Юуг маркетингдаж болохгүй вэ? (эсээ)

2009-09-21 Tsengel бичсэн.
Монгол улс ардчилсан төрт улс болж,хүний эрх ,эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь дээдлэх болж,төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цагаас эхлэн бидний танил болсон маркетинг гэдэг үг дотроо юу агуулж байдгийг юуны өмнө тодруулъя. Маркетинг гэдэг нь бидний ихэнхийн бодож байгаа шиг зөвхөн бараа,бүтээгдэхүүнийг зарж борлуулах,сурталчлах үйл ажиллагааг хэлдэггүй бөгөөд маркетинг нь бараа, үйлчилгээ, үзэл санааг бий болгох, хуваарилах, урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэгцээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх зэрэг маш өргөн цар хүрээтэй , эдийн засгийн үйл явцын бүхэл бүтэн тогтолцоог илэрхийлсэн өргөн утга агуулгатай ойлголт юм. Өнөөдөр маркетингтай холбогдоогүй юм гэж үлдээгүй гэхэд хилсдэхгүй байх. Пүүс компаниудын маркетинг , боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг гээд дурдаад байвал энэ жагсаалт дуусахгүй билээ.

Дээрхээс үзэхэд “юуг маркетингдаж болдоггүй вэ?” гэж хэн нэгэн асуувал, юм болгоныг маркетингдаж болно,бүр чамайг ч гэсэн маркетингдаж болно шүү дээ гэж хариулж болохоор байна. Харин “юуг маркетингдаж болохгүй вэ?” гэвэл арай өөр хариулт хэлэх шаардлага гарна. Нийгмээс маркетингийг муу бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг гэж шүүмжилдэг билээ. Тиймээс муу бүтээгдэхүүнийг маркетингдаж болохгүй гэж хэлж болохоор байна..

Муу бүтээгдэхүүнийг маркетингдасны улмаас нийгэмд багагүй хохирол учруулсан олон жишээ байдаг билээ. Эдгээрээс зарим нэгийг иш татаж аваад , нийгэмд ямар хохирол учруулав, харин үүнийгээ хэрхэн нийгэм чигтээ маркетинг болгож өөрчлөв гэдгийг авч үзье.

Дэлхий дээр McDonald’s, Coca-Cola корпорациудыг мэддэггүй хүн тун цөөхөн байдаг байх. McDonald’s нь дэлхий дээр түргэн хоолны аварга том шүлжээг бий болгосон үндэстэн дамнасан корпораци юм.McDonald’s-ийн багагүй хувь нэмрээр АНУ дэлхий дээрх хамгийн “мяраалаг” үндэстэн болсон билээ. Ийм сөрөг үр дагаврыг нийгэмдээ бий болгосон учраас түргэн хоолныхоо цэсийг эрс шинэчлэн хүний биед сөрөг нөлөөгүй , нийгэмдээ илүү ээлтэй түргэн хоолыг бий болгож дэлхий даяар түгээх болсон билээ.

Coca-Cola-г шимтэн уудаггүй хүн гэж бараг байхгүй болов уу. Хэдий кола нь өөрийнх нь биед тун муу гэдгийг мэдэж байсан ч үүнийг үл анзааран амныхаа цангааг гаргах гол ундаагаа болгосоор байгаа . Кола нь хүний ясыг сийрэгжүүлдэг аюултай нь хэд хэдэн туршилтаар батлагдсаны дараа хүмүүс колаг өмнөх шигээ таалахаа байж татгалзах болсон билээ. Харин Coca-Cola корпораци нь өөрсдийн , хэрэглэгчийн, нийгмийн гэсэн 3 талын эрх ашгийг бодолцон элсэн чихэргүй , хүний биед сөрөг нөлөө багатай “zero” брэндийг зах зээлд нэвтрүүлснээр алдаад байсан нэр хүндээ сэргээж чадсан.

