Хөдөөнийхөөн гэж...

2009-07-24 Үлмэдэх бичсэн.
Зарим нэгний бодож байгаачлан хүн нэмэгдэхээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна.
Баабар ингэж хэлжээ.Би лав санал нийлж байна.

''Хотын агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын 134 мянган айлын зуух, шуудхан хэлэхэд ердийн зуухнаас өөрийг мэддэггүй хөдөөнөөс шилжин ирэгсэд ''
Миний мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа төрийн ажилтан хэлсэн байна.

Америкт сургуульд сураад ирсэн нэг залуу телевизээр:
“Гарцан дээр хүн шүргээд зугтаж буй “Эксел”, раллид яваа аятай довтолгож байдаг микроны жолооч нар дандаа хөдөөнөөс ирэгсэд. Хүний микрог шугамтай нь түрээслээд мөнгө хөөж яваа эр чинь хэдхэн хоногийн өмнө Мэнэнгийн талд морин дэл дээр дарцаглаж явахдаа улаан гэрэл асахад зогсдог гэдгийг заалгаагүй шүү дээ. Дээрэм, танхайн хэрэг үйлдэгсэд ихэнхи нь хөдөөнөөс ирээд хөлөө олоогүй залуус. Боловсролгүй юм чинь яаж хууль мэдэх вэ”
гэсэн байхын. Эдгээрийг харахад ер нь хөдөөнийхөнд л бүх буруу байгаа юм шиг болчихын. Гэхдээ бас үгүй л дээ.Зарим нэг жишээ гаргавал дорнодооос ирсэн Дорж зам гарахдаа машинд дайруулчихгүй юмсан гэж гүйхээс ямар ногоон гэрэл цагаан шугам хайгаад явах уу . Бас хөдөө олдсон болгоноо л түлдэг байсан биз\угаасаа ихэнхдээ аргал л олдоно л доо\.Угаасаа л хөдөө морь унадаг байсан тэд уралдаж л давхина уу гэхээс биш хотын зам тээвэр шиг соёлтой хүлцэнгүй байхгүй нь лав.Цусанд нь байгаа давхих хүсэл түрэмгий зан хотын энэ осолуудыг бий болгож байгаатай санал нийлж байна. Дорнодод хэдэн гэрлэн дохио байгаа билээ дэ. Тэд нарын хөдөө төрсөний буруу биш байлтай харин тэр хөдөөг хөгжүүлж чадаагүй төр засгийн л буруу.

Улаанбаатар хотод хүмүүс нь ихдээд байна дэндүү их байна л гээд байх юм. Ер нь бол манайхан үнэндээ дэндүү даварч байна цаана чинь алгынхан чинээ газарт олон мянган хүн амьдраад л байна.

  • 4,704.4 км² Улаанбаатар 1,044,500 хүн ам

  • 243.65 km2 Куала Лампур \ Kuala Lumpur\ 1,809,699 хүн ам

Энэ 2т ч бас л хол зөрүү бий шүү. Манайх цөөн хүн амтай шиг орон хотод төвлөрөөд буй энэ их ажиллах хүчийг ашиглах л хэрэгтэй.Гаднаас ирэх ажиллах хүч тэр дундаа хятадуудыг гаргах л хэрэгтэй байна, Хотоор дүүрэн байгаа ажилгүй залуучуудыг сургаад ажиллуулах хэрэгтэй. . Манайхан нээх л олуулаа юм шиг хөдөөг хөгжүүлэх хэрэгтэй нтр гээл шаал худлаа яриад байна. Хотод хамаг ажиллах хүч нь байхад яаж хөгжүүлэх гээд байгаан. Хотод ирсэн энэ хүмүүсийг сайн гэгч нь хөгжүүлж л өгөх хэрэгтэй ядаж л иргэншсэн хүн болгох хэрэгтэй.

