Энэ өдрийн онцлох хүүхэд- Ө.Цэнгүүн

2008-08-05 uundaa бичсэн.
Энэ долоо хоногийн онцлох хүүхдийн шалгаруулалтын сүүлчийн оролцогчоор, магадгүй энэ шалгаруулалтын хамгийн хүчтэй ч өрсөлдөгч байж болохоор тэр хүнийг бид энэ өдрийн онцлох хүүхдээр тодруулж байнаа, түүний нэрийг Цэнгүүн гэдэг...
Бүтэн нэр: Өнөрзулын Цэнгүүн
Төрсөн он сар өдөр: 1991.06.15
Төрсөн газар: Улаанбаатар, СБД
Хобби: бассейнд живэх, 1 юмуу 2уулаа гэрэлт хотын гудамжаар алхаж явах
Сонирхол: хөдөө л сайхан голын эрэг дээр, модны сүүдэрт хэвтэж байвал хаана юу ч болжийсон хамаагүйэ.
Дуртай өнгө: цагаан, улаан
Дуртай хамтлаг, дуучин: A.M, fall out boy, blur,
Дуртай кино: SAW, The Last Airbender
Хэлэх дуртай үг: тэгьеөөө, тэгье (хүн юм хэлхэд татгалзах ер нь дургүй л дээ, хэхэ)Цэнгүүний талаар муу хэлж байсан хүнийг би хэзээ ч сонсож байсангүй, хэнд л ямар туслалцаа хэрэгтэй байна тэр бүгдэд нь тусалж, сэтгэлийн дэм, урам зориг өгч явдаг хүүхэд гэж би боддог. Гайхалтай анд нөхөр, мөн агуу сэтгэлтэй залуу...
Хэлэх гэсэн үгээ шууд л хэлж, цөөн боловч чангахан үгээр үнэнийг өгүүлдэг түүний буурь суурьтай занг үнэлэхгүй бас хүндлэхгүй байхын аргагүй юм аа. Цэнгүүн маань ангидаа л урлагийн хүн, жил болгоны урлагийн үзлэгийн бүжгийн төрөлд оролцож, хэрэг болбол бусад зүйлст ч гэсэн хувь нэмрээ оруулчихсан явж байдаг, Arctic Penguins хамтлагийн гишүүн, сургуулийг шуугиулсан хунгуудын нэг...
Математикдаа ч тэрбээр гайхуулах гавьяатай хүн, бага ангидаа олон олон нэрэмжит олимпиадуудаас медаль хүртэн, 6-р ангидаа МТЦО-оос хэд хэдэн медаль тоншчихсон "толгойтой" гар...
Спортод ч хорхойтой, сагсны ангийн шигшээд багтаж, Орчлон клубт Оргилыг "дасгалжуулж" сэлж, бас бус юм хийдэг, спартакиадаар ч гэсэн ангийнхаа нүүрийг хэд хэдэн удаа тахалж байсан спортод хоосонгүй нэгэн. Ер нь ч тэрбээр 86-д байхдаа ч, Сантад байхдаа ч, 131dg-д байхдаа ч ангийнхаа, сургуулийнхныхаа нэрийг гаргаж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь олж чаддаг нэг ёсондоо шилдэг нь байж чаддаг залуу билээ.
Энэ жил Анагаах Ухааны их сургуульд элсэн орж байгаа түүнд амжилт, бас азыг, мөн эрдэм мэдлэгийг ихээр хуримтлуулан, нэрээ цуурайтуулсан сайн эмч болоорой гэж ерөөж байна....

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 5/8/08 11:37 )

ENE huuhdiin talaar neeree muulah arggui huuhed unheer sain neg gam in ohiduudiig l hashraaj bgaamdaaa hoorhii odoo bi bol gatsaand orchood bna ene sanal asuulga dandaa nadtai nyagt holbootoi bna ori tse hoyr bol minii naiz myadgaa bol minii egch bi yor in ene sanal asuulgad orohgui eee

Anonymous said... ( 7/8/08 20:58 )

Tiimee manai Tsenguun uuluh zuilgui sain huuhed dee. Za tgd ulam iluu amjilt husie.

Болжмор said... ( 25/8/08 00:01 )

хөөрхөн блог юмаа....улам ихийг сурч, эх орондоо хэрэгтэй, ард түмэндээ ээлтэй сайн эмч болоорой анайн дүү....амжилт хүсье..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...