Сагсны тэмцээн өндөрлөлөө...

2008-03-28 uundaa бичсэн.
Энэ 7 хоногт явагдсан АБТА Д.Лувсандоржийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөлөө...Тэмцээний сүүлчийн өдөр 11г ангийнханд ээлтэй байлаа...

11г 15:9 10а
Манай хөвгүүдийн баг багийн лидер Очгэрэл болон Түвшинбаяр, Өлзийхутаг наргүйгээр хэсгийнхээ нөгөө өрсөлдөгч 10а ангийг хожиж чадлаа... Ялангуяа энэ тоглолтонд багийн холбон тоглогч Г.Зол-Эрдэнэ сайн тоглосныг дурьдах нь зүйтэй байх... Харамсалтай нь энэ 2 багийн аль нь ч хэсгээс шалгарч чадсангүй, 11а анги хэсгээс шалгарлаа...
11г 8:6 10а
Хөвгүүдийнхээ ялсан ялалтын буухиаг охид ч үргэлжлүүлж мөн 10а ангийг хожлоо... Үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй байсан энэ тоглолтонд багууд ээлж ээлжээр урд хойноо орж явсаар эцсийн мөчид Баттогтохын хийсэн амжилттай довтолгооны ачаар ялалт манайд ирлээ... Гэхдээ энэ тоглолтонд манай бүх тоглогчид тэр дундаа Цолмонг сайн тоглосныг онцлох нь зүйтэй...
За ингээд эцсийн эцэст тэмцээн өндөрлөлөө. Гэхдээ бидэнд бахархах зүйл байгаа.. Энэ нь манай 2 багийг ялсан багууд тэмцээний аварга болсон хэрэг юм... Үнэхээр 11а анги хөвгүүдийн ангилалд, 10б анги охидын ангилалд аварга болсон юм. Тийм ч муу үр дүн биш, гэхдээ харамсалтай тэмцээн болж өнгөрлөө...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 4/4/08 21:08 )

ёооо арайчдээ манай анги 2-р багаа тоглуулсан ш дээ.за яахав 1-р баг орсон бол манайх ойлгомжтой л доо.хахахаха

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...