Хүссэн хүсээгүй хөдөөнөөс жил болгон л хэдэн мянган оюутнууд хотод ирцгээх л болно.Тэд нар хотод ирээд үзэж хараагүй бүх юм аа л үзэцгээх болно шүү дээ.Тэрнээс биш тэд нар иргэншиж соёлжих биш .Уяанаасаа алдуурсан нохой шиг.\ муухай хэлчлээ\.Эрэгтэйчүүд нь шоудаж өгнө шүү дээ нутагтаа бол аль нэг уулынхаа энгэр бэлд нь юму даваан дэр гараад л найрладаг байсан биз \ Учир нь ганц хоёр байдаг бааранда орчуул аягүй л бол аав ээжтэйгээ таарна шүү дээ хэхэ \, энд бол тэд нар ирээд хотоор дүүрэн байх Bar гэсэн тодотголтой газруудлуу орж үзээгүй юм аа үзэж, хийх хийхгүй юмыг чинь л хийнэ шүү дээ. Охидууд нь ч яахав тэгж явах нь гайгүй байх харин зах барааны дэлгүүр гэсэн тодотголтой газруудлуу орж бараг л хотын хүүхэн болонгоо алдана ш дээ. Нөгөө наймаачид нь борлогдож өгдөггүй эрээний хэдэн хогоо харваас андашгүй хөдөөний маань хэдэд л шахаж гарна шүү дээ. Тэгээд аминдаа гангарсан хотын хөдөөнийхөн хотоор нэг тэнэж өгнө шүү дээ. Гэхдээ бүгд бишээ . Ингэж явахдаа тэд хэдийд иргэншиж чадах билээ дэ. Найз нөхөд нэг ангийнхан нь ч гэсэн шууд л энэ тэр гээд хэлж чадахгүй шүү дэ . Тиймээс энд зохицуулалт л хэрэгтэй байна .

Эд нараас харахад бидний тээр шаадаг хөдөөнийхөнийг хотод суурьших тал дээр нь төрийн зохицуулалт л хэрэгтэй байна . Саяхан болж өнгөрсөн бороо ч энийг яаралтай шийдэхийг харуулж өглөө. Тэр үерт өртөөд буй ихэнх хүмүүс нь мөн л хөдөөнийхөн байсан.Тэд нарт сайн гэгч нь сургалт л хэрэгтэй байна. Тэд нар хаана буувал үер усны аюул учир ч болохыг мэдэхгүй шүү дэ. Угаас аль нэг хамаатанаа л бараадаж бууна. эхэлж ирж байгаад нь л заагаад өгчүүл бусад нь дагаад л сурчина даа. Тэдний мэдэхгүй бүхнийг хотод суурьшиулж байгаан бол зөвлөж өгөх л хэрэгтэй дээ.

9 сэтгэгдэл:

uundaa said... ( 24/7/09 17:56 )

...хэхэ, шууд төрийн зохицуулалт гэж хэлэхэд хаашаа юм бэ дээ...гэхдээ бас хувь хүний ухамсарт энэ санааг суулгахад бас тэгэх нь хамгийн зөв ч юм шиг...чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж бидэнд эрхзүйн хичээл дээр заадаг тиймээ, тэгэхээр бид нэгэн агаараар амьсгалж, нэгэн газар гишгэдэг тийм болохоор өөрийгөө биш юм аа гэхэд гэр бүлээ, энэ нийгмээ бодох хэрэгтэй...хэдийгээр индивид хүн өөрийнхөөрөө амьдардаг гээд дайрчиж болох ч шууд миний эрх нтр гээд хүссэнээрээ аашилж болохгүй юм...
за зөндөө юм бичээд, хадуурчихлаа, гоё нийтлэл байлаа, амжилт хө!!!
бас хөдөөнийхөн хотынхон ялгах нь зарим нэг хүнд таалагдахгүй ч байж болох ч хотын соёл гэж чухал юмыг тэд мартдаг учраас ингэж ялгахаас өөр аргагүй болдог гэж боддог...хөдөөний оюутнууд хотод ирээд нэг алхам дээшилж шинэ газар ирээд магадгүй "соёлын шок"-д ордог байх, бид ч гэсэн гадаадад очуул тэгэх ч юм бил үү, хэн мэдлээ...

