАВ /131dg/
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧ: Г.Батбаяр /ОМ-1/
ТЭМЦЭЭНИЙ АВАРГА: FC 131DG
ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ: ОМ - 1 баг
ТЭМЦЭЭНИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ: МТ-13 баг

21 сэтгэгдэл:

Tsengel said... ( 21/10/09 23:40 )

угаасаа түрүүлэх баг нь тодорхой ,,, харин бусад нь 2,3 ийн төлөө тоглохгүй юу ,,, онгироо байгаа биддэ... хаха

Tsengel said... ( 21/10/09 23:41 )

хаха (ийгооз ийн хэснээр нтр)
йигооз ч чанга байлаа шүү ,,,, акак шиг нтр хаха,,,

Tsengel said... ( 21/10/09 23:43 )

хөөе , хавтгай гуай ,,, тэмцээний "алтан шүгэл"-ийн шагналтыг яацийн ,,, айн,, нтр ,,, хаха,,,

Tsengel said... ( 21/10/09 23:46 )

хамгийн дээд талын зурган дээр тэмцээнд түрүүлсэн баг зохион байгуулагчидтайгаа зургаа авахуулъя гээд гуйгаад байхаар нь авахуулав,,, хаха

slash said... ( 21/10/09 23:46 )

Bayar hurgey. jil bur temtseenee zohioj bgarai:)

byambaa_swiss said... ( 21/10/09 23:46 )

yooyo yostoi shan temtsen bsan shuu, shan ch ur dun,, manai bagiihan unehr shildeg ni bsan gdgt temtsen uzsen hun bur gerchleh bizee,,yalanguya captian Zogi bolo Uundaag durdahgu bhiin argagu yum aa

Зоогий said... ( 21/10/09 23:48 )

манай Өлзийгийн шөрмөс нь татсыму эсвэл эрхлээд унацыму??? хэхэ

Үлмэдэх said... ( 21/10/09 23:48 )

МУИС-ийн аврага болсонд нь баяр хүргэе, ахлагч сайн үүргээ гүйцэтгэсэн байна . Мэргэн бууч болсон Бямбажавтаа бас баяр хүргэе, хүмүүсийн ярианаас сонсоход ундралын тоглолт нь орцон хэрэгтэй мөчид гайхалтай дамжуулалт цохилттой байсан гэсэн баяр хүргэе , Үзэх ёстой тоглолт байсан бололтой. үзэж чадаагүй харамсалтай байна .

Зоогий said... ( 21/10/09 23:50 )

Маний тэр ТОП зураг эвгүй зураг айн... АХАХАХ....

khorloo143 said... ( 21/10/09 23:55 )

~~~GoY temTseen bolsoon Turuulsen bag ch changa bsan shoo~~^_^

Enkh said... ( 21/10/09 23:58 )

Тэр Уундаагийн тоглолт яагаад орсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгааз дээ тэ....
За дараагийн тэмцээн дээр юу хийхээ мэддэг болцоон гэж хахаха....

jal said... ( 22/10/09 00:05 )

ЗБ сайтай гоё тэмцээн болсон шүү. ахиад зохиовол орноо орно..
/1500 төгрөгөө өгнөө өгнө өгий шдээ ккккк/

Tsengel said... ( 22/10/09 00:15 )

aan,,, enkh goy shu,,,neg '....'-oos bolood l undraliin hamag yum ni orgilood l , dotroo bagtaj yadaad ,td gadashilsnii shinj temdeg ni tegj ilerssen bhgui yu ,,,ntr ,,,haha

KYo said... ( 22/10/09 12:18 )

Ongiroo ain aimar aimar bi neg surinha temtsend orj uzeh yumsan

Budmaa said... ( 22/10/09 16:02 )

urgujin telsen 131dg gj..hehehe, ter ulzii yaj bainaa..
dahiad bayar hurheyy, hulbumbuguur urduuraa ulaan /yu gedeg bile,/ .. gishguulehgui yumaaa

Enkh said... ( 22/10/09 18:39 )

хаха...ЮМ гэдэг нээрээн сонин юмаа. Би Уундааг тийм хүн гэж огтоос бодож байгаагүй.
Ёстой л эр хүний дотор ..... юу юу гэдэг тэр чинь болоод байна цаана чинь хаха.........

Enkh said... ( 22/10/09 18:40 )

Юм өөрчлөгднөө гэж ...........

Byambaa said... ( 23/10/09 19:58 )

Лайтай тэмцээн болсон шүү, угаасаа түрүүлэх ёстой баг нь л түрүүлсэн хаха. Энхүүш Уундааг сүр болгоод бүр бариж идлээ л дээ.

smile said... ( 3/11/09 22:01 )

goe temtseen bolson shuu yaj zoxion baiguuldag ve gedgiig uzuulsen saixan temtseen bolsoon.

MGi said... ( 21/11/09 23:36 )

kk manaihaan naad holbombog chin don boltsiimu kkkkk...manai erchuud ch mundag shuu, dandaa leader!!!

Anonymous said... ( 13/2/10 14:08 )

Бямбаа хаалгач байсан юм уу?

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...