Photos: Төөгөөгийн айлчлал...

2009-06-22 uundaa бичсэн.
Алс холын Гуулин улсад суралцаж, эрдэм мэдлэгийг хурааж байгаа манай гишүүн Төөгөө маань эх орондоо ажил төрөл, алба амины хэд хэдэн чухал асуудлаа зохицуулахаар хэдэн хоног саатсан тухай та бүхэн блогоос сонссон биз ээ. Тэгвэл түүнтэй манай ангийн төлөөлөл уулзсан тухай зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрийн хувьд орой 7 цагийн үед Өргөө кинотеатрт цуглахаар тохирсон ч цугласаар цугласаар урт настай уулзалт болж улмаар 20:50-ийн “Төрийн дайсан” киног үзсэн.
Гайз-666 хамтлагийнхны тоглосон, адал явдалт, зодоонтой кино байсан. Товчоор хэлэхэд Монголын цагдаа болон тагнуулын хүчний сүр хүч, тэдгээрийн ажилчдын ур чадвар, ажиллагааг уран чадварлагаар харуулсан ч цаанаа Монгол улсад аль хэдийн газар авсан гэх ашигт малтмалын орд газруудын төлөөх ашиг сонирхлын бүлгүүдийн тохиролцоон, эх орноо хэдэн зоосоор сольж байгаа төрийн түшээд, авилгал, шударга бус явдлын талаар харуулсан кино байлаа. Ш.Гүрбазар өөрөө тоглож, үнэхээр энэ киног чимсэн гайхалтай дүрийг бүтээсэн. 5 онооноос 4 өгөх кино байлаа.
Үүний дараа хэд хэдэн ёслолын зураг авахуулчихаад хотын төв хүртэл адал явдалт аяллаа эхлэв ээ гэж. За тэгээд Төөгөө усан оргилуурт бүх хувцастайгаа орж, Сүхээ маань олон нийтийн газар дотуур хувцастайгаа бүжиглэсэн гээд, цаашлаад Сүхээ хүчингийн хэрэгт холбогдох дөхөж, Төөгөө галзуугийн эмнэлэгт олон түмний амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр орох шахсан гээд сонирхолтой сайхан үдшийг Төөгөөтэй хамт өнгөрүүллээ. Энэ тухай зурган сурвалжлага болон удахгүй тавигдах бичлэгээс дэлгэрэнгүйг харна биз ээ гэж найдаж байна.
Юутай ч Төөгөөдөө хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе, аа тэгээд бас битгий жорлонгоо бөглөрүүлээд байгаарай гэж захиж байнааа гэж....

7 сэтгэгдэл:

Зоогий said... ( 22/6/09 01:58 )

Ааааая яаяаяаяа,,, аймар айн, лайтай байжээ,, уул нь хэлсэн бол ч,,,,

BAATKA said... ( 22/6/09 09:43 )

hehe zaza laitai bsan bainaa zoogii gomdloh hereggui maniigaa ochihoor nohood l hiichii hehe harin ter kino l goy sonsogdoj bndaa novsh uzmeer bna

Зоогий said... ( 22/6/09 11:03 )

хэхэ,,, зааа,,, нээрээ кино нь лайтай кино болсон гэсэн,,, хүмүүс бүгд шагшин магтаж байхын байна лээ,,, Энэ Ундрал нэг оноог нь юунаас хасчив???

uundaa said... ( 22/6/09 23:07 )

...хаха, 5-аас 5 өгчихвөл Холливудын кино болчышд нтр...зохиолын цаад санаа дажгүй ч хэтэрхий хурдан өрнөл бас жижигхэн хэмжээтэй болсон гэж дүгнэсэн..бас зарим жүжиглэлт...Аюуш гуай бол инээчкээд ч байгаам шиг инээлгэчих гээд ч байгаам шиг байсан...бас тэр ГАЙЗ-ын өндөр бол нээрээ жүжиглэж суркүээ, үнэн алиа байсан...хэхэ...

Админ said... ( 23/6/09 02:04 )

ahiad kino uziii! kk!

Bd said... ( 26/6/09 16:19 )

haha, namaig yawsnii daraa tsoo eruul yum law boloogui gesen.. ter kino bol eeeeyuuwww../muuhai baisoon nuulgu helchii. dahiad hezee ch tiim kino uzku gj/

Yaruu said... ( 2/7/09 01:56 )

goy bsan bnaa uul ni ochmoor bsan gj hudla yariad yahav gehde l zurag uzsen chini ochmoor sanagdchihla

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...