1-р сургууль 4:4 11-р сургууль

2008-01-28 uundaa бичсэн.
1-р сургууль 4:4 11-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:0/ А.Ундрал /2:0/ М.Өлзийхутаг /3:1/ Г.Зол-Эрдэнэ /4:1/
Дуулиан 2020 заалны хөлбөмбөгийн тэмцээний 5-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Манай сургуулийн баг 11-р сургуультай тоглон 4:4-ийн харьцаатайгаар тэнцэж хэсгийн 10 дахь оноогоо аван, хэсгээсээ шалгарах эрхээ улам баталгаажууллаа. Харин 11-р сургууль анхны оноогоо аван бараг л сургуулийн баяр хийх дөхлөө гэж. За тэгээд ахлагч Цэнгэлгүй 1-ийнхэн Зидангүй Францтай адилхаан гэж бараг л үнэн байх. Талбай дээр багийн бүх тоглогчид гарч тоглосон бөгөөд багийн ахлагчаар энэ удаа Очгэрэл маань гарч багаа муугүй удирдлаа. Хэсгийн сүүлчийн тоглолтууд дараагийн бямба гараг буюу 2-р сарын 2-нд талбай дээрээ 6-р сургуультай тоглоно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...