FC Мазаалай & Цэнгэл хагас шигшээд шалгарлаа!!

2009-03-15 uundaa бичсэн.
Сэлэнгэ аймагт явагдаж байгаа МХХ-ы Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний талаарх сүүлийн үеийн шуурхай мэдээг тус аймаг дахь манай блогийн бие төлөөлөгч бидэнд сая хүргэлээ. Нийт 12 баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас манай ангийн Батцэнгэлийн маань тоглож байгаа Мазаалай клуб урамтай сайхан тоглолтыг үзүүлсээр хагас шигшээд шалгараад байна. Эхний өдөр 1 ялалт, 1 хожигдолтой байсан "говийн баавгайнууд" дараагийн өдөр хийсэн бүх тоглолтондоо ялалт байгуулжээ. Тэд Хасын хүлгүүд багийг 2:1-ээр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг багийг 3:2-оор, Нисэх хүч багийг 5:2-ийн харьцаатайгаар тус тус хожсоор 12 оноотойгоор хэсгээсээ 2-р байраар гараад байна. Өнөөдөр тэмцээн өндөрлөх хуваарьтай бөгөөд тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээг шуурхай хүргэх болно. Цэнгэлдээ болон түүний багийнханд амжилт хүсье!!!

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 15/3/09 15:15 )

Хэсгийнх нь нэгээр Хараацай гарсан гэсэн... Азтай муу бааснууд... Ямартай ч Цэнгэл маань үүнийг хүртэх гавьяатай хүн гэж... Одоо цаг нь болсоооон...!!!!!!!

Anonymous said... ( 16/3/09 00:46 )

Avarga bolchod bhad uuniig ch unshaad yahav hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...