Ойрын үеийн сонин хачин

2007-10-04 uundaa бичсэн.
Ангид болж байгаа үйл явдлын тоймыг та бүхэнд хүргэе. Гэхдээ аль болох товчоор.
- Сургууль дээр болсон үймээний дүнд эцсийн эцэст 11г анги ялагч боллоо. 11б-тэй нударгаараа, 11а-тай амаараа үзсэнийхээ дараа тэд сургууль даяар нэлээн хүчтэй, нэр хүндтэй болов.
- Урлагийн үзлэгтээ бэлдэх үйл явц тун эрчимтэй явагдаж байна. Хичээлийн дараа үдээс хойш сүүлийн хэдэн өдөр манайхан сургууль дээр цуглаж, ЦДБЭЧ-ийн дуучин Отгонтөгсөөр найрал дуугаа, "алдарт" бүжигчид Төөгөө, 2СҮХ нараар бүжгээ найруулуулан сурч байнаа.
- Сургуулийг шалгаж байгаа УМХГ-ийн шалгалтаар манай ангийнхан хэлмэгдэж, сургуулийнхаа нэрийн өмнөөс математикийн шалгалтыг өнөөдөр өглөө. Харамсалтай нь ихэнх нь навс унасан бололтой, маргааш захирал лекц уншиж магадгүй.
- Өнөөдөр мини дээр тоглуулахгүй гэсэн нутгийн индиан эмэгтэйтэй манай ангийнхан хүчтэй маргаан дэгдээж, түүнийхээ ачаар тоглох эрхийг авлаа. Нөгөө этгээд Амартүвшин багшийг авчирсан ч өнөөх нь манай талд орох нь тэрээ, Пүрэв гараг болгон Мини дээр.
- Өнөөдөр манай ангийн хэсэг нөхөд, гуанзны тогооч, үйлчлэгчдийн царайны сайхан, үгийн баялгаараа найрсаар үзэмний шүүс хийхэд хэрэглэгдсэн үзмийг үнэгүй цадталаа идсэн бөгөөд цаашид ч үргэлж ангидаа импортлож байхаар тохиролцоог хийлээ.
- Сургуулийн хөлбөмбөгийн секц долоо хоног бүрийн даваа, лхагва гарагийн 16 цагаас зааланд ажиллахаар боллоо. Манай ангийнхны бүрдүүлж буй энэ секцний багийн зорилго Дуулиан-2020.
- Манай ангийнхан техник технологийн дэвшлийг их хэрэглэж байна. Оргил, Билгүүн, Золжаргал нар лав шинэ утастай болсон ч Очки маань урлагийн үзлэг бэлдэж байхдаа утсаа хаясан нь харамсалтай.

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 4/10/07 22:22 )

ym ym l bolson heden udur blaa. enehuu medeelliig urgelj tsag aldalgu hurdan shuurhai bidend hurgedegt ni admindaa bayarlalaa. minii huvid gvl... za za angiinhandaa hairtai.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...