3 vs 3 буюу Алдарт тоглоомчдын Дотадсан түүх

2008-09-28 KYo бичсэн.
9-р сарын 27-ны энэ билэгт сайн өдөр, амьдаа аварга Дагвадоржийн төрсөн өдрөөр анхны нийтлэлээ бичиж байгаадаа миний бие таатай байна. Юуны тухай сийрүүлэх гэж буй юм бэ гэвээс энэ өдөр манай хэсэг дотачид ойрд цуглаагүй олуулаа цуглан, үнэн хүчийг шавхан тулалдсан тухай түүхийг бичихгүй байхын аргагүй хэмээн сонгосон учирт байгаа юм. Дэмий үг олонг нуршилгүй юу болсон талаар дэлгэрэнгүй бичин, уншигч авхай та нартаа хүргэж байна, хүлээн авна уу...

Нямхүү атаманы санаачлагаар алдарт хэдэн дотачид маань өнөөдөр шавайгаа ханатал дотадлаа. Нацгаа маань тохирсон цагаасаа 1 цаг 20 минут хоцроод ирэхэд нэг ч хүн байгаагүй ба 10 минутын дараа Нямхүү, дахиад 10 минутын дараа би өөрөө очоод 3-уулаа байж байтал дота аймар тоглодог охид байж байхын, тэр охидтой тоглоод тоглолтын харьцаа 2:1 болчихсон манайх хожигдож явтал БЕК орж ирэв, тун удалгүй Энхүүш орж ирээд дотаддаг охидоос нэгийг нь олж хараад "хэй, чи нөгөө вакуум сургалтанд явдаг охин байна ш дээ" гэж уулга алдаж, "ийм хүнтэй ингэж таарах гэж дээ" гэж амандаа үглэсээр сууж, Энх маань астийн №1 дотачинг өөрийн дархан баатар Yurnerо-оороо будаа болгосны ачаар манайх нэг юм 2:2 болж тэнцлээ. Ингээд байж байтал Ёндоо маань болзсон цагаасаа 180 минут хоцорч ирэн 6 хүнтэй болоод хоорондоо 3 vs 3 хийхээр шийдснээр 10-р хорооллын нэгэн РС тоглоомын газар 131dg-ийн гишүүд болох:
ДАГВАДОРЖ, БИЛГҮҮН, НЯМХҮҮ
VS
ЁНДОНЖАМЦ, НАЦАГДОРЖ, ЭНХ-ОРГИЛ

нарын хоорондох их тулаан эхэлсэн юм.
За тэгээд даанч нийтлэгч би сайн санадаггүй, лав л Нямхүү багийн алуур 3 удаа баг алж, хожигдсноор манайх 3:2 харьцаагаар харамсалтай хожигдсон юм. Ингээд бид 19:40-ийн үед буюу дөнгөж гадаа харанхуй болж байхад салан явцгаасан юм даа. 11г-ийнхны дотаг шамдан сонирхогч хэсэг нөхдийн 9-р сарын 27-нд цугласан түүх энэ бөлгөө...

11 сэтгэгдэл:

Anonymous said... ( 28/9/08 03:11 )

nyamkhuu bonus bagiin aluur

Anonymous said... ( 28/9/08 13:36 )

Nyamhuutei bolson ni l hojigdiisht ugaasaa

Anonymous said... ( 28/9/08 13:44 )

davgaa tegj bgaad manai angiinhntai toglooroi manai angiinhn dandaa l toglood bh shig bdiin daanch bi oilgodgui yum tegj bgaad undsen bureldhuuneeree neg ma shine angiinhntai toglooroi

Anonymous said... ( 28/9/08 16:43 )

yo yo yu ch gehev balai yum bichij bhiim

Anonymous said... ( 28/9/08 17:45 )

yun surhii bichsiin:P

Bilguun said... ( 28/9/08 18:45 )

Haha.Neeree Nyamhuu... Za gehdee mani ch tm sain bish hun amitan muulaad yhv.Gehdee neeh bag alaagui bh.Haha

Anonymous said... ( 28/9/08 21:21 )

za naymhuug muulaad yhav hojsonuud aztai bsan bna!

Anonymous said... ( 29/9/08 12:01 )

AA yun surtei bichsiin DOTADSAN TUUh ntrr geel. Togloh bolgooo bichvel ene blog barag delbereed hachin yum boloh bsan daa. Nyamhuu ulaan bonus bagiin aluur shal demii - energy. Yaruu tanai ter angiihan chin demii suguudaa. Bitii Davgaatai haritsuul. Bas yagad iim haritsangui huvaagdtsiin? +0- vs +00 enhuush zarimdaa 2- temdegtei tentsheer bag aldag. LOL

Anonymous said... ( 29/9/08 13:56 )

Манай ангийнхаан гэж.......

Anonymous said... ( 29/9/08 13:59 )

Dota chidaa gej......

Anonymous said... ( 1/10/08 18:21 )

.....Gol ni dotanda bish bnaa ter heden ohinig yaj nairsin bee??? YMrhu ohidin?????hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...