2010 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам.

2009-05-27 uundaa бичсэн.
5 дугаар сарын 25-ны даваа гаригаас 29-ны баасан гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутан
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ ондоо их дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг бол 1 жил хагасын сурлагын дүн, 1 дүгээр курст сурдаг бол хагас жилийн дүнгийн жагсаалт, харин 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2 ш ижил цээж зураг

Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хэрэглээний хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2009 онд ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухааны чиглэлээр 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухааны чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
⑥ Япон руу явах өдөр: 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах тохиолдолд ч байдаг).
⑦ Урьд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
⑧ Японы их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.

(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A, В, С) Математик, Хими
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авна)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан A) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь их сургуульд дэвшин суралцах шаардлагатай япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэжлийн салбараас хамаарч бакалавр зэрэг олгоно.

Техникийн коллежийн оюутан

(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн 1-р шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс англи, япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд анги төгсөгчдийг элсүүлэн 5 жил сургадаг сургууль бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт оюутан нь 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.

4. Мэргэжлийн сургуулийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг бэлтгэл сүргалтын дүнг үндэслэн Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яам нь холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан нь мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлээрээ мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.

3 сэтгэгдэл:

Enkh said... ( 28/5/09 21:01 )

Special thx to Admin !!

Enkh said... ( 28/5/09 21:03 )

Nicely done !!
Good luck to all 131dg members

Anonymous said... ( 12/3/11 21:04 )

unen heregtei ym bn!!!! danke!! :)

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...