SPAIN - THE EUROPEAN CHAMPIONS

2008-06-30 uundaa бичсэн.
Бүхэл бүтэн 3-н долоон хоногийн турш найман настай балчраас эхлээд наян настай буурлыг хүртэл зурагтны өмнө нойрыг нь алдуулан байж уясан 2008 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр Испаний шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө...
1964 онд анх Европын аварга болсноосоо хойш томхон тэмцээнүүдэд байнга азгүйтсээр ирсэн "Ялагдашгүй Армада"-чууд энэ жил "өвгөн" дасгалжуулагч Арагонесийн авчирсан мөнхийн лидер Раульгүй багаараа 44 жилийнхээ хүлээлтийг эцэс болголоо. Тэд аварга болох замдаа Европын аварга Грекийг, том багуудын эрлэг Шведийг, дэлхийн аварга "Скуадра Аззура"-г торгуулийн цохилтоор, Хиддинкийн орос шавь нарыг 2 ч удаа ялан , финалын тоглолтонд Германы хүчирхэг машиныг үнэнхүү хүчээрээ ялан олон ч фенүүдийг гомдоосон шигээ гайхалтай үзүүштэй тоглолтийг үзүүлсээр хүссэн амжилтандаа хүрлээ.
Ф.Торрес-Д.Виллагийн довтолгооноос ямар ч хамгаалагчид айж, Барсагийн хослол А.Иньеста- Хави нарын хурц хараа, үзүүштэй тоглолт, найруулал ямар ч багийн дундын шугам, тактикийг нурааж, М.Сенна болон хамгаалалтын баг хаалгандаа 2-хон бөмбөг алдаж, багийн ахлагч И.Кассильяс найдвартай тоглолтоороо багаа аварга болголоо.
Тэд үнэхээр энэ тэмцээний аваргууд болох гавьяаг байгуулсаан, баяр хүргэе, VIVA ESPANA!
Герман машин унтрах болоогүй гэдгээ үзүүлсээр байсан ч тэдэнд Г.Мюллер шиг довтлогч энэ удаа байсангүй. Багийн ахлагч М.Баллак 6 жилийн өмнөх гашуун туршлагаа давтахгүйг хичээн, /тэр Б.Леверкузен багийн хамтаар Бундеслига, Германы цом, Аваргуудын лигт финалын тоглолтуудад хожигдон Германы үндэсний шигшээ багийн хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ/ задарсан хөмсгөө үл хайхран тоглосон ч харамсалтайгаар азгүйтэн "мөнгөн" медалийн цуглуулгаа дахин нэгээр нэмлээ. Ф.Лам гэмтээгүй бол, М.Гомеш азгүйтээгүй бол, И.Леманн жаахан ухаантай байсан бол тэдэнд аваргын цом ойрхон байлаа. Гэхдээ энэ бол жинхэнэ хөлбөмбөг, ялагч ялагдагч гэж байдаг, та нар үнэхээр сайн байлаа, К.Роналдог уйлуулан нутаг буцааж, Туркийн гайхамшгийг зогсоосон гавъяа та нарынх... Браво Баллак, Браво Лам, Браво Швайни, Браво Полди, Браво Манншафт...
Дараа жилийн наадам даанч хол байна даа гэгчээр бид дахиад 4 жил хүлээх хэрэгтэй боллоо. Дараагийн тэмцээн 2012 онд Польш, Украйнд болно. Гэхдээ түүний наана 2010 оны ДАШТ хүлээж байна...

2 сэтгэгдэл:

Bilguun said... ( 30/6/08 23:54 )

Tm shuu!!! Uneheer shan toglolt bolson!!!. Ali ni ch yalsan bsan gomsolgui.Gehdee uneheer urid shunu Spain shildeg ni bsan.Bas tedniig burhan ch iveelee.Mun bugd sn togloloo.Munhiin azgui gegdej bsan bag ene butelgui tuuhendee tseg tavij chadlaa.Ta nar uneheer yalagchid shuu!!!

Anonymous said... ( 2/7/08 14:51 )

goy temtsen bolloo, bi hollandiig demjij blaa, daanch, german turuuleguid bayrlaj bna

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...