Twitter-ээ гэж...

2009-07-06 uundaa бичсэн.
Твиттер гэж сайтын тухай нийтлэл бичье гэж бодсоор нэлээн удлаа. Юу бичихээ бодох хооронд твитийн найзууд маань зөндөө гоё юм бичсээр байгаад юу ч үлдээсэнгүй. Заавал бичихгүй бол болохгүй юм шиг санагдаад арай өөрөөр бичих гэж оролдлоо...Бүгдээрээ Твиттерт нэгдэцгээе!!!

Твиттер ээ гэж...
Чи хүсмээр ч юм биш, хайрламаар ч юм биш...
Цагийн гарз, гарны ядаргаа, сэтгэлийн шаналал...
Апдэйтийг чинь гүйцэх гэж би нүдээ чилтэл уншдаг...
Аашийг чинь олж аятайхан юм бичих гэж би толгойгоо гашилгадаг...
Хэрэггүй юм бичлээ гэж хүн амьтанд загнуулдаг
Хаа хамаагүй хэрэгт дурлалаа гэж зарим нэгэнд нь зэмлүүлдэг...

Чи намайг донтуулдаг, дон тусгаад өвчлүүлдэг...
Цагийн гарз, гарны ядаргаа, сэтгэлийн шаналал
Үүр цайтал чамтай л байх гэж би нойроо хугасладаг...
Үнэн худлыг ялгах гэж чамтай би ухаан бодлоо уралдуулдаг
Хэтэрхий их юм бичлээ гэж зарим нэгэнд нь блоклуулдаг
Хуурамч нэгнийг нь андуурч дагаад сүүлд нь өөрийгөө алгаддаг.

Гэхдээ хэн ч намайг албадаагүй, би өөрөө элссэн юм.
Элссэн хойноо учрыг нь олох гэж зөндөө удсан юм.
Учрыг нь олчихоод хөөрч догдлосондоо дэндүү ихийг бичсэн юм.
Ихийг бичээд өөрөө манараад сүүлдээ донож орхисон юм.

Зүгээр нэг чат биш ээ, замыг чинь зааж зүглүүлж өгдөг юм.
Зүгээр нэг цагын гарз биш ээ, цагаа ашиглах их нууцыг хэлж өгдөг юм.
Зүгээр нэг сайт биш ээ, оюунлаг бүхний байх ёстой талбар юм.
Зүгээр нэг жиргээ биш ээ, их үйлсэд уриалсан том шувууны дуудлага юм.

Твитээс чи Обамад алуулсан ялааны хүүрийг бичлэгээс үзэж
Твитээс чи Майкл Жексоны шилдэг дуунуудыг шууд сонсож
Твитээс чи андынхаа аяллын хөгжилтэй зургийг харж
Твитээс чи хамгийн доргионд шуурхай мэдээг цаг алдалгүй авч

Хорвоотой хөл нийлүүлэн алхаж эхлэн
Хөгжил дэвшлийг энэ биеэрээ мэдэрч амьдран
Мэдээллээр бөмбөгдүүлж тархиндаа дэвшил хийж
Мэдээллээ хуваалцаж, бусдад түгээж ханамжийг мэдэрнэ.

Энд, гутрал гуниг, аз жаргалын жиргээн бүгд бий.
Энд, инээд хөөр, үхэл хагацал бүгд бий.
Энд, уур уцаар, ухаарал баяслын жиргээн бүгд бий.
Энд, урмаар тэтгэсэн шидэт үгс дүүрэн бий

Чамаас би хөгжил дэвшлийг мэдэрдэг.
Чамаас би их ирээдүйг үнэртдэг
Чамаас би бахархал, итгэлийг олж хардаг. 2009...
Заа, энэ зүгээр яахав, сайхан уран сайхны хэтрүүлэг байлаа...Шууд мэдрэмжээ биччихлээ хэхэ..Твиттерт нэгдээрэй энэ миний профайл байгаа..http://www.twitter.com/uundaa...

12 сэтгэгдэл:

lmo0731 said... ( 6/7/09 22:28 )

aa negt unshsan

lmo0731 said... ( 6/7/09 22:29 )

ugee orson bsiin odoo unshnaa! :D

lmo0731 said... ( 6/7/09 22:34 )

chi ch lag dontson ym shig bn shuu! unshaad bhad! Neeree Donono gej yadiin "Ихийг бичээд өөрөө манараад сүүлдээ донож орхисон юм."

uundaa said... ( 6/7/09 22:35 )

@lmo0731: хахаха, заза засьяаа гэж хэхэ...

Uyanga Tsoggerel said... ( 6/7/09 22:54 )

Сайхан юм өө, бэлэн цэцэн байх...
Жиргэгчдийн бодлыг бүрэн тусгажээ

Уянга

Зоогий said... ( 7/7/09 00:48 )

Твитийн нэгэн гишүүний уран сэтгэмж оруулж хэлснээр үүнийг "Оюунлаг чалчих талбар" гэж байгаам шүү,,, Чалчиж болох юм байна, гол нь чалчихдаа бүгдээрээ оюунлаг чалчицгаая,,,

ariuhaa said... ( 7/7/09 09:16 )

oo unen nice bolson bn shd, chi chin yostoi arghag shulegchin bsiin bn shd, mash ih taalagdaw, amjilt :-)

ifyoumongol said... ( 7/7/09 10:16 )

Ямар гоё бичээ вэ? ... Үнэхээр таалагдлаа ёстой гоё бичсэн байна. Go Uundaa Go!

П.Булгантамир | Bibby Purev said... ( 7/7/09 13:05 )

Бусдын хэлдгээр гоё болжээ
Булгаа ч бас сак болж гэж бичиж байна

Yaruu said... ( 7/7/09 23:30 )

Мэдрэмж байна

Enkh said... ( 17/7/09 23:25 )

Уундаадаа тэр твиттэр-н шүлгийн уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе
..... үнэхээр гайхалтай .....

Jasper said... ( 11/9/09 23:30 )

Лаатай лаатай. кк. Мань @xacaa байна өө эдр кк. Яг үнэн шүү. Учирыг нь олох гэж зөндөө нухаж байгаа Донтдог кк. За яг 140 дотор багтаалаашүү

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...