Үлмэдэх said... ( 24/7/09 18:25 )

Хөдөөнөөс хотод ирж буй оюутнууд нэг алхам дээшилж бие дааж байна. Харин бид бахь байдгаараа л байна. Тэд цаг ахих тусам боловсорч бид харин хэвээрээ л байна. Тийм болохоор болж л өгвөл зөв цагтаа гадаадад сурсан нь дээр .

Цэнгэл said... ( 24/7/09 18:36 )

ih deed surguuliudiig hed heden tom hotod taraaval mun ch ih hereg bolno do , ug ni.. gee l makro makro yum yariad bhgui yu, haha

gehdee deerh sanal bolonmjiin bgaa biz de

tugu said... ( 24/7/09 20:06 )

хэрэгтэй байна, байна, шүү дээ-р төгссөн өгүүлбэр ямар их байна аа... Анхны иймэрхүү нийтлэл биздээ... Санаа нтр бол сайхан байна өө... nice nice

Зоогий said... ( 24/7/09 21:13 )

зааазааа Баабар ах, Яруу дүү 2тоо АМЖИЛТ!!!Би та 2ыг л биширч явдаг шүү,,, :-P

Enkh said... ( 25/7/09 01:12 )

Хаха Зоогий гоё хэлсэн .......
Тэр зохицуулалт гэдэг нь бүр макро гоор хийгдэж байж л шийдэгдэх асуудал л даа........

Enkh said... ( 25/7/09 01:14 )

Төр гэдэг зөвхөн хүний биеэр бол Зүрхтэй л адил
Зүрх хурдан зохилвол яахав жаахан түргэснэ л дээ
Гол нь бүх биеэрээ бүх эд эсээрээ хичээж байж л болно шүү дээ.......

Зоогий said... ( 25/7/09 02:54 )

яааа чиии бүүүр гоё хэлсэн гээл биe биeнийгээ магтаад байхгүй юу хаха,,,
Eр нь бол хөдөөнийхнийг хатуухнаар хэлэхэд мал л даа гэсэн,,, Нэг нь хашаанд орохоор сүргээрээ дагаад орчих юм гэдэг шиг нэг нь хотод ороод ирэхээр бүгд л хотод орж ирэх хүсэл мөрөөдлийг эн тэргүүнд тавина,,,
Өөдтэй ч явсан өөдгүй явсан ч хамаагүй хотод орж ирвэл болоо гэсэн шиг,,, Тэгээд л нөгөө хэдэн мал сүргийнхээ үр өгөөжөөр диплом өвөртлөгчийн тоог нэгээр нэмж ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэн орно,,, ийм л үр дүнд хүрэх юм даа,,, [PS: гэхдээ энд хичээнгүй даруу ХӨДӨӨНИЙХНИЙГ хэлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу]
Мань хэд нь малчин бололтой биш, тэднээс л илүү их зүйлийг улс орныхоо төлөө хийх байх даа,,, Анхаарал тависан баярлалаа гэсэн хаха

budma said... ( 25/7/09 15:18 )

yaruutai sanal niilj baina, huduunuus shiljij ireh humuusiin ursgaliig ugaasa zogsooj diilku l dee,,eh oron chin tegeed ezguireh ged baiwal uursuu ochij hyazgaara manaky yu gj hen ni ch bilee neg ulsturch helsiim bna.thler iim nuhtsuld tohirson turiin yaag sain bodlogo l dutagdaaad baiga yum. gehde ter uer usnii huwid ter heded bol uhtleeeee l uglej yanshdag shd.uursuu l tegeed gazargui enee teree geel uer bolhiig l huleeged suugad baidag bolhoos..i think so,eniig tegeed yaamaaar ch yum

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...