Hi guys!

2008-09-06 Baatka бичсэн.
За сайн байцгааж байна уу...Төрсөн өдрийн ядаргаа тань гарцгааж байгаа байх гэж найдаж байна. Би ээлжит нэгэн нийтлэлээ өөрийнөө байгаа амьдралаа танилцуулъя гэж бодлоо. Мөн саяхан авсан машин, өмсөх гэж байгаа пүүзнийхээ зурагнуудыг тавилаа.
Дахин сануулахад Баатка чинь алс холын Австрали улсад эрдэм мэдлэгээ дээшлүүлэн, эх орноо санагалзсаар амьдран байгаа билээ.


Би тэгэхээр өглөө 8.15-д хичээлдээ явж, өдөр 14.40-д хичээлээсээ тарж ирж байгаа. Хичээлийнхээ хугацааг Арабуудыг доош нь хийсээр л, аль эсвэл уран бүтээлээ туурвисаар өнгөрөөж байна. Хичээл тарлаа л бол би шууд харилаа л гэж мэд. Сайн оюутан болчихсон байгаа биз дээ... Наана чинь бол хичээл тараад шууд харисан түүх за даа бараг байхгүй дээ. Харъя гэж бодсон үеэс шууд л асууда гарна, ядаж л euro орохгүй бол нойр хүрэхгүй хэхэ...Би ирээд нэг их удалгүй эгчтэйгээ мөн эцэг эхтэйгээ ярилцсаны эцэст нэг унаа авсан нь дээр гэдэг тун оновчтой санаа гаргасан юм.

Энэ машин "Маzda 2 neo" гэдэг нэртэй. Үнэхээр л сайхан, бас сайн машин юм байна даа. 100 км-д 6,5 л иднэ гээд бодохоор бензиний хямгадагч, мөнгөний хэмнэгч юм даа.
Тэгээд ирснээс хойш том болсон юм байлгүй, өвөл авсан Jordan15 маань багадаад /Түвшээ, Галаа 2-оо багадчихсаан/ өмсөх гутал байдаггүй зүдэрч зүдэрч, арай чүү нэг шинэ пүүз авлаа шүү. Тэгэхдээ бадарчин баярлах болоогүй ээ, 1 дэх өдрөөс ирнэ гэж байна лээ. ӨӨ нээрээ энд тийм гоё юм авахдаа би дэлгүүр хэсч хөлөө чилээхгүй зүгээр л шууд л ebay.com руу ороод л хайж байгаад л санасан үнээ бичээд л авдаг болсон, аз байвал эндээс хямдхан ч авч болох юм шиг байна лээ..

Тэгэхээр энэ бол миний дуудлага худалдаагаар авсан Jordan19 юм аа. Бас л нэг миний унаа.








За нэг иймэрхүү л байна, нэг их албан ёсны байсангүй өршөөн соёрхоно уу. Тийм бас нэгэн зүйлийг хэлэхэд ойрд Галаа маанв жаахан жаахан асуудалтай байгаа, тэгэхээр манай хойд хөрш болох ОХУ-ыг зорих гэж байгаа найздаа "Чи явахаасаа өмнө эр хүн шиг нэг зүйлийг хийгээрэй" гээд бүгдээрээ хэлчихээрэй.
Тэгээд дараа дахин уулзахын өлзий дэмбэрэлтэй өдрийг тэсэн ядан хүлээе...

...Битүүхэн дурлалын галанд шатаж
Бусдаас түүнийгээ илүү хайрлах
Буянтай үйлээ хэзээ ч битгий
Бусдад алдаж замхруулаарай...

7 сэтгэгдэл:

uundaa said... ( 6/9/08 21:46 )

haha, manai batka yg l heveere bh shig haragdaad bhin, hehe, yoo teged ebayiig shan hooslood ashigtai naimaa higed bgarai ntr, mashintaiga bolgomjtoi yvnashude, end galaa busniulj ugj bgag sonsson biz hehe za teged good luck!

Anonymous said... ( 6/9/08 23:40 )

Batka iim malgai omsdog bail uu oor haragdaj bna shu neeree shine mashiniihaa hergiig australiin zam dr sain gargaarai tgeed bas 4 deh odor bolgoomjtoi baigaarai end manai jolooch nar 4 deh odor bartsadtai bgaa shu

Anonymous said... ( 7/9/08 06:24 )
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said... ( 7/9/08 11:39 )
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said... ( 7/9/08 11:45 )
This comment has been removed by a blog administrator.
uundaa said... ( 7/9/08 15:26 )

Blogiin Adminii huvid deerh 3 setgegdliig buren erhiinhe daguu ustgalaa. Dahij iimerhuu yvdal gargahgu bhiig husye, deres ni neree todorhoihon shig bicheed setgegdlee bichij bai gej :against to batka:-d zuvlumuur bna.

uundaa said... ( 7/9/08 15:28 )

Tegeed ch ter setgegdliig hen bichsen gedgiig bi medej bga ch gsen, tuhain hunii ner turiig bodood end il zarlasangu, dahij iimerhuu hulchgar yvdal gargahgu gej naidaj bna.. Tsaashid iimerhu asuudal gargaval daragin arga hemjeeg avah bno gedgiig anhaaruulj bna...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...