"Таван цагариг" мэдээлж байна

2008-11-11 Tsengel бичсэн.


Хөлбөмбөгийн хаантай уулзсан монгол охин

“Хөлбөмбөгийн хаан” хэмээх эрхэм хүндтэй нэр алдрыг өөрийн хосгүй авьяас, нөр их хөдөлмөрөөрөө хэнтэй ч булаалцалдахгүй хүртсэн Бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантес ду Нассименту гэсэн нэртэй ердөө ПЕЛЕ хэмээх хочоороо алдаршсан энэ хүний нэрийг дэлхийн дөрвөн зүг, найман зовхист, дөрвөн далай, таван тивийн чанадад дуулаагүй, мэдэхгүй хүн ховор буй заа. Хөлбөмбөгийн хааны намтар номыг нь унших гэж Бразилийн олон сая хүн бичиг үсэг сурч, хөлбөмбөгийн хааны тоглолтыг үзэх гэж Африкийн нэгэн улсын иргэний дайн хэд хоног завсарлаж байсан гээд л олон олон түүхийг өгүүлж болох ч үүнээс илүү “тайлбарлах хэрэггүй” гээд гол асуудалдаа орьё.


Хөлбөмбөгийн хаантай уулзаж, түүнээс бөмбөг, тоглолтын цамц хоёр дээр гарын үсгийг нь зуруулан авч, хамт зургаа авахуулж амжсан энэ азтай охиныг Бат-Очирын Билэгтуяа гэдэг. 2006 он буюу Германд болдог хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнөх хавар Нью-Йорк хотноо редакц нь байрладаг, испани хэлээр хэвлэгддэг “Futbol Mundial” сэтгүүлийн эрхлэгч, Билэгтуяагийн аавынх нь хамаатан Пеле Нью-Йоркт ирж, тэдний сэтгүүлийн редакцаар зочлон, хүүхдүүдтэй уулзалт хийх тухай “хэл чимээ” хүргэж, энэ арга хэмжээнд охиноо оролцуулахыг санал болгосон аж.

Билэгтуяагийн аав, ээж хоёр ч ховорхон боломжийг алдахгүйг хичээж, тэр үед 13 настай байсан охиноо Нью Йорк руу нисгэжээ. Аав нь охиндоо ПЕЛЕ гэж хэн болохыг “өнгөтөөр тайлбарлаж” өгсөн төдийгүй, Германы ДАШТ-д зориулан гарсан бөмбөг дээр гарын үсэг авч ирэх “намын даалгавар” буулгажээ.

Билгээ охин ч алаг бөмбөг дээр Пелегийн гарын үсгийг авч, мөн тоглолтын цамц дээр ч мутрыг нь үлдээлгэж дөнгөн, үүрэг даалгавараа 200 хувь биелүүлснийг та бидний харж буй энэ зураг гэрчилмой.

8 сэтгэгдэл:

Anonymous said... ( 11/11/08 15:49 )

aztai ohin bndaa manaihnii hen negend in iim az hezee tohioh boloo

Anonymous said... ( 11/11/08 17:43 )

Дараа манийх нь гарын үсгийн авлаа гээд сэтгүүлд гарах байх даа хохо нтр

Anonymous said... ( 11/11/08 17:45 )

хөөе энэ нээрээ Билгээ гээд байдаг Бразилийн хөлбөмбөгчин мөн биз дээ тээ???

Anonymous said... ( 11/11/08 18:01 )

Aztai ohin bna shu ene mash hovor bolomj sh de

uundaa said... ( 11/11/08 18:45 )

хаха, азатай байна шүү, мань тэгүүл зоогийг зодож явлаа гээд сэтгүүлүүдэд ярилцлага өгч мөнгө олжийноо нтр хэхэ...

Anonymous said... ( 12/11/08 14:10 )

brazilin aldart hulbumbugchin Bilgee gej... hehe

Anonymous said... ( 12/11/08 20:29 )

goe bsn bhdaa

Bilguun said... ( 13/11/08 00:07 )

Aztai bas sergelen yumaa...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...