Хөлбөмбөгөөр манайхан!

2009-04-27 uundaa бичсэн.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр манай ангийнхан туйлын завгүй байлаа. Бажгаа маань Universe Best Songs уралдааны 4-р шатны шалгаруулалтанд оролцож, блог маань төрсөн өдрөө тэмдэглэн, эдийн засгийнхан мэдлэгээ шалгуулсан. Тэгвэл энэ хооронд хөлбөмбөгийнхөн маань зүгээр байсангүй, амжилт арвинтай байлаа!! Гадаа дулаан уур амьсгал орж, зааланд өшиглөдөг байсан бөмбөгийг гадаа талбайд тоглодог болж эхэллээ. Гадаа талбайн эхний тэмцээнүүддээ манайхан оролцож эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр МКС, МТС, ХЗС, СЗС-ийг нэгтгэсэн МУИС-ийн 3-р байрны тэмцээн, мөн эгнээндээ 20000 гаруй оюутантай, Монголын хамгийн том их сургууль ШУТИС-ийн хөлбөмбөгийн тэмцээнүүд тус тус боллоо.

МУИС-ийн 3-р байрны нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн "Эрэл" сургуулийн хөлбөмбөгийн талбайд явагдаж өндөрлөжээ. 15 багийн тамирчид хүч, хурд, авхаалж самбаагаа сорьсон тус тэмцээнд оролцсон манай төлөөлөгчид энэ удаа ганзага хоосон ирсэнгүй. МУИС-ийн шигшээ багийн тамирчид болох М.Өлзийхутаг, Н.Бямбажав нарын бүрдүүлсэн баг тус тэмцээний хамгийн шилдэг нь байсаар, бүх өрсөлдөгчдөө бут ниргэсээр улмаар түрүүлж, аваргын алтан медаль хүртжээ. Мөн Н.Бямбажав 9 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялааж шилдэг довтлогчоор шалгарсан байна. Ингээд МКС-ийн 2-тоо баяр хүргэе!
Харин тус өдөр МХХ-ий ногоон талбайд явагдсан БҮХ ШУТИС-ийн АШТ-д мөн манайхан оролцжээ. Хэдийгээр манай 3 төлөөлөгч оролцох цуурхал дэгдсэн байсан хэдий ч Яруу маань ганцаараа ГХС-аа төлөөлөн тоглосон байна. Гэсэн ч ганц дайчин маань ганцаардсангүй, амжилттай оролцон, гайхалтай тоглолтыг үзүүлсээр ГХС-ийн түүхэнд анх удаагаа хэсгээсээ шалгаран шилдэг 8 багийн тоонд орсон аж. Харамсалтай нь тэднийг тэмцээний аварга болох ерөөлтэй Геологийн сургуулийн баг зогсоож, Яруу маань тэмцээнээ өндөрлөжээ. Ингээд тус тэмцээнд амжилттай оролцсон Яруудаа баяр хүргэе!

11 сэтгэгдэл:

BAATKA said... ( 28/4/09 06:01 )

oo bayr hurgey!!! yamar ch mundag yum be dee araggui l negiinhen bnshuu hehe ura ura ura

Зоогий said... ( 28/4/09 18:18 )

Манай Бямбаагийн МУИС-ийн шигшээдээ хийгээгүй гоолоо энэ тэмцээнд нөхсөн байна лээ дээ... хэхэ... Даанч бүтэн өдөржингөө тоглоод ганц төмөр авдаг нь жаахан тиймэрхүү кккк

tugu said... ( 29/4/09 00:46 )

uuuuu ene alaad haytsan!!! angiinhan aimar bna oo. oroh bolgond ter tend turuulev ter tend ingev geed l iiiiii argagu l 131dg-iinhan shuu!!!

Bilguun said... ( 29/4/09 00:46 )

Huuh.Zaza bayar hurgii.Blog maani ymr ch goy boltsiin.Oird orooguig ch helhuu.Site l boltson bna shd.Hehe

Цэнгэл said... ( 29/4/09 10:56 )

Bayar hurgii !!! Ingehed byambaa solgoi huluuruu gooldson bolov u! hehe

Цэнгэл said... ( 29/4/09 10:58 )

яруу ганц ногоон талбайгийн маань хамаг зүлгиийг идчихээгүй байгаа. тэдний баг өвс идсэн хэргээр хасагдсан юм биш үү!!! that's JOke...

KYo said... ( 30/4/09 20:27 )

Bayar hurgii t nar lag

KYo said... ( 30/4/09 20:28 )

haha ene neg zurgan deer zoogii bid 2 bhgui boltson bnshd

Зоогий said... ( 1/5/09 19:48 )

Харин тиймээ, толгойгоор тасдаж хаядаг нөхрийг 2уулаа хүзүүг нь хуга мушгиад махыг нь шулаад ясыг нь нохойнд өгөх үү нтр хахахахах, арай хэрцгий юм биччихлээ, одоо яахуу өнгөрсөн....

lmo0731 said... ( 1/5/09 23:31 )

угаасаа багтахгүй байсымоо! Яах ч аргагүй хасагдсан! Дагваагийн толгой бол байгаашд! Зоогий доор сууснаас болоод 2 зураг дээр аргагүй хасагдсан!

Mahaona said... ( 3/5/09 03:49 )

Bugdend ni bayar hurgii bugd hamtdaa orgil ood temuulj amjiltand hurehiig husen erooy!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...