BREAKING NEWS: БЯМБАЖАВ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2008-04-27 uundaa бичсэн.
Азийн физикийн IX олимпиад өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийслэл хотод эхэлсэн. Манай улсад анх удаа зохиогдож буй уг тэмцээн долоо хоног үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа. Олимпиадад Азербайжан, Хятад, Энэтхэг, Индонези, Тайланд, Сингапур зэрэг 18 орны 140 гаруй сурагч оролцсоноос манай улсаас 16 сурагч багшийн хамт хоёр баг болон мэдлэг чадвараа сорьсон юм.
Оролцогчдын хувийн дүнг харьцуулан шагналтнуудыг тодруулсан энэ тэмцээнд манай багийн оролцогч, I сургуулийн 11г ангийн сурагч Н.Бямбажав 31.9 оноогоор хүрэл медалийн болзол хангаж, Э.Золбоо 21.35 оноотой тусгай байранд шалгарлаа.
Энэ удаагийн олимпиадад 17 алт, 11 мөнгө, 17 хүрэл, 25 сурагч тусгай байрын шагнал хүртсэний дээр, хамгийн өндөр оноог БНХАУ-ын сурагч Жи Хэ авсан байна.
Манай улс дээрх олимпиадад 2001 оноос оролцож эхэлсэн бөгөөд мөнгө хоёр, хүрэл медель гурвыг хүртэж байжээ.
За ингээд ангийнхаа нэрийг, эх орныхоо нэрийг өндөрт авч гарсан БЯМБАЖАВдаа нийт ангийнхныхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе...
/удахгүй дэлгэрэнгүй мэдээг зургийн хамт хүргэх болно... мэдээг www.news.mn-ээс/

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 27/4/08 21:38 )

unexeer saixan medee bna

Anonymous said... ( 28/4/08 12:38 )

huuh byambaadaa bayar hurgeyee. yostoi tom medee bna.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...