Анд нөхөр ба найзын тухай

2008-10-03 Tsengel бичсэн.

Анд нөхөр болон найзын тухай сийрүүлж бичих нь.


Эхлээд яг юуны тухай бичих гэж байгаагаа товч тодорхой тодорхойлсон нь зүйтэй болов уу.

Миний бодлоор:

Хэдийгээр дээрх 2 үг нэг талаар ижил утгатай нь утгатай боловч нөгөө талаар агуулга цар хүрээний хувьд тэс өөр 2 ойлголт юм.


Найз гэдэг нь: Хоёр хүн нэгнийгээ нэгнийгээ таньдаг бөгөөд үл дайсагналцах харилцаатай л бол тухайн 2 хүнийг найз гэж ойлгож болно.


Харин анд нөхөр гэдэг бол: Нэгэн эрхэм хүн энэ үгийг тодорхойлохдоо "Жинхэнэ анд нөхөр гэдэг бол байнга уулздаг хүнийг хэлнэ гэвэл бас учир дутагдалтай юм.Харин уулзаагүй , дэргэд чинь байхгүй бол амьдрал чинь үгүйрээд хоосроод байдаг тиим л хүнийг анд нөхөр гэдэг юм а" гэсэн байдаг. Энэ тодорхойлолт үнэхээр үнэн шүү , та нар нэг бодоод үзээрэй.


Би яах гэж энэ 2 үгийг тодорхойлов гэхээр нэг ширээнд тохой ниилүүлэн сууж байсан та нөхөд миний хувьд энэ 2ын алинд орох вэ гэдгийг та нөхөддөө хэлэх гэсэн юм.


Тэгэхээр миний хувьд Та нар минь "Жинхэнэ анд нөхөд" минь юм.


Та нөхөдтэйгээ уулзахгүй удахаар амьдрал минь нэг л юмаар дутаад байгаа юм шиг санагдаж, харин уулзахаар эхиийгээ харан баярлан майлж буй төл мал адил болох юм даа.

Ийм л болохоор та нөхөд миний, Батцэнгэл гэдэг хувь хүний Насан туршийн Жинхэнэ анд нөхөд юм а!!!!!!


Эцэст нь нэг юмыг нэмж бичихэд " Найз болгон Анд нөхөр биш харин Анд нөхөр болгон найз юм."

Таныг хүндэтгэсэн ангийн анд Батцэнгэл. Баярлалаа.

5 сэтгэгдэл:

Anonymous said... ( 3/10/08 19:57 )

hehe oilgoloo chinii heldeg unen shuu

Anonymous said... ( 3/10/08 20:13 )

timee unen shuu. goe yum bichjee

Anonymous said... ( 3/10/08 22:22 )

Эмр эмр... Нэг тийм үг байдаг даа...
"Жинхэнэ найз гэдэг бол хоёрдогч би байх ёстой" гэж... Гоё нийтлэл байна өөө... Надад ганц л ангийн анд нөхөд байдаг, ганц л байх болно...

uundaa said... ( 5/10/08 17:54 )

...итгэлцэл дээр тогтоноо гэж...

Anonymous said... ( 6/10/08 14:43 )

Миний ангийн найзуудаа гэж !!
жинхнээсээ "The Best thing in life " .юмаа
За манайхаан Мандан Бадраг !!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...