Одоог болтол дэлхийн “толгой” автомашин үйлдэвэрлэгч нар дэлхийн дулаарал хийгээд агаарын бохирдолд жинтэй хувь нэмэр оруулж буй машинуудыг үйлдвэрлэж байгаа билээ. Харин байгаль хамгаалагчдын уйгагүй зүтгэлийн ачаар хүмүүсийн сэтгэлгээг бага ч гэсэн эргүүлж дөнгөснөөр хэрэглэгчид аль ч талаа бодсон түлш их зарцуулдаг овор ихтэй машинуудаас (дэлхий ээждээ хор хөнөөл ихтэйгээс гадна зарлага ихтэй) татгалзах хандлагатай болсон. Ийм чиг хандлага хэрэглэгчдийн дунд нэгэнт тогтож байгаа учраас автомашин үйлдвэрлэгчид байгаль эхдээ хор хөнөөлгүй жинхэнэ “экологийн машин” үйлдвэрлэх чиглэлд маш их хөрөнгө хаяж байгаа. Тухайлбал “Toyota” корпорацийн Prius hybrid (цахилгаан болон бензинээр ажилладаг учраас “эрлийз” гэж нэрлэжээ ) маркын машин нь дээрх оролдлогын дүнд бүтсэн бүтээл юм. Цаашид ч автомашин үйлдвэрлэгчид байгаль эхдээ хор хөнөөлгүй машин үйлдвэрлэх гэж маш их хөрөнгө мөнгө,хөлс хүч зарсаар байх биз.

Мөн улс орнууд өөрсдийн “маркетингийнхаа” чиг хандлагыг ч маш ихээр өөрчилж байгаа билээ. Энэ нь дэлхий дээр хүн төрөлхтнийг аль болох удаан аж төрүүлэх , хүн төрөлхтөн өөрөө өөрсдийнхөө бүтээсэн зэвсэгт устгагдахгүйн тулд , байгалийн тогтцыг аль болох бага өөрчлөх гэх мэт олон шалтгааны улмаас хүйтэн зэвсгээр уралддаг байсан үеэ эцэс болгож эвтэй найртай зэрэгцэн орших нь зөв юм байна гэдгийг ойлгоод байна. Ингэснээр хүрээлэн буй орчныг үлэмж бохирдуулж байгаа аварга үйлдвэрүүдийг шагшин магтдаг байсан үе өнгөрч яаж энэ аварга “мангасуудыг” багасгана гэдэг дээр толгойгоо гашилгах болжээ. Энэ нь мөн л 3 талын эрх ашгийг хамгаалахтай холбогдож байгаа.

Хэдхэн жилийн өмнө манай улсад гарсан “Хадгаламж зээлийн хоршоо”-дын хэрэг нь мөн л муу бүтээгдэхүүнийг маркетингдаж болохгүй гэдгийг батална. Тухайн үед хүмүүсийг ёстой л хошгоруулж хормын дотор мөнгийг нь хэд дахин өсгөж өгнө гэсэн үлгэрийг үнэмшилтэй нь аргагүй зохиож олон иргэдийг хохироосон билээ. Үүний уршгаар төр энгийн татвар төлөгч иргэдийн халаас руу өнгийхэд хүрсэн. Одоог хүртэл “бэлэнчлэх” сэтгэлгээнийхээ харгайгаар хохирсон иргэд төрөөс нөхөн төлбөр нэхсээр байгаа. . .

Саяхны нэг жишээг татъя. Ард түмний банк гэж өөрсдийгөө өргөмжилж байсан “Анод” банкныхан тун ёсзүйгүй авирласныг санаж байгаа биз дээ. Өөрийн банкны санхүүгийн харьцаа, үзүүлэлтүүдээ Төв банкинд хүртэл худлаа мэдээлж байсан анодынхан хувьцаа гаргаж , нэг хэсэг анодын хувьцааны үнэ суга өссөн юм. Даравч далдайна , булавч бултайна гэдэг шиг тун муу байсан санхүүгийн үзүүлэлтүүд нь нуух аргагүй болж “Анод” банк дампуурахад хүрсэн . Олон хүний хөрөнгө өндөр эрсдэлд орж , Монголын банк санхүүгийн систем найгахад хүрсэн . Үүнийг төр нөгөөх л татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх тухай сүүлийн үед яригдах болсон нь тун харамсалтай хэрэг болоод байна.

