Happy birthday !!! Byambaa

2008-09-07 Үлмэдэх бичсэн.

Манай ангийнхан хичээл эхэлсэн болоод ч тэр үү том болцгоосон болоод ч тэр үү бүгд л төрсөн өдрөө тэмдэглээд сайхан байна гэж.


Арслангийн ордныхны төрсөн өдөр дуусаад охины ордныхон маань халааг нь авж ээлжит гишүүний маань төрсөн өдөр болж өндөрллөө. 17 нас хүрч байгаа Бямбаадаа (шимпанзе) баяр хүргэе. Аль ч насыг алдаж болохгүй дурсамжтай нас байдаг болохоор миний найз ганц олдох энэ насаа сайхан өнгөрүүлээрэй. Миний найз аав ээждээ баярлалаа гэж хэлсэн гэж найдая хэлээгүй бол хэлээрэй. хэхэ

Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Алдаж эндэж явах гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

Энэ миний шүлэг биш шүү

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...