Уучлалт

2007-11-24 uundaa бичсэн.
Манай блог өчигдөр хүндэтгэх шалтгааны улмаас, мөн техникийн саатал гарсны учир блогоо шинэчилж, Энэ өдрийн онцлох хүүхдээ шалгаруулж чадсангүй нь ээ
За тэгээд сонин сайхан гэвэл, шалгалтын хур буусан өдөр байсан гэж хэлж болно, өчигдрийг. Их чухал асуудлуудыг хэлэлцэх байсан ангийн ажил маань гэнэт авахаар болсон МГС-тай ангиудаас авах сургуулийн хөндлөнгийн шалгалтын улмаас хойшилсон юм аа. Гэхдээ азаар бусад шалгалтаасаа гайгүй юм ирсэн, арай ч ангиараа унаж, захиралд загнуулахгүй биз ээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нарын Сантис төвтэй хамтран зохиож байгаа Англи хэлний олимпиад өнөөдөр болж, юутай ч бүгдээрээ л өгсөн. Гайгүй л юм байсан. Эхний 10 нь шалгарна.
Сагсныхан маань бэлтгэлээ хиймээр л байсан ч даанч заал олдохгүй охид маань хэдэн тийшээ хөлөө чилтэл гүйгээд л байхын, хөвгүүд маань юу хийж байсан бол доо. Маргааш блогоо сайхан шинэчлэх болно оо. Маргааш сайхан унтаад, эрч хүч аваад, ням гарагт ангийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг үзээрэй.


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...