Идэрчүүдийн хөлбөмбөгийн лигт манайхан...

2008-07-14 uundaa бичсэн.
Өнөөдөр эхэлж байгаа Идэрчүүдийн /17 насны/ хөлбөмбөгийн лигт манай ангийн хэд хэдэн тоглогч Мазаалай FC багаас оролцож байна. Дуулиан 2020 тэмцээний Шилдгийн шилдэг тоглогч Батцэнгэлийн унаган багт өнгөрсөн жилээс Зоогий маань тоглох болсон бол энэ жилээс 1-р сургуулийн арми өргөжин Өлзий, Uundaa, Яруу нараар эгнээгээ тэлсэн юм аа.

Тэд тэмцээний нээлтийн тоглолтыг гол өрсөлдөгчдийн нэг Хоромхон багтай хийн, Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Ундрал, Өлзийхутаг нар багийн бүрэлдэхүүнд гарч тоглолоо. Улмаар тоглолтын нэгдүгээр үед Ундрал багийнхаа 2 дахь бөмбөгийн булангийн цохилтоос мөргөж хийн, 2-р үед Өлзийхутаг Батцэнгэлийн дамжуулсан бөмбөгийг амжилттай цохин гоол оруулснаар 3:0 харьцаатайгаар Мазаалай багийн ялалтаар тоглолт өндөрлөлөө. Дараагийн тоглолтоо Хараацай багтай хийх бөгөөд тэмцээний талаар, манайхны ямар амжилт үзүүлсэн талаар бид байнга мэдээлэх болноо...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 14/7/08 21:03 )

za teged ta nartaa amjilt !!
Ulam sain hicheej Ulam ih amjilt!!!??..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...