CL Review: Бут ниргэлтүүд...

2009-03-11 Zoog!! бичсэн.


Одоогоос 54-н жилийн тэртээ анх зохиогдож байсан Аваргуудын Лиг-ийн 2008-2009 оны 1/8 шигшээгийн эхний хэсгийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаад Англичууд хүчтэй гэдгээ улам бататган шилдэг 4-ийн 2 нь дараагийн шатанд шалгарах тийзээ авлаа.

Liverpool 4 - 0 Real Madrid (нийлбэр дүн 5:0)

Хөлбөмбөг сонирхогч олон түмний анхаарлын төвд байсан энэ тоглолтод Аваргуудын лигийн агуу түүхийг бүтээлцсэн эзэн хааны баг Хотон шувуунуудаар хичээл заалгуулаад нутаг буцлаа. Ширүүн тэмцлийн үр дүнд цааш шалгарах баг нь тодорно гэж бодоцгоож байсан мэргэжилтнүүдийн таамаглал энэ удаад худлаа байжээ. Үүнийг батлахад Пүүл-үүдэд ердөө л эхний хагас л шаардлагатай байв.
Довтолгооны шугамын хувьд асуудалтай байсан Ливерпүлчүүд энэ удаа 4-5-1 тактикийг сонгож авсан нь тэдэнд 4 гоолыг бэлэглэлээ. Ганц довтлогчийнхоо үүргийг Фернандо Торрес амжилттай гүйцэтгэж тоглолтын салхийг хагалж 16 дахь минутад багаа оноогоор тэргүүлэхэд нь туслав. Удалгүй 28 дахь минутад шүүгчийн өгсөн маргаантай 11 метрийн цохилтоор багийн ахлагч Стивен Жеррард тоглолтын харьцааг 2:0 болгосноор Мадридчуудад байдал хэцүүгээр эргэсэн нь тодорхой. Эхний үед Мадридчууд ердөө л Раулын аюултай мөргөлтөөс өөр зүйл юуг ч хийж чадсангүй.
Сүүлийн хагас дөнгөж эхлээд Бабэлын зүүн захаас хийсэн дамжуулалтыг Жеррард чулуу болгож Испаничуудын хожих найдлагыг нэгмөсөн хугалав. Тэд Энфилдэд 5 гоалыг оруулна гэдэг бараг л зүүд мэт. Тэд өөрийн талбайдаа Английн лигтээ ганц ч хожигдлыг амсаагүй байгаа. Сэлгээгээр гарч ирээд удаагүй байсан А.Доссена багтаа анхныхаа гоолыг тоглолтын 88 дахь минутад хийж энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
4:0. Мадридчуудад энэ бол гутамшиг. Тэд агуу түүхтэй баг. Хэний ч төсөөлж байгаагүй бут ниргэлт. Энэ тоглолтод С.Жеррардын эсрэг И.Касиллас л тоглолоо. Ливерпүлчүүд тоглолтын турш 15 цохилт хийж 11 нь хаалгаа оносон байна. Ингээд Эзэн хааны баг Аваргуудын Лигт 9 түрүүлсэн амжилтаа бататгаж чадахааргүй болж харин Ливерпүлчүүд алдарт Италийн AC Milan багийн араас нэхэх шатандаа нэг алхмаар ойртлоо.
Та бүхэн дараагийн шатанд Хотон шувуунуудтай дахин уулзах нь ээ...

Juventus 2 - 2 Chelsea (нийлбэр дүн 2:3)

