Congratulations!!!

2008-05-24 uundaa бичсэн.
Улсын шалгалтууд энэ 7 хоногт явагдаж өнгөрлөө. 5 сарын 20-нд Математикийн шалгалтыг амжилттай өгсөн манайхан энэ удаа амжилттай шалгалтаа өгөн, бүх сурагчид маань А авсан амжилтыг үзүүллээ. Харин 5-р сарын 22-нд буюу Ихрийнхний төрсөн өдрөөр сонгох шалгалтаа өгсөн. Манайхан ч сонгосон хичээлүүд болох Англи хэл, Физик, Нийгэм, Химийн хичээлээ амжилттай өгсөн байх гэж найдаж байна. Харин өнөөдөр сүүлчийн шалгалт Монгол хэлний шалгалтаа өгсөн. Ер нь ихэнх нь л давгүй өгсөн /except me/ гэсэн урьдчилсан төлөвтэй байна. Дүн нь ирэх даваа гарагт гарчих байхаа. За тэгээд юутай ч бид шалгалтаа амжилттай өгцгөөлөө, удахгүй материалуудыг нь блог дээрээ тавих болно, тэгээд бас нэг давааны ард гарсан учраас бие биендээ баяр хүргэцгээе. Харин бид тайвшрах болоогүй, чонын амнаас гараад барын аманд гэгчээр биднийг конкурс хүлээж байна. Сайн бэлдэх хэдхэн хоног үлдсэн шүү...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 25/5/08 21:22 )

bayar hurgey! hund 7 honog blaa. ingeed ard ni garchlaa. odoo jinkene tom ym bidniig huleej bga. KONKURS

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...