Сүүлийн тэмээний ачаа хүнд

2008-10-28 Tsengel бичсэн.
Манай баатар Оргилын тухай Монголын спортын шилдэг хэвлэл болох "Таван цагариг " дээр гарсан мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн тэмээний ачаа хүнд
“Элсний гурав”-ын нэг триатлоны тамирчин Ноожийн Оргил ням гаригийн үүрээр зургаан цагт гараанд жагсав. Тус улсад анх удаа триатлоны тэмцээн явагдаж байгаа бөгөөд туршлагаар дулимаг болох нь харагдах. Юутай ч зохион байгуулагчид тамирчдаа өглөөний дөрвөн цагт сэрээж тав гэхэд гараанд очсон байхаар шийджээ. Манай тамирчин уснаас ардаа дөрвөн хүнтэй гарч ирсэн ч дугуйн дээрээ хоёрыг алдан 2:30.52 амжилтаар 32 тамирчнаас 30-д хурдлав.
18 настай залуу тамирчин тэрбээр триатлоны бүтэн зайд (1500 метр сэлж, 40 км дугуй, 10 км гүйлт) анх удаагаа уралдсан юм. Энэ төрөлд Хонконгийн тамирчин, “Доха-2006” Азийн наадмын дэд аварга Даниель Ли Чи Во 1.52.49.-өөр түрүүлж, Японы Жүничи Ямамото, Хонконгийн Андрей Райт нар медалийн эзэн боллоо.

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 28/10/08 14:41 )

tiimee bidend orgil maani uneheer tom beleg avchirsan ter in zamaa duusagsan yvdal yum mongol uls mandan badar devjin deeshileg Tsengeldee bayrllaa

Anonymous said... ( 28/10/08 16:24 )

.............MUNDAG YUMAAA...........

Anonymous said... ( 31/10/08 18:14 )

hund dawaag dawsan baina shuu odoo l oilgoloo bayar hurgey!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...