Өмнөх тоглолтод Д.Дрогбагийн оруулсан ганц гоалын ачаар хожлыг өөрийн болгож чадсан Английн Челси клубын хувьд энэ тоглолтод ердөө л тэнцээ, эсвэл олон гоал оруулж 1 гоалын зөрүүтэй хожигдоход цааш шалгарах хялбар даалгавар тэдний Stadio Olimpico-д зочлох тоглолтод оноогдсон юм.
28500-н дэмжигчдийнхээ өмнө Ювентус Туринчууд хожих итгэл бүрэн дүүрэн гарсан юм. Эдгээр багуудын тоглолтыг урьдчилан таамаглахад хэцүү байсан боловч Ювентус Турины талд түүх зогсож байлаа. Тэдэнд Аваргуудын Лигт 2 түрүүлсэн гэсэн цол, Аваргуудын Лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын нэг болох А.Дель-Пиеро байлаа.
Тоглолтын 19 дэх минутад Иакуинта, Д.Трезеге нарын хослол амжилттай болж П.Чехийн хаалгыг мялаалаа. Хэрэв тоглолт энэ чигээрээ дуусвал нэмэлт цагт ялагч тодрохоор байлаа. Гэвч тэдний горьдлогыг тоглолтын 45 дахь минутад М.Эссиен тасалсан юм. Ингэснээр италичууд дахин 2 гоолын зөрүүтэй хожих хүндхэн нөхцөл байдалд орсон. Ийм үед 70 дахь минутад Чиелинни улаан хуудас авсан нь Ювентусчүүдэд улам дарамт шахалт болсон боловч 74 дэх минутад А.Дель-Пиеро торгуулийн цохилтоос гоал хийсэн нь тоглолтын уур амьсгалыг сэргээлээ. Гэвч нөхцөл байдал удаан үргэлжилсэнгүй. 10 хүнтэй багийн эсрэг өмнөх тоглолтын баатар маань формтой байгаагаа харуулан баруун жигүүрийн хамгаалагч Бэллеттигийн дамжуулалтаар гоал хийж тоглолтын үр дүнг хэлээд өгсөн гэхэд болно. Ер нь тоглолтын сүүлийн хэсэгт Челсигийн хүн илүү тоглосон нь тоглолтын сүүлийн гоал орсон гэж хэлж болно. Италичууд үеийн үед хүчирхэг байдаг ч энэ удаад тийм байж чадсангүй. Клаудио Раньеригийн буруу юу, эсвэл Абрамовичийн хүүхдүүдийн багийн тоглолт уу??? Үүнийг хэлж мэдэхгүй юм. Гэвч идэвхитэй тоглож байсан Иакуинта, Д.Трезеге нарын хослолыг суулгасан нь дасгалжуулагчийн алдаа байсан болов уу. Гуус Хиддинк харин хийх зүйлээ хийлээ. Тэр чадлаа.
Дахиад л Англичууд...

Panathinaikos 1 - 2 Villarreal (нийлбэр дүн 2:3)

Аваргуудын Лигийн сулхан учраанууд болох Вилльяреал, Панатинайкос нар хоорондоо ширүүн өрсөлдөөнийг гаргаж, буурь зааж Вилльяреалчууд цааш шалгарлаа. Хэдийгээр Панатинайкос айлын талбайд зочлон эвийн гэрээг байгуулснаар өөрт ашигтай байдлын үүсгэж чадсан хэдий ч энэ удаад боломжоо ашиглаж чадалгүй нутаг дээрээ харамсалтай хожигдлын амслаа.
Тоглолтын 49 дэх минутад А.Ибагаза идэвхитэй тоглолтын дүнд 16 метрийн шугамны гаднаас цохиж гоол хийн тоглолтыг Испаничууд тэргүүлж эхэллээ. Тэдний баяр дуусч амжаагүй байхад Панатинайкосчууд хариуг нь дор нь барьж 55 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Манциос мөргөж тоглолтын тоог тэнцүүллээ. Энэ үед тоглолт улам сонирхолтой болж байлаа. Панатинайкосчуудад гоал алдах эрх байсангүй. Учир нь эн тэнцүү яваа 2 багийн хувьд гоол алдвал 2 гоол хийх ёстой болох байв. Панатинайкосчууд энэ байдлаа ухамсарлан хамгаалалтандаа бага зэрэг хүч нэмэх ёстой байсан болов уу. Дасгалжуулагч ямар нэгэн сэлгээ хийх бодол байсангүй бололтой явсаар 70 дахь минутад баг нь гоол алдлаа. Вилльяреалийн эхний гоолыг оруулсан А.Ибагаза гоолын дамжуулалтыг Ф.Ллорьентед өгснөөр ийнхүү Вилльяреалчууд тоглолтыг өөрийн талд шийдсэн юм. Нөхцөл байдалдаа эвлэрсэн мэт Грекчүүд үүнээс хойш онц довтолгоо хийлгүй байсаар 2 багийн тоглолт өндөрлөлөө.
Бүрэлдэхүүн сайтай Вилльяреалчууд 1/4 шигшээд үлдлээ.

Bayern Munich 7 - 1 Sporting Lisbon (нийлбэр дүн 12:1)

