...Life in Technicolor...

2008-09-05 uundaa бичсэн.
Ойрд бичээгүй байсан нийтлэлийнхээ гарчгийг Coldplay-ийн сүүлийн цомогт орсон эхний track-аар нэрлэчихлээ.. Нээрээ Мигаа маань надад Мадридаас энэ цомгийг авчирч өгсөн, баярлалаа гээд дахиад хэлчихье. Сайн байцгаана уу, найзуудаа...Оюутны амьдралдаа дасч байгаа биз дээ...
За тэгээд амьдрал бол ерөнхийдөө дөнгөж эхэлж байна гэж ойлгож байгаа.. Оюутны ширээний ард арай унтаж амжаагүй л байна, хичээл тасалж гудамжаар тэнэж аль эсвэл ширэн бөмбөгөө нүдээгүй л байна. Гэхдээ л хуваарь жигдрээгүйгээс ч тэр үү, ихэнх нь хөдөөнийхнөөс бүрдсэн сургууль болоод ч тэр үү, бүр цаг агаар нэг л сонин бараандуу байгаагаас ч тэр үү, яадаг ч байсан одоохондоо тэр их сургуулийн гоё сайхныг нь гээд эерэг талыг нь олж хараагүй л явна...Найдацгаая......Бахдал......Түрэмгийлэл......Амралт......Бодол......Эрх Чөлөө......Дурсамж...
Нэг иймэрхүү л байна даа, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль дээр очиж ангийнхныгаа цуглуулан уулзангаа хэдэн төлөөлөгч нь дээвэр дээр гарсан зурагнаас хүргэлээ. Даанч гар утсаараа авсан болохоор жаахан чанаргүй байгаа байх, гэхдээ л хэн гэдэг нь ялгагдах байхаа...

6 сэтгэгдэл:

Anonymous said... ( 5/9/08 01:22 )

Үнэндээ ажилгүй байнааа... Хаха... Тэр дээвэр дээр "дээшээ харъя тэнгэр зөөлхөн, доошоо харъя газар хол" л байдийн байна лэ.... хэхэ

Anonymous said... ( 5/9/08 08:23 )

hehe saihan zaluuchuud shuu UUndaa usee zasuulaachee

Bilguun said... ( 5/9/08 15:31 )

Deeshee tenger hol geechee!!! Neeree shal sonirholgui bnoo. Angyhantaigaa bugdeeree dahiad neg jil ulirchihmaar l sanagdaad bgaa sho.

Anonymous said... ( 6/9/08 00:13 )

Яанаа тэгдэг байсиймуу??? Чамаар заалгав гэж. Үгийг нь эсрэгээр солиод үз тэхүүү

Anonymous said... ( 6/9/08 00:45 )

haha, baahan ajilgu garuud, yu hiiged demi tened bgan hicheeleee hiigeechee..

Anonymous said... ( 6/9/08 19:21 )

hey teguul dooshoo xarii gazar oirxon gex estoi shd Zoogii

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...