Бид

2008-09-29 Budmaa бичсэн.
Яагаад энэ нийтлэлийг бичих болсноо хэлье ээ,
Тэгэхлээр, нэг өдөр мэссэнжэрт блогийн админ ундралтай таарч хол ойрын зүйлс ярилцав аа. Тэр үе бол блогийн хувьд нийтлэл түр хугацаанд тасарсан үе байсан юм. Админ бухимдангуйгаар блогоо хаах шийдвэрээ түс тас хэлэв. Би гайхлаа. Бас айлаа. Хэлэх ч үг санаанд орсонгүй, дэмий л амандаа “Одоо тэгээд яах болж байна” гэсэн утгатай юм бувтналаа. Нүдний өмнүүр бидний аз жаргалтай, гунигтай, баяр хөөртэй байсан үе урсан өнгөрч тэр дурсамжууд блогтой хамт үүрд миний амьдралаас арчигдах гэж байгаа юм шиг санагдаж нэг л мэдэхэд харагдахгүй болтлоо хураад байсан нулимс нүднээс гоожиж орхив...


Бид их азтай хүмүүс..Хэдэн хүн арван жилийнхээ нандин бүхнийг өдөр болгон үзэх боломжтой байдаг бол? Хэд ч үгүй гэж хэлмээр байна. Хүмүүс арван жилээ төгсөөд тэр нь хэчнээн олон мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн ч, түүнийгээ мартахгүй гэж хэчнээн хичээсэн ч тэр нь хоног өдрөөр бүдгэрч эцэстээ тоотой хэдхэн нь л үлддэг.
Гэтэл бид яав? Бид өдөр бүр блог руугаа орж хэн хэн маань хаана юу хийж явааг мэдэх боломжтойгоос гадна өөрийн санаа бодлоо үлдээж найзуудтайгаа хуваалцах боломжтой байдаг. Нээрээ, энэ улсын хэдэн хүмүүст ийм аз тохиох вэ.

Би нэг шөнө зориуд сууж блогийн 10 ба 11-р сарын архивийг цөмийг уншиж үзсэн юм.
Яг л тэр үедээ эргээд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Өнөөдөр сургууль дээр юу болов, хэн хэн юу гэж хэлэв, яаж таслав гээд л өдөр бүрийг яаж өнгөрүүлсэн тухайгаа бичжээ. Та нар уншаад үзээрэй, үнэхээр л эргээд оччих шиг санагдана. Тэгээд үүнийгээ хайрлана....
Одоо бүгдээрээ блогоо дахин нэг харцгаая, бид ямар их зүйл хийгээ вэ? Ямар их дурсамжуудыг блог дээрээ хадгалан үлдэж чадаа вэ. Эдгээрүүд маань, хэн хэн юу бичив? Гээд эхэлнэ. Дараа нь, бидний хайртай агшнуудыг гаргасан зургийн цомог байна. Өөр маш олон зүйлсийг бид урт биш ч гэсэн энэ хугацаанд үлдээж чаджээ. Цаашид ч үлдээсээр байх болно.Харин энэ зүйлсийг хайрлаж цаашид авч явах уу, үгүй юу гэдгийг бид л шийдэх болно. Бид блогоо хайхрахгүй байвал түүх маань ч биднийг хайхрахгүй салан одох болно.

Энд бас нэг юмыг дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Энэ бүх үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрч байсан боловч бидэнд хэзээ ч хэцүү байна, хүнд байна гэж гомдоллож байгаагүй нэг хүнд бид баярлалаа гэж хэлэх ёстой.. Бид мэднэ л дээ, гэхдээ анзаардаггүй юм. Тэгэхлээр миний зүгээс Ундралдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байнаа. Мөн блогийг үүссэн цагаас нь хамт байж улам бүр сайжруулж, баяжуулж ирсэн блогийн админууд болох Лмо, Төөгөө хоёртоо ч бид баярлалаа гэж хэлэх ёстой юмаа.


Ингээд миний бие юу мэдэрсэн тухайгаа жаахан ойлгомжгүй бичлээ.хэхэ. Тэгэхдээ та нар маань сэтгэлээрээ ойлгож чадна гэдэгт би итгэлтэй байна.

7 сэтгэгдэл:

Админ said... ( 30/9/08 00:06 )

blogiin zorilgo bol uund l bsan ym! angiaraa bainga tsuglarch eldev busiin ym yrij, dursatsgaaj, her bargiin chadahgui shu de. Ter bolgond blog chini l hamt bna! Ene talaar Uundaatai ch tsoongui udaa margaldaj bsan! hen neg ni uund setgel zurhee zoriulj bhad uur hen neg ni UDUR TUTMIIN SONIN unshij bgaam shig ungurvul ene zuiliig zogsooson ni deeree!

Anonymous said... ( 30/9/08 10:57 )

hey humuusee niitlel bichiysgeey ee!!!

Anonymous said... ( 30/9/08 11:25 )

Tiim shuu dursamjaa sergeej urdhaa bichyee

Anonymous said... ( 30/9/08 22:56 )

Gehdee yaagad haah geed baigaag sain oilgohgui bna? Harin ch ungursniig bodvol olon hun niitlel bichdeg bolson, olon hun ch blogoor zochildog bolson.Urid ni bur tsuuhuun heden hun ordog bhad l ingeddegui bsan bj...

Anonymous said... ( 1/10/08 18:22 )

.........Uursdinhu tuhai bichej bval goy yum bna............

Anonymous said... ( 2/10/08 08:31 )

uuchil chinii niitleliig haraagui bsiin. Tugugiin niitlelees bolj bgan.

Anonymous said... ( 3/10/08 19:30 )

Budmaag ingej bodson gsn chn sonin sanagdchlaa hehe. tehdee goe bnaa goe bichij bi odoo ug ni bichey gewel yanz buriin l tenegtelt bhiin daanch tgd hench toohgumdoo

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...