11-р сарын 2

2007-11-02 uundaa бичсэн.
Өнөөдөр манай блог өөрийн урдаа тавьсан эхний зорилгоо биелүүлсэн тэмдэглэлт өдөр байлаа. Энэ бол манай ангийн блог Монголын топ сайтын жагсаалтанд 1-р сургуулийн форумыг гүйцсэн явдал юм. Манай блог энэ жагсаалтанд одоогийн байдлаар 68-р байранд явж байна. Дараагийн зорилго нь эхний 50-д орох байх болно.Үүнд таны зүтгэл хамгийн их хамаатай юм шүү.
Дараагийн бас нэгэн баярт үйл явдал нь манай ангийн Оюундарийн төрсөн өдөр тохиож байнаа, 11 сарын 2-нд. Тэгэхээр блогийнхоо нийт хэрэглэгчдийн өмнөөс дахин баяр хүргэе.


Тэгээд эцэст нь манайхан өнөөдөр ангийн ажлаа бие дааж хуралдан дараа долоо хоногт зугаалгаар явахаа эцэслэн тохироод яг хаашаа, юугаар, яажшуухан явахыг ангийн даргаар удирдуулсан ажлын хэсэг тодруулахаар болоод авлаа. Тэгэхээр ямар ч байсан зугаалгаар явах нь ээ гэж. Ингээд л боллоо. 2 өдөр сайхан амарнаа, гэхдээ мэдээж блогтойгоо цуг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...