Hello World!

2008-08-09 uundaa бичсэн.
Уул нь хүмүүс, эхнийхээ нийтлэлийг бичиж байхдаа л ийм гарчиг өгдөг юм гэсэн, гэхдээ яахав, ойрд ангийнхантайгаа мэндчлээгүй болохоор /өчигдөр таарсан ч билүү/ ингээд нэрлэчихлээ, Цэнгэл бид 2 нь одоогоор нэг бантчихгүйхэн шиг "ажлаа" хийгээд л явж байна, ангийнхан маань бүгдээрээ сайн биз дээ...

Таныг энэ нийтлэлийг уншиж байхад цаана чинь амьдрал үргэлжлээд байнаааа, Баатка хичээлээ хийж байна, гэтэл зарим нь Тэнгист уулзаад кино үзэж байж ч магад, цагаа хараарай 12.00 болоогүй бол яарах хэрэгтэй. Харин ангийн 2 анд чинь ubs-ээр гарж байж ч магад, үгүй бол msngr-ээ байгаа байх шүү, нэг buzz дарчихаарай.
Дарга, Робот 2-ын маань их сургуулийн хичээл эхэлсэн сурагтай байна, үзэх хичээлүүдээ англи дээр бичээд, бүр тэгээд цувуулчихсан байхыг нь хараад орчуулахад бэрх юм гээд тэр чигээр нь оруулчихлаа, гэхдээ л хэрэгтэй хичээлүүд байхаа тэ, хэхэ, амжилт хүсье, эрдмээ сайн сураарай, бас амжилт хүсье GD!!
Аягүйдвэл таныг энэ нийтлэлийг уншаад цагаа дэмий үрж байхад ubs-2 сувгаар танай нэг 2 найз хүндийг өргөлт тайлбарлаад бүр татааж байж мэднэ шүү, цагаа хараад 12 цаг болоогүй бол бас Тэнгис рүү гарахаасаа өмнө зурагтаа нэг шалгаарай.. Тэгээд ч өнөөдрөөс бид 2 нь нүүр будалт нтр хийлгээд эфирээр гэгээн дүрээр харуулах гэж байгаа шүү, уулзаж амжихгүй байгаам чинь ядаж зурагтаар хараарай нтр... Ори маань бас Триатлоноо тайлбарлана, УАШТ-д насанд хүрэгчдэд уралдаад 5-р байранд орсныг сонссон биз дээ, энэ бол том амжилт, баяр хүргэе..
Манай Арслангийнхны төрсөн өдрүүд тэгээд л ээлж дараагаараа болно тийм ээ, ямар эхлээд Зоогийг, дараа нь Бажгаа, Мөнхзаяа, Тэмка, Ори гээд цувуулж тэмдэглэлтэй биш, бид ч тийм бэнчинтэй хүмүүс биш, сайхан ярилцаж байгаад Галаагаа гаргаж өгөх зэрэг олон явдыг тохиолдуулан нэг нүсэр, зад авъяаа гэсэн саналыг гаргаж байна. Сэтгэгдэл дээр хэдний өдрийн билэгт сайн өдөр төрсөн өдрүүдийн нэгдсэн уулзалт болох саналтай байгаагаа үлдээгээрэй.
Өө тийн, бас Олимп эхэлчихсэн шүү, нээлт янзтай эхлээд уйтгартай дууссан, хэрвээ чи өчигдөр зурагтаа асаагаагүй бол... Бас 17 өдөр манай 29 тамирчин /2+9=11/ 29-р олимпод /2+9=11/ бас 131dg-ийн 2 нөхөртэй хамт алтан медалийн төлөө алалцана, dream team, Ronaldinho эсүүл Mеssi үзмээр байвал сагс, хөлбөмбөгөө, харин хөөрхөн охид хармаар байвал гимнастик, ус нтр гээд сонголт зөндөө байгаа үзээрэй, гэхдээ UBS-ээр үзэхээ мартав. Энэ бол админы хувьд тушаал юм шүү...
За тэгээд бүгдээрээ сайн сууж байгаарай, "ажил" бас нойр, болон ядарсныхаа гайгаар мөддөө нийтлэл бичиж чадахгүй байж магадгүй тийм болохоор сайн сууж байгаарай, ЛМО чи уулзалтынхаа талаар гоё бичээрэй, хүлээх болно!...Баатка чи шинэ уран бүтээл гаргаарай, хичээлээ хийгээд ядарчихав, хүний нутагт хэцүү гэдгийг санаарай!... Мөөгий чи тэр Солонгосын адал явдлаа бичээд өг л дөө, гуйсаар л байна.... БЕК чи жолоондоо болгоомжтой яваарай, нөгөө юугаа хэрэглэж машин барьж болдоггүй гэдгийг мэднэ биз дээ, ээ дээ гоомой л хандаж болохгүй шүү!... Гээдээ чи хичээлээ ойлгох гэж сууна шүү, битгий айлын охин хүүхдийн сэтгэлээр тоглоод байгаарай, чи тэгдэг муу зантай, хэвээрээ л биздээ?... Зоогий миний найз ажил дээрээ байхдаа нарнаас болгоомжлоорой, гай болж түүнээсээ болоод хар болчихвол, их сургуульд орохоор намайг "хар" Зоогийгийн найз гээд дуудаад байвал бас хэцүү тийм ээ?... Мигаа чи ээж аавыгаа аргалаарай, Playtime дээр заавал уулзана шүү!... Бажгаа чи тэр The Scientist-аа сайн бэлдээрэй, бусад дуугаа ч гэсэн, цөм авах ёстой шүү, би бас дагаж дуулах гээд бэлдээл байгаа... Яруу минь бэлтгэлдээ очиж байгаарай, чи ядаж нэг гоолтой тэмцээнээ дуусгах ёстой, би итгэж бас залбирч байгааг мэдээд ав... Галаа чи битгий хөөрөөд бас ходроод байгаарай, чи эргэж ирнэ ш дээ...Ээ дээ, рс-чид минь тоглоомоо багасгаарай, цаана чинь хүмүүс донтоод байна гэж мэдээгээр гараад байналээ шүү... Төөгөө чи бүжиг бүжиглэж байхдаа битгий шал ширтээд байгаарай, хэмнэл хөгжмөө мэдэрч, шавь нартаа зааж өгөөрэй...Охид маань блогоор шагайдаг бол сэтгэгдлээ үлдээгээрэй, тэгэхийг их л хүсч байна, үгүй ээ чамд хэлээгүй boy гуай!!!...
За тэгээд намайг дахиж нийтлэл бичих хүртэл та нар минь сайн сууж байгаарай нтр, мессенжерт орж ирвэл яадаг ч байсан buzz дараарай, гай болж цаанаасаа чинь uundaa нь hey гээд гараад ирж магадгүй шүү...
Өө тийн, бас мартах шахлаа, хүмүүсээ шударга өрсөлдөцгөөе...

1 сэтгэгдэл:

uundaa said... ( 9/8/08 23:31 )
This comment has been removed by the author.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...