Тоглох, тоглох, бас дахин тоглох...

2007-11-17 uundaa бичсэн.

За тэгэхээр байна ш дээ, хөлбөмбөгийн талбай руу явуулсан элчийн мэдээгээр тэнд ердөө ганц далий хаалга, бас ямар нэг / бодвол Яруугийн хамаатнуудын/ баасаар дүүрсэн талбай байсан гэнэ, хэт хүйтэн байснаас болоод хэдхэн л өшиглөсөн гэнэ дээ.
Харин сагсчид маань зарим нэгнээ бэртээхээ дөхснөөс биш сайхан тоглож байлаа гэж. Талбай энээ тэрээ бол ярих юм байхгүй ээ, гэхдээ жаахан халтирдгаас болоод л Гээдээ, Галаа, Оч нар маань яг л Цэнгэл шиг болох дөхөөд л байлаа. Юу ч гэсэн нэлээд хэдэн баг болж тоглосон, аймар их тоглосон болохоор хэний баг сайн тоглосон гэж худлаа залмааргүй байна, бүгдээрээ л үнэхээр сайн тоглосон.
За ямар бүгдээрээ Гээдээ энээ тэрээ шиг робот биш дээ, ядарч л таараа даа. Тэгээд л 3 орчим цаг тоглоод, Баттогтохын хоолондоо гэсэн худлаа түгшүүрээс болоод 6 цаг орчимд өрөөндөө оров оо гэж. Тэгээд манайхан нэлээн олон салж хөзөр тоглосоон гэж, тэр нь хожмын бүхнийг хамрах аймшигт донтолтын эхлэл байсныг хэн ч мэдсэнгүй ээ.

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 11/11/08 19:32 )

haha neeree manai bag aimar hojij bsanshde manai bagt bi tegeed bi bas bi bsan shdeoo neeree bi bas bsan hehe alsan shde'

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...