Сүүлийн үед зурагтаар “шингэн талх”-ы сурталчилгаа маш ихээр явах боллоо. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад “шингэн талх” нь тийм ч хор хөнөөлтэй эд биш байдаг шиг байгаа юм. Харин манайх шиг спиртэнд живэх шахаж байгаа оронд “шингэн талх” бол хэрэгтэй эд лав л биш.

Манай зарим улс төрчид УИХ-д дэвшихдээ “маш муу бараа болох өөрийгөө” маркетингдаж УИХ-ын гишүүн болох гэж хэрдээ л хичээдэг . Ингэхдээ сонгогчдод өөрийгөө тэнгэрээс бууж ирсэн элч мэтээр танилцуулж УИХ гишүүн болвол алга урвуулахын төдийд л амьдарлыг цэцэглүүлнэ гэж сонгогчдыг ховсдоод УИХ-д гарсан хойноо “муу барааг маркетингдвал” ямар хөнөөл гардгийг яруу тодоор харуулж байгаа гишүүд зөндөө байгаа билээ.

Ер нь муу бүтээгдэхүүнээ маркетингдаж ашиг олдог этгээдүүд түр зуурын л ашиг орлогоо бодсондоо л тийм ёсзүйгүй зүйл хийдэг нь ойлгомжтой. Муу бүтээгдэхүүн эзэндээ хэзээ ч урт удаан хугацааны туршид ашиг авчирж байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Бүгд л зах зээлийн шударга хуулийн дагуу шүүгддэг билээ... Гэхдээ хуулийн цоорхой ашигласан , хүн чанар муутай этгээдүүд муу бүтээгдэхүүнээ маркетингдвал маркетингдаж л байг , юу дуртайгаа хийг. Харин “хаан хэрэглэгч” бид нар “муу бараа” оршин тогтнох орон зайг нь олгохгүй байвал тэд зүгээр л яваад өгнө...!

10 сэтгэгдэл:

Tsengel said... ( 21/9/09 14:41 )

mkt iin hicheel deer bichsen esee uhaantaa eseegee tavilaa. aldaa onoog mini shuun tungaaj setgegdlee uldeegeerei...

Enkh said... ( 21/9/09 21:54 )

Мунхаг надад 2 л үг сүүлийн үед буух боллоо...
тэр нь юу вэ гэвэл "Ёс Зүй" юм л даа

Enkh said... ( 21/9/09 21:56 )

Хүний төрөлх чанар бүрдээгүй хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү юм...
ялангуяа энэ дээр тийм хүн гэхэд хэцүү нөхдүүд гарад байгаа нь харамсалтай яа..
арай гайгүй нэгнээ алчихдаг эсвэл алуулчихдаг... аяаяа би хаана амьдраад байна вэ?

Зоогий said... ( 22/9/09 11:46 )

Эхлээд өөрөө хүн болчоод энэ хүнд хүнд сэдвүүдээ бод л доо... Одоогоор бид хүний биеийг олоод төрсөн ч хүн болох шатандаа яваа завсрын амьтад...

Үлмэдэх said... ( 23/9/09 00:59 )
This comment has been removed by the author.
tmka said... ( 24/9/09 19:30 )

Neg talaas uildverlegchid muu baraa uildverlevel sain marketingtai baigaad ch nemergui , nuguu talaas hereglegchid bid sain baraag tanij heregleh heregtei gesen ug yum bna shuude.

KYo said... ( 24/9/09 20:46 )

bid nar odohondo nemer bolj chadaxgui ch gesen zov buruu ga yalgaj shudarga bh l heregtei bolgoo (hoshgiruulj gedginha orond oor ug ashiglaxgui mu hhehe)

Bilguun said... ( 30/9/09 22:25 )

Hehe.Ih goy bichsen bna.Marketing ch yer ni ih sonirholtoi sanagdaad bgaa...

Orgil said... ( 11/10/09 01:47 )

kyogiin emzeg sedev biluu?

Orgil said... ( 11/10/09 01:48 )

goy bolson bna taalagdlaa!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...