CHELSEA DID IT!!! TO RUSSIA WITH LOVE!!!

2008-05-01 uundaa бичсэн.
CHELSEA FC олон жилийнхээ азгүйтлийг өнөөдөр өөрийн STAMFORD BRIDGE-д цайруулж чадлаа. Тэд Аваргуудын Лигийн хагас шигшээд LIVERPOOL багийг хүнд хэцүү 120 минутын тоглолтонд буулган авсан юм...Дрогбагийн дубль, Лампардын итгэлтэй пенальтигийн ачаар тэд Москвад өөрийн гол өрсөлдөгч MANCHESTER UNITED багтай тоглохоор боллоо гэж. Бүгдээрээ сайн тоглосон, Ливерпуль ч гэсэн үнэхээр магтмаар тоглолоо... Гэхдээ хөлбөмбөгт нэг л ялагч байдаг...Сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, зүрх догдлуулсан төгсгөл..
За хэт хадуурсан бол уучлаарай, үнэхээр гоё тоглолт үзээд хажууд нь CHELSEA хожоод /уул нь ч би нэг их дэмждэггүй л дээ, гэхдээ Ballack тоглодог, Lampard-ийн ээж нас барсан, бас Bayern маань CL-д байхгүй тэнэж яваа учраас л дэмжиж байгаан/ тэгээд сэтгэл хөдлөлөөрөө биччихлээ. Өмнө нь хөлбөмбөгтэй холбоотой бичлэг ОХУ-г шалгарахад л нэг бичиж байлаа. Манайхны ихэнх нь энэ тоглолтыг үзсэн байх, тэгээд сэтгэгдлээ бичээрэй... Батос бас Өлзийдөө тусгайлан баяр хүргэе ээ..

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 1/5/08 22:07 )

yoo muu azgui ulaanuud!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...