...Цэцэн мэргэнд дурлах юмсан...

2008-10-20 uundaa бичсэн.
Ийм л үгийг сүүлийн хэд хоногт амны уншлага болгон, хичээлээ давтаад, гайгүй оноо авах юмсаан гэж бодон бодсоор өдөр хоног өнгөрч, миний залхуу ч дэндэж, цаг хугацааны хурдан нь ч дэндэж нэг л мэдэхэд шалгалт авах өдөр маань ирчихсэн байлаа. Сайхан найзууд байхад алзахгүй ээ гээд л дайраад орлоо доо гэж...

Амралтын өдрөөр бэлдэнэ гээд л явсан, хагас сайн өдөр нь санхүүгийн урлагийн үзлэгийг үзэв ээ гэж. Зохион байгуулалт, орчин гээд л ярих юм алга, үзүүлбэрүүд нь харин нэгдүгээр сургуулийнхыг маань гүйцсэнгүй санагдав. Гэхдээ манайхан хоосон хоцроогүй ээ, Оюунсайхан маань When You're Gone гэж дуулсаар гоцлол дуунд 2-т орж, Цэнгэл- атаман Энхүүш-номын залууг гол дүрээ болгосон жүжиг түрүүлж, Гээдээгийн бүжиг, Золоогийн найрал дуу гээд бүгд л шагнал авсан сурагтай. Санхүүгийнхэн өөрсдөө баттай мэдээг хүргэнэ гэж найднам....
Бүтэн сайн өдөр бэлдэнэ гээд л санаагаа тайвшрууллаа. Сургууль ордог баатар боллоо, сургуулийн тэмцээнүүд болж байлаа. Ширээний теннисэнд Бямбаа, БЕК 2 маань орсон ч хэсгээсээ шалгарч чадсангүй, өөр төрөл байгаагүй болохоор манайхан ч оролцсонгүй. Тог тасарсны улмаас тэмцээн нь ч дууссангүй. Гэртээ ирээд хийдэг баатар боллоо, тог тасраад худлаа боллоо. Унтъя гэж унтсангүй ээ, харанхуйн улмаас унтлаа гэж.
Ийм л шалтагтай шалгалтанд орлоо. Орсон, бичсэн, хуулсан, өгсөн... Ингээд л боллоо. МУИС-ын шалгалт өнөөдөр философийн хичээлээр эхэлсэн. Маргааш Түүхийн хичээлээр өндөрлөнө...
...Цэцэн мэргэнд дурлах юмсан...гэсэн их хүслээ биелүүлж арай амжаагүй uundaa хүү ...Ойд төөрсөн сармагчин лугаа адил... л болчихгүй юмсан...

Uundaa чихэвч зүүчихсэн, багшийнхаа яриаг амных нь хөдөлгөөнөөр танин мэдэхийг оролдож байхад Зоогий л хичээлдээ шамдан, их үйлсийг бүтээж буй зураг энэ ажгуу...
...Зүүдэндээ ч хичээлээ судалнам...

12 сэтгэгдэл:

Anonymous said... ( 20/10/08 23:30 )

хэн энэ зураг мураг алсаас аваад байнааа нтр... хэхэ

Anonymous said... ( 20/10/08 23:35 )

Whahaha ene neeree goyo shuu. Zurgiig ni hen avsiin boldoo???

Anonymous said... ( 21/10/08 00:40 )

yoooy ta nar neere aljinaa! haha!

Anonymous said... ( 21/10/08 00:44 )

yoooy ta nar neere aljinaa! haha!

Anonymous said... ( 21/10/08 06:10 )

yadiin minii anduud tsom shaa

Anonymous said... ( 21/10/08 10:01 )

harin tiin minii nzuud hercheed garn oo. hehe

Anonymous said... ( 21/10/08 10:02 )

yamar suraagui ym bish orood husaj ugnu uu gej..

Anonymous said... ( 21/10/08 16:45 )

.................hehe saihan garud yuma daaaaaaaaaaaaa....................

Anonymous said... ( 21/10/08 23:16 )

mani surch bsn bol bas neg ingeel olontool bj bh bsndaa ntr

Anonymous said... ( 22/10/08 07:16 )

хэ хэ, яасан хөөрхөн дүү нар вэ. хичээгээд байж дээ. Гэгээн.Сом

Anonymous said... ( 26/10/08 13:31 )

............hund gara hichele hiiiiildee.....

Anonymous said... ( 20/11/08 02:40 )

Та нар чадна шүү. Хэрчээд гараарай.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...