85 жилийн ойн хүндэтгэлийн концерт буюу Ц.Гүррагчаагийн тайлан тоглолт

2008-02-16 uundaa бичсэн.
Бидний сурдаг 4 давхар тоосгон байшин маань ч биш, харин зүгээр л дэвтэр дээрээ ялгахын тулд бичдэг сургууль маань 85 нас хүрчээ... Их л сүртэйгээр, аль намраас л сүр дуулиантайгаар хийнэ гээд л байсан нэг л мэдэхэд дэргэд маань ирээд өнгөрлөө... 1923 оны 2-р сарын 16-нд Улаанбаатар дахь анхны сургууль болон байгуулагдсан манай сургууль түүхийн урт удаан хугацааг туулан, тэр замдаа охидын сургууль ч болж, үлгэр жишээ ч сургууль болж, МГС-ыг анх нээж, анхны бөөн бөөн медалийг авчирч, анхны сурагчдаа гадаад руу явуулж, анхны лаборатори сургууль болсон гээд олон зүйлийг санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж ирсэн агуу түүхтэй сургууль... Ямагт 1-рт гэдэг уриан дор үргэлж 1-дээ байсаар ч ирсэнг бидэнд түүх харуулдаг....
Бидний түүхэнд уруудах, өөдлөх олон янзын бэрхшээлтэй үе тохиолдож байсан ч гэсэн өнөөдөр, манай сургууль маань урьд өмнө нь хэзээ ч байгаагааргүйгээр доройтжээ гэдгийг өчигдөр болсон 85 жилийн ойн хүндэтгэлийн концертноос би ойлголоо.... Ойлголоо ч гэж урьд өмнө нь мэдчихсэн, харчихсан, ухаарчихсан, гагцхүү ойлгоогүй л байсан юм байна...
Сургууль маань 85 жил хүрээд бид их л баяртай байна, гэхдээ энэ баярыг тохиолдуулан зарим нөхдүүд хэтэрхий “булганаж байгааг” би хараад сууж чадахгүй нь... Циркийн “но”-г та нар бүгдээрээ мэдэж байгаа...6000 төг, 5000 төг, нэг өдрийн Цирк, бас 3 мантуун бууз....
Баахан л мөнгөн шагналаар бие биенийгээ шагнаж, бас өөрсдөө ч шагнуулж байхын... Уул нь хэдхэн л өдрийн өмнө багш нарын баярыг тэмдэглэхэд мөнгө хэрэгтэй, зааланд мөнгө хэрэгтэй гээд тэмцээн зохиолгоогүй гэдгийг бид мэднэ.... Гэтэл тэд өнөөдөр мөнгөтэй болчихсон, Баянгол ресторанд хүндэтгэлийн зоог барина гээд, өдийд ямаршуухан болчихсон явааг та гадарлаж л байгаа байх.... Эндээс зүгээр эрүүл ухаанаар бодоод үзээрэй...
Би гэхдээ энд энэ талаар бичих гэсэнгүй ээ, зүгээр 85 жилийнхээ ойн тоглолтоос төрсөн сэтгэгдлээ хуваалцах гэж байна...
Нэлээн хэдэн өдрийн өмнө, ангид орж ирээд л охид шилж шилж аваад л , хичээлээс чөлөөлөн, чөлөөлөн бэлдээд л байсан, гэтэл тэр охидыг юу хиисэн гэж бодож байна, тоглолтын эхлэл, төгсгөлд цэцэг барьж, дуучнаа чимж зогсоод л болоо... Бүр арга ядахдаа үзүүлбэрүүдийн үеэр хэдэн шаар бариулж зогсоогоод...
Тэр яахав, багш нар нь дуулах боллоо, хүүхдүүд ч орилолдоол, гэтэл тэд сайхан гарч ирээд л, хичээн хичээн бичүүлсэн понограмм тавиал, халтуурдаал гараад л явчихийн, бид сармагчин биш, амьд хоолойг нэг гадарланаа...
Ядаж тэр микрофоноо янзалчихгүй... Хүүхдүүд нь хоолойгоо шахан шахан дуулах юм, даанч микрофон ажиллахгүй, дуу ч гарахгүй...
Амьд хамтлагт боломж өгөхгүй, нэг л дуу, тэгээд монгол дуу дуул гээд, Бажгаа маань "Шинэ дуу"-аа дуусгалгүй, "Сrazy" дуулж нэг юм нойрноос сэрээлээ, зарим нэг юм дуулбал бас манайхныг дуулуулахгүй гэж нэлээн үзсэн бололтой, хуучинсаг үзэлтэй хэвээрээл байна...
Найрал дуу дуулсан ч, багш нар дуулсан ч, "Чихэр" нэртэй дуу байсан ч, "Шавь минь" нэртэй ч байсан бүгдээрээ л "алдарт, агуу" их захирлын маань үг л байх юм, нэг ёсондоо уран бүтээлийн тайлан тоглолт нь шахуу юм болчихлоо...
За тэгээд яриад байвал, бичээд байвал их юм байна, даанч хэт нурших гээд байна, та сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй, өөрийнхөө зүгээр л үзснийгээ л... Миний хувьд хэзээ нэгэн цагт үзсэн хамгийн муу тоглолтуудын нэг боллоо... /манайхан л оролцсон болохоороо хамгийн муу нь болсонгүй.../

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 16/2/08 21:38 )

tiim shuu gurragchaa zahirliin muugiinh uu esvel biee toj bgagiin shinj uu bolku zuil ih bgan

Anonymous said... ( 16/2/08 21:50 )

jinhene teneg bolsonshd. harin binder bagsh goyo laitai bsan. yu ve yu yu gui l duusah boltson bgaan. suugaal shuumjleh ymiig ni shuumjleel bsan shuumjilseer bgaal duussanshd. ter bagsh nariin bujig ni yu ve. shal hudlaa degeltsen. hudulguun enee tereeg ni hastsan nuguu aihtar degleechiig manai surguuliin bagsh nar gutaadag bnshd. ter suragchdiin bujig ni ch gesen ter. jil bolgon l teneg ym shig zuragaa avhuulj bdag. tsaashaa heden jil zuragaa avhuulah ym boldoo zailuul. ter aimaar hooloitoi ohin, bas manai bajgaa, batka-iin mikrofonii sonsogdoltiig haraachee. aaimaar /jinhene utgaaraa/ . tegsen ter bagsh nar yu ve. Shuud am baritsan. neeh goyo duuldag humuus shig... ystoi teneg.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...