Шилдэг 8 багиин оноолт

2008-02-18 uundaa бичсэн.

11г-1 vs 10в
Сургуулиин 5 удаагиин аварга 11г ангиин хувьд 10в ангитаи сүүлиин 4 тэмцээнд учраа таарах болж баигаа ч 4 удаа 11г хожиж баисан... 10в шуугиан тарьж, сүүлиин 3 жилд анхни 11г-г хожсон анги болох уу, аваргууд аваргаараа л үлдэх үү гэдгииг бид удахгүи харах болноо...

11г-3 vs 10г
Тэмцээнд анх удаагаа оролцож баигаа 2 баг болох 11г-3, болон 10г ангиин багууд хагас шигшээд шалгарахин тулд хоорондоо тоглох болох нь... 10г ангиин хувьд хэсэгтээ 2 хожил аван итгэл төгс 1-ээр шалгарсан, тэр дунд нь өнгөрсөн жилиин 7-р баирт шалгарсан 10а анги баисан нь мэргэжилтнүүдээс нэлээн өндөр үнэлгээ авч баигаа...Өнгөрсөн жил 11г-2 багииг хүрэл медаль хүртэхэд их нөлөөлсөн Бажгаагиин удирдсан 3-р багиин хувьд өөрсдиин давуу талуудаа ашигласаар тэмцээнд түрүүлэх магадлалтаи гэгдэж баисан 2ч багииг өнгөрөөн гарч ирээд баигаа... Жинхэнэ алалцаан болох тоглолтонд дамжуулалт голлосон таиван тоглолт эрхэмлэсэн 10г хожих уу, Бажгаагиин гоёмсог кросс, Мигаагиин уран тоглолт, мөргөлт, Дагваа, Чоигиин наидвартаи хамгаалалт бүхии 11г ангиин 3-р баг хожих уу гэдгииг хүлээх л үлдлээ...

9г-1 vs 8г
Тэмцээнд тэргүүлэх магадлалтаи ангид тооцогдож баигаа 9г анги, тэмцээнии сюрприз болон 2ч 11-р ангииг мултлан гарч ирсэн 8г ангиин тулаан сонирхолтои болох нь гарцаагүи юм... Дундин сургуулиин шигшээ багиин триог багтаасан 9г анги өөрсдөндөө итгэлтэи тоглолтоороо хожин, цаашлаад медаль авахиг хүсч баигаа нь тодорхои ч чөтгөриин бага нь адтаи гэгчээр битүү морьд 8г 11г ангиин 2р багииг баггүи сандаргаж, 11б, 11в ангииг хожин хассан гэдгииг санах хэрэгтэи...

11г-2 vs 9а-2
Өнгөрсөн тэмцээнии хүрэл медальтнууд, спартакиадин мөнгөн медальт 2-р баг одоогоор өөрсдиин нягт хамгаалалт, хүчирхэг довтолгоогоор хаалгандаа ганц ч бөмбөг алдаагүи явж баина... Хаалгач Оргилин хаалганд дундин шигшээ багиин хэд хэдэн тоглогчдиг бүрэлдэхүүндээ багтаасан 9а ангиин 2-р баг гоол хииж чадах уу, аль эсвэл 11г-1-р багиин ноёрхлиг зогсоох зорилго бүхии 2-р баг дараагиин шатанд шалгарах болов уу????

1 сэтгэгдэл:

david santos said... ( 18/2/08 22:18 )

Hello, Urdidags!
Thanks for your posting and have a good day!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...