Европын дэвжээний том баг болох Бавари Мюнхений хувьд Спортинг Лиссабонтай хасагдах шатанд таарсан нь тэдний хувьд үнэхээр хялбар хоол байлаа. Эхний тоглолтоо ядах зүйлгүй хожоод байсан Германчуудын хувьд тэдэнд санаа зовох зүйлгүй сэтгэл санааны хувьд өрсөлдөгчөөсөө үнэхээр давуу байсан нь тодорхой. Харин Спортингийнхонд цааш шалгарах нь давшгүй даваа мэт.
Ямартаа ч Баваричууд өрсөлдөгчөө дутуу үнэлсэнгүй, гэмтэлтэй байгаа Ф.Рибери, Л.Тони, Т.Боровски, Х.Алтинтоп нараас бусад бүх одуудаа гарааны бүрэлдэхүүнд гаргасан байлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад залуу довтлогч Л.Подолски салхийг хагалж гоолдон эхний үе 4:1-ийн харьцаатай өндөрлөж Португалчуудад боломж байхгүй гэдгийг нь нэгэнтээ ойлгуулсан байх. Энэ бол лигтээ 21н удаа түрүүлж, Аваргуудын лигт чамгүй амжилт үзүүлж байсан Германчуудын үүрэг байлаа. Гоолуудыг Подолски дахин 34' , Полга өөртөө 39' , Швайнштайгeр 43' , Ван Боммeл 74' , Клосe 82'(т.ц) , Мюллeр 90'-д тус тус хийжээ. Тэд өнөөдөр хамгаалалт тааруу багийн эсрэг 10 удаа хаалгаа онож цохин 7 гоал хийлээ. Муу хаалгач дээр сайн төгсгөл. Хэдий Спортингчууд өмнөх тоглолтуудад дажгүй тоглолтуудыг үзүүлж байсан ч энэ удаад тоглолт таарсангүй бололтой. Тоглолт тэр чигээрээ л Бавари Мюнхений шоу байлаа. 12:1 гэсэн энэхүү үзүүлэлт нь Аваргуудын Лигийн хасагдах шатны түүхэн дэх хамгийн олон онооны зөрүүтэй ялалтын рекордыг /Өмнөх рекорд нь Лион Вердерийг 10:2-оор хожсон нь байв/ эвдэхэд хангалттай байсан юм.


Ингээд 131dg.blogspot.com та бүхэндээ эхний 4-н тоглолтын үр дүнг хүргэлээ. Англичууд ээлж дараалан хожил авч, гeрманчууд гоолын онгод нь орж, Испаничуудын анхны баг Шар-ууд болж сонирхолтой тоглолтууд дууслаа.
Маргааш эргэн уулзацгаая!!!!!!!!

13 сэтгэгдэл:

Anonymous said... ( 11/3/09 16:11 )

Bayern ii gool ni duuschih shig l bolloo... hehe

Anonymous said... ( 11/3/09 16:12 )

гоал биш гоол гэж бичвэл зүгээр байна.

Anonymous said... ( 11/3/09 16:16 )

nedved gemtsen ym u? 12 dahi min-d suutsan bna sht.

Anonymous said... ( 11/3/09 16:20 )

nz ni margaash oroinii suudlaar selenge ruu yavlaa, amjilt husej minii hoinoos zalbiraarai..., hehe.

Anonymous said... ( 11/3/09 16:25 )

nz ni margaash oroinii suudlaar selenge ruu yavlaa, amjilt husej minii hoinoos zalbiraarai..., hehe.

Anonymous said... ( 11/3/09 16:30 )

Hiddink tei Chelsea turuu jiliin amjiltaa davuulah ym u, batatgana gehees buuruulahgui l bh ...
Za za ur dun ni 5 sariin suuleer garna da. Gehdee l ...

Anonymous said... ( 11/3/09 16:31 )

nz ni margaash oroinii suudlaar selenge ruu yavlaa, amjilt husej minii hoinoos zalbiraarai..., hehe.

uundaa said... ( 11/3/09 18:02 )

...хэхэ, яг энийг бичье дээ, гэж бодож байсан чинь манай зоогий гоё биччихсэн байнашдээ, бүр лайтай спорт ньюс, таван цагаригаас илүү юм байна шүү хэхэ...гоё гоё, бавари бүр гоё, алсан доо..

uundaa said... ( 11/3/09 18:07 )

...аа бас, Баваригийн 12 гоолыг 7 тоглогч хийсэн юм шүү, мэдээж 2-р багаа шахуу тоглуулсан гэж хэлж болно, үндсэн бүрэлдэхүүний Рибери, Тони, Боровски, Алтинтоп нар байхгүй байлаа...Бавари бол хамгийн шилдэг нь гоол нь дуусаагүй дөнгөх эхэлж байна, харж л байя, аа бас цэнгэлийнхээ төлөө залбирнаа хэхэ...

uundaa said... ( 11/3/09 18:09 )

...энэ Реал бүр арай дэнднээ тэ, хөөрхий Кассильяс байсан тулдаа л арай гэж 4хөнийг алдлаа нтр, тэгсэн муу Панатионайкасоос болж нэг сникерсээ алдчихлаа гэж...Челси бол алсоон, нээрээ тасархай тоглосон хэхэ, Дрогба бол бүр сайн байсан шүү..

Anonymous said... ( 11/3/09 18:41 )

Сүүлийн 2 залхуурав гэж... Маз алаад өгөөрэй хэхэ... мань нь байсан бол бас ч нтр...
Сугалааг л харж байя... мөн өнөө шөнийн тоглолтыг....??????

Anonymous said... ( 11/3/09 21:22 )

Za Tsengelee laagaarai, ene Real odoo yachaave

Anonymous said... ( 11/3/09 22:31 )

За Цэнгэлдээ амжилт хүсье.... Сайн тоглоно шүү. :-j

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...