Хайр. Дайн биш... уралдаанд /uundaa/

2008-05-07 uundaa бичсэн.
Уул нь тийм ч сайн болоогүй болохоор хүмүүст уншуулмааргүй л байна. Даанч тохирчихсон байсан болохоор тавихаас өөр арга алга даа... Яг одоо жаахан урам хугарч байгаа ч гэсэн /өөрийнхөө хийсэн бүтээлд/ ядаж найз нарын маань нэг шагналыг нь авна гэдэгт итгэж байгаа учраас сэтгэл маань хангалуун байнаа. Мэдээж тэгээд Уншицгаа, бас шүүмжилцгээ...

Хайр. Дайн биш...
Бид чухамдаа юуг хайр гэж нэрлэдэг юм бол? Алхам тутамдаа маргалдан, хэлэлцэн, зарим нь шаналан, бие биенээсээ асуун, хариулт авсаар... Гэвч хэн ч, хэзээ ч түүнд тодорхой хариулт өгч чаддаггүй. Яагаад хүмүүс хайргүйгээр амьдарч чаддаггүй, хайргүй амьдралыг утгагүй хэмээж аль эсвэл хэн нэгнийг хайрлах тийм хэцүү байдаг юм бол? Тиймээ, хайр гэж хачин зүйл, хачин хачиндаа гайхамшигт зүйл. Бүтэхгүйг бүтээж, аль эсвэл дайснуудыг нэгдүүлж, эргэлзээгүй гайхамшгийг бүтээдэг зүйл. Гэвч эсрэгээрээ бол тэр юуг ч сөнөөж, бүр устгаж чадна.
Бурхан биднийг бүтээн, бусад амьтдаас ялгахын тулд бие биенээ хайрлах эрхэм сэтгэлийг өвлүүлсэн боловч ямар ч саад бэрхшээл, хэцүү зовлонгийн ард гарахад бидэнд үнэнчээр үлдэх тийм хайрыг цор ганцыг л заяажээ.
Цонхоор харахад наран тааламжтайяа мишээж, салхи намуухан үлээх нь хэн бүхний сэтгэлийг сэргээн, бас тэр нэгэн үгээр илэрхийлэмгүй сэтгэгдлийг төрүүлдэг. Голын усны харжигнах чимээ, ойгоос дуугарах шувуудын жиргээ ирээдүйг төгөлдөржүүлэн, гуньсан сэтгэлийг тайтгаруулна. Гэвч гадаа цас орон, салхи ширүүнээр шуурахад итгэл бадамлан ассан хэний ч сэтгэлийн гал унтран, нэг л баргар, сэтгэлийг шаналгаж эхэлдэг. Хайр ийм л учиртай. Тэр баяртай байвал би аз жаргалтай.
Бид ийм л байх учиртай юмсан. Гэвч энэ ариун хайр мунхгийн гайгаар дайсагналд хүрчээ. Юутай сайхан Хангай вэ гэх атлаа хаяад явахдаа хог үлдээж, ариун гол мөрөн минь хэмээн мөргөх нь холгүй ирчихээд адаг сүүлд нь хувцсаа угаасаар л... Энэ юуных вэ? Энэ бүхэн бидний хайраа ухамсарлаагүй, хайраа мэдрээгүй, хайрлуулдгаа ойлгоогүйн гай. Өөрсдийн шуналыг тэвчиж үл чадан, уур хилэн, атаа жөтөөний боол болсны илрэл. Хариуд нь бид өөрсдийн хайрлан, хүндэлдэг тэр гол мөрөн нь ширгэхийг, сайхан хангай нь наранд шарагдан хатахыг харж байна. Бид дайныг биш хайрыг л хүсч байна.
Хүмүүс мэддэг, мод хугалж, хог хамаагүй хаяж болохгүйг. Гэвч шунал нь, атаа жөтөө нь, тачаал нь тэр мэдлэгийг ялж, хийж болохгүй гэж ухамсар нь хэлсэн ч нэг л мэдэхэд өөрсдийн тусын тулд байгалийг золионд гаргадаг. Тэд өөртэйгөө тэмцэлдэн, ялж ялагдсаар, эцэст нь хайрын төлөө дайнд мордох болно. Хайрын төлөө аль эсвэл ухаарахын төлөө дайн ч гэж нэрлэж болох юм.
Дайн эхэлсэн л бол хэн нэгнийх нь ялалтаар дуусах учиртай. Тэр ялалтын өмнө өшөө хорсол, уур хилэн ундран хэн хэнийгээ тарчлаан зовооно. Дайнаас үлдсэн хэн нэгэн нь өөрийгөө ялсанд тооцох боловч үнэндээ ялагдал аль эсвэл там, ганцаардал гэх зовлонд унагах бөгөөд эцэст нь хов хоосон, өөр юу ч биш, харин ч дурсамжтайгаа үлдэн түүнтэйгээ зөрчилдөн, түүнийгээ санан, хоосон гансралд унах болно. Бид дайныг биш, хайрыг л хүсч байна.
Хайр... Хайр ийм л аугаа зүйл... Хамгийн чухал нь ухаарах л байсан ажээ. Байгаль эх ч тэр, хүн ч тэр бие биендээ хайртай гэдгээ, бие биенгүйгээрээ юу ч биш гэдгээ л эртхэн мэдсэн бол аз жаргалтай амьдрал ирэх байж. Бурхнаас өгсөн “хайр” гэдэг бэлгийг үнэлэн, ухамсарлахыг л хүлээж байна. Ийм л хайрын ачаар бид энэрэнгүй, нигүүлсэнгүй, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна. Бид дайныг биш, хайрыг хүсч байна.

8 сэтгэгдэл:

Админ said... ( 8/5/08 00:33 )

Уундаа чинийх лаг болжээ. арай л их болчиж. Бусдаар бол тасархай!

Anonymous said... ( 8/5/08 00:36 )

goe boljee

Anonymous said... ( 8/5/08 00:41 )

хэхэ, харин хэтэрхий бага санааг хэт нуршуу ихээр хэлчихжээ... мань явахгүй нь ээ... хэхэ, гэхдээ бас "хонгилын үзүүрт гэрэл" шүү дээ

Anonymous said... ( 8/5/08 00:52 )

Uundaa ugaasaa iimerhuu nairuulgiin toroldoo avyastai shde. neeh hunii door orno gej sanaand buudaggui in.
unshij uzlee yum bodogduullaaa NICE

Anonymous said... ( 8/5/08 01:05 )

goe yumaa

Anonymous said... ( 8/5/08 11:46 )

гоё болжээ үнэхээр юм бодогдуулхаар болжээ Уундаа чи үнэхээр лаг шүү

Anonymous said... ( 8/5/08 19:13 )

dun ni xezee garkhiin

Anonymous said... ( 21/5/08 18:57 )

goy boljee.bas l shineleg sanaa bn sho.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...