...One For All... All For One...

2008-09-09 uundaa бичсэн.
Тиймээ, энэ үгийг би үргэлж бодож бас амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Үнэхээр ч үнэн үг. 9-р сарын 1-нд Оюунчимэг багшийн ангийнханд яриа хийхэд ч гэсэн тэд бидний хийсэн алдарт зодооныг хамгийн ихээр асууж байсан. Хэд хэдэн ангийн хөвгүүд нийлээд манай хөвгүүдээс цөөхөн харагдаж, зөв үйлийн төлөө, хамгийн гол нь эв нэгдэлтэй байсныхаа хүчинд бид тэр явдлыг өөрийн талд шийдэж чадсан. Би санаж байна, Бямбаа, LMO, Ори 3-ыг Амартүвшин багшаас хэд хэдэн ухамсрын шанаа хүртэж байсныг нь... Гэхдээ тэд хэнд ч хэзээ ч гомдоллож байхыг нь сонсоогүй, ямар их эр зориг вэ гэж би харин тэднийг хүндэтгэж байсан. Охидоо ч гэсэн санаж байна, байдал нэг л биш болоод ирэхэд нь битгий яваач гэж ятгаж байсныг нь, нүдэнд нь нулимс биш юм аа гэхэд айдас хурсан байсныг ч тодхон санаж байна...

Сургууль даяараа бахархан ярьж байсан тэр явдлын талаар энд бичиж байжээ. Тийм ч яриад байх явдал биш хэрнээ бас дурсамжтай, мартагдашгүй өдөр тэр байжээ...Гэнэт яагаад ч юм дурсамжаасаа бичмээр санагдаад биччихлээ...Дурсамж гэдэг ямагт хүний хамгийн нандин зүйл нь, тэр агшинг, цаг мөчийг бодож санах хамгийн гол шалгуур байдаг шүү дээ. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг шиг, манай анги ч гэсэн эвтэй бол хүчтэй бас жаргалтай. Ямар ч асуудлыг амархаан давчих сэтгэлийн их тэнхээ, хүн хүч байгаа...Зовсон цагт нь хэзээд туслахад бэлэн тийм л хамт олон энд бүрджээ.
Танд ямар нэг асуудал гараад хэнээс тусламж авахаа мэдэхгүй байгаа бол, чиний амьдралд хүндрэлтэй зүйл учраад яах учраа олохгүй байгаа бол зүгээр л блог руугаа орж ирээд сайхан сэтгэлээ онгойлгоод нэг нийтлэл биччих, аль эсвэл ангийнхнаасаа, найзуудаасаа тусламж хүсээрэй, тэд чамд үгүй, чадахгүй гэж хэлэхгүй гэдгийг л би баттай хэлж чадна.
Хэрэггүй зүйл биччихсэн бол уучлана биз дээ, түүнийгээ цайруулах гэж та нарын үзээгүй байх гэж бодож байгаа хэдэн зурагнуудыг оруулчихъя...Яруугийн халзан байсныг эргэн дурсаж, олимпиадынхан дээлтэй байхыг харан шогширч, бас uundaa Цэнгэл 2-ыгоо тайлбар хийгээд ид халж байхдаа ямаршуухан байдгийг нэг хараарай...

13 сэтгэгдэл:

Anonymous said... ( 9/9/08 15:23 )

uundaa chi bol hamgiin aguu in gej bi helmeer bna chinii ono hen ch bhgui tehdee chi bas baagii ch bish chamd tasarch tsoilson yum bhgui uneheer bichsen niitleliig chini unshaad uilah zuil bhgui ch gesen uilmaar sanagdaj bna uneheer nadad herev tuslamj heregtei bol Uundaa bi chamd shuud l handdag shuu bi tehdee dolignoogui sedvees gajuud yum bichij bgaad uuchalna biz bi yaagaad ch yum undraliig magtmaar bna iim ih yum hiij aguu ih medleg eyldeg zan chanar daruu tolov baidaliig magtan saashaamaar bna mon bid buniig uulzuulj uchruulj ogson surguulidaa bid mash ih ortoi humuus shuu gedegiig helmeer bna nadtai humuus sanal neg bgaa bhaa
Mongolchuud evtei baihdaa huchtei
Ineej bhdaa jargaltai uls shuu

Anonymous said... ( 9/9/08 16:12 )

hoo ter bi baina sht ntr hehe uundaa aimar sain ajiglajee bi bol tednuusiig anzaaraachguun baina haha. zaza tegeed er ni niitlel bichyaa

Anonymous said... ( 9/9/08 19:23 )

2 dah zurag ni manaihan haana hewteed baigan be, selbe yum bish biz?iim uruu baisiimu

uundaa said... ( 9/9/08 19:26 )

tiishd, lux uruu ni iim bsanshd medeegumu???

Anonymous said... ( 9/9/08 20:44 )

hudlaa yriad bgaarai ene chini happy feetiin oroo bnshde

uundaa said... ( 9/9/08 22:10 )

hehe,gushdee, ene chini harin selbiin luxury uruu geed bhaddaa... itgehgu bol busdaas ni ashuuhgu yu,,

Anonymous said... ( 9/9/08 23:02 )

We are not two
We are one

Anonymous said... ( 10/9/08 20:20 )

ain? selbed hezee lux uruu baisin? liar haha. go baatka!

Anonymous said... ( 11/9/08 00:18 )

ENe t1 byaruu yu bicheed bgaan
GOy niitlel bnaa bi yaj eneshig goy nairuulj bichex be?

Anonymous said... ( 11/9/08 00:44 )

proud of you:)

zodoon tsohion gsn chien mani ori hamgiin ehend yavjiishd hehe, goy ch huuhduud:)

be cool:)
(iim goy blog toi taanihan goy shuu:) )
GlamoRouZ

Anonymous said... ( 11/9/08 18:35 )

what da be cool...

Anonymous said... ( 11/9/08 21:37 )

Оргилийн нүд нээрээ гайтай нүд шүү... Гоё харсан ч адилхан, муухай харсан ч адилхан... хэхэ....

Anonymous said... ( 13/9/08 23:43 )

ene Lil-T/happy feet/-n l uruu bna shdee! yunii chin luxury uruu.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...