131dg 2008 онд: 1-р сар [Медальд дарагдсан сар]

2008-12-31 uundaa бичсэн.
2008 он 131dg-ийнхны хувьд ээлтэй жил байлаа. Иймдээ ч 131dg.blogspot.com та бүхэндээ энэ жил ангид тохиосон онцгой үйл явдал болгоныг сар сараар нь түүвэрлэн хүргэхэд бэлэн боллоо. Эхлээд мэдээж 1-р сар...

1-р сар дарамт шахалтаар эхэлсэн. Шинэ жилийнхээ баяраа тэмдэглэж дуусаагүй байхад буюу 1-р сарын 5-наас эхлээд уламжлалт сургуулийн түвшин тогтоох шалгалтууд эхлэн, өгч сураагүй биш, эрх биш 11-р ангийн архгууд гэсэндээ шалгалтаа хангалттай өгсөн.
Энэ хугацаанд ДУУЛИАН-2020 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдан, манай сургуулийн ахлах насны баг буюу 131dg-ийн гэж хэлж болохуйц баг маань хэсгээсээ 2-р байраар шалгаран, сугалаагаа татан хожмоо их үйлд хүрэх замаа зассан билээ.
Олимпиадынхны маань үзүүлсэн бахдамж амжилт 1-р сарын амжилтыг улам сүртэй болгож байна. Казахстанд зохиогдсон Жаутковын нэрэмжит Олон УЛсын математикийн олимпиадаас манай ангийн Э.Тэмүгэ маань алтан медаль хүртэн, олон улсын чанартай олимпиадаас 2 алтан медаль хүртсэн анхны МОНГОЛ хүн болж, мөн тус олимпиадаас манай ангийн "баатрууд" Н.Бямбажав болон Б.Мягмаржав нар маань МӨНГӨН медаль хүртсэн билээ. Энэхүү олимпиадад манай ангийн багш Н.Баянбат маань багаа удирдан оролцож 5 медаль хүртэн бахдам амжилтыг үзүүлсэн юм.

Нутагтаа үлдсэн олимпиадынхан маань ч гайхалтай байлаа. "Багачуудын гараа" буюу Сант сургуулийн нэрэмжит олимпиадаас Г.Оюундарь алтан медаль, Б.Нацагдорж хүрэл медаль хүртэн сургуулийнхаа нэрийг, ангийнхаа бахархалтай хамт өндөрт өргөн, чамгүй том шагналаар шагнуулсан юм.
Физикийн хичээлээр манай сургуулийн зохион байгуулдаг "ИХ СУНГАА" улсын уралдааныг энэ удаа манай анги зохион байгуулан оролцож, ангиас хэд хэдэн сурагчид амжилттай оролцсны дотор Б.Хулан маань МӨНГӨН медалийг хүртэн ангийнхаа нэр хүндийг аварч үлдсэн юм.
Өвлийн амралтаар жил болгон зохиогддог Дүүргийн олимпиадууд ч манай ангийнханд ээлтэй байлаа. Зөвхөн математик төдийгүй бусад олимпиадуудад ч манайхан үнэхээр жигд амжилтыг үзүүлсэн юм. СБД-ийн математикийн олимпиадад Н.Бямбажав мөнгөн медаль, Б.Мягмаржав хүрэл медаль хүртэн дээрээс нь 5 төлөөлөгч маань хотын олимпиадад оролцох эрх авлаа. СБД-ийн Физикийн олимпиадад дахиад л өнөөх Н.Бямбажав алтан медаль хүртэн 3 хүүхэд хотын олимпиадын эрх авсан. СБД-ын Англи хэлний олимпиадад ангийн дарга Б.Оюунсайхан маань амжилттай ороцлон Мөнгөн медаль хүртэн, СБД-ийн химийн олимпиадаас Б.Хулан маань мөн мөнгөн медаль хүртэн медалийн арвин ургацыг хураалаа.
За тэгээд олимпиадынхны үзүүлсэн бахдам амжилтуудаар дүүрэн энэ сард Түвшээ маань Эрка багштай эр хүний ёсоор муудалцан уралцаж, Хулан маань медаль цуглуулах зуураа утсаа алдаж, ОРИ маань гөлөгтэй болж түүндээ Happy гэдэг нэр өгч, Цэнгэл маань Улсын аваргад амжилттай оролцсон гээд олон олон мэдээгээр дүүрэн байлаа.
2008 оны 1 сар 131dg-ийнхны хувьд медалийн арвин ургацтай, олимпиадынханд ээлтэй сар байлаа...

7 сэтгэгдэл:

Anonymous said... ( 31/12/08 15:30 )

lag unshaal baharhaal yvjiisan chn uraltsaj gedeg deer ochood uhtlee ineelee sht

Anonymous said... ( 31/12/08 15:31 )

neg sariih ni iim ym chn neg jiliih ni... yooy... gaihaltai

Anonymous said... ( 31/12/08 15:37 )

Хямраасан байнашд хэхэ...

Anonymous said... ( 31/12/08 15:40 )

Чи ч эр хүн би ч эр хүн, 2уулаа үзчий хаха

Anonymous said... ( 31/12/08 19:06 )

hehe saixan tsag mochuud bsan shuu

Bilguun said... ( 1/1/09 22:51 )

Laitai laitai...

Anonymous said... ( 2/1/09 01:12 )

oo gaihaltai

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...