9 сарын 10

2007-09-10 uundaa бичсэн.
Өнөөдөр манай ангийнхан ЖА-ийн үүрэгт ажлыг хүлээн авч хийж эхэлсний 2 дахь, шинэ хичээлийн жилийн 2 дахь долоо хоног, хичээл эхлээд 2 дахь Даваа гараг гээд тоочоод байвал дуусахгүй их баярыг тэмдэглэж болохоор тэмдэглэлт өдөр байлаа.
Хичээлүүдэд дунджаар 11,5 хүүхэд /алгебрийг эс тооцвол/ суун, түүхэнд орохуйц ирцийг бүрдүүлж чадлаа. Эхний цагийн яриан дээр Намрын Спартакиадын дүн, аварга ангийг зарлан, түүгээр нь манай 11г ангийнхан шалгарч баяр дээр баяр боллоо. Гэвч манайхан ЖА хийгээд бүгд тараад зогссон байсныг хэлэх үү, хэтэрхий даруухан зантайдаа ч тэр үү их нижигнүүлсэн алга ташилтаар баяраа тэмдэглэж /эхлүүлж/ чадсангүй ээ. Гэхдээ хүүхэд бүхэн сэтгэл дотроо, бусад ангийнхны WOW гэх дууг сонсоод, хэдхэн хором ч атугай 11г ангийн гишүүн гэдгээрээ бахархсан байх гэдэгт Админ миний бие итгэлтэй байнаа.
Яриан дээр бас нэгэн баярт мэдээг зарласан нь эхний 7 хоногийн “МАНЛАЙЛАЛ” уралдаанд Баянбат багштай 11г анги түрүүлсэн тухай юм. Түрүүлэх түрүүлэхдээ жижүүр анги хийсэн Эрдэнэбаатар багштай 11в-ээс их оноо авч түрүүлсэн. Энэ бол гайхамшиг биш гэж үү.
Эхний цаг дээр хоцорсон 30 хавьцаа хүүхдүүдийн нэрийг бичиж авах их ажлыг нэг хэсэг нь, тэднийг анги ангид нь чимээ шуугиангүй амжилттай оруулах асар хариуцлагатай ажлыг нөгөө хэсэг нь, долоо хоногийн ангийн ариун цэвэр, цэвэрлэгээний тухай бүхнийг илтгэх бланкийг анги ангид нь тараах нүсэр ажлыг зарим хэсэг нь, эрхэм багш нар маань хичээлээ зохих ангид нь зохих цагтаа орж байна уу гэдгийг цөөнх хэсэг нь хариуцаж авсаар эхний цаг Газарзүй тун хурдан өнгөрлөө. Миний бие өөрөө хичээлдээ суугаагүй ямар нэг юм хийж явсан учраас юу орсныг үнэндээ мэдэх юм алга. Чатанд суусан хүмүүс нь биччээрэй.
Багшийн цаг дээр шинэ хичээл, гармоник хэлбэлзэл гэдэг хичээл үзсэн. Бөөн график, бас дахин график, ахиад нэг график, даалгавар нь ч график.... Тэгээл дуусав.
Харин биологийн багшийн 2 цаг дээр манай ангийн эрэлхэг хүчит, бяр тэнхээт залуус нь Номын сангаас зарим номнуудыг хайрцаг хайрцгаар нь сургуулийн ард талын складанд зөөж, чихэж оруулан, бүр өөрсдөөсөө том шүүгээ, өөрсдөөсөө хүнд хайрцагтай ном зөөсөөр хичээлдээ сууж даанч чадсангүй. Хичээлд охидууд суусан, тэдний өгсөн мэдээгээр хичээл дээр Амьдралын төлөө тэмцэл сэдвийг тэмдэглэсэн бололтой. Гэтэл зарим нь ердөө 3 үг л дэвтэр дээрээ бичсэн гэж байгаа.
За тэгээд 2:30 минутаас сургуулийн их цэвэрлэгээг эхлэх байсан болохоор ангийнхан тал тал тийшээ, шаал ондоо зорилгоор таран одсон. Зарим нь гэртээ харьж хувцсаа солино гэж байхад, зарим нь хоол иднэ л гэнэ, зарим нь РС тоглоно ч гэх шиг. Муугаараа муу хөлбөмбөг минь л алга.
АДМИН нь нуухгүй ээ, бас ичихгүй, өдий том болчихоод РС тоглосноороо. Бөөн баяраа тэмдэглэсэн юм чинь. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Цаад олимпиадын хэдэн нөхөд чинь РС-ний давтлага л зунжин хийсэн бололтой юм, аймаар болсон байна лээ.
Цэвэрлэгээг давхар давхраараа, шатан дээр, хүзүүвчинд хийсэн. Хамгийн эхэнд давхрынхаа цэвэрлэгчийнхээ тусламжтайгаар 2 давхрынхан дууссан. Би өөрөө их баяртай байгаа гээл...
Тэгээд 1 давхрынхан, шат гээл үргэлжилж өгсөн. Манай шалны мод, нойтон алчуур, хөөстэй саван, бохир устай хувингаар зэвсэглэсэн дайчид маань миний бодлоор маш сайн сургуулийг угаасан. Зарим хүмүүс гайхаад хараад байсан, захирлаас авахуулаад.
Үндсэндээ 5 цаг гэхэд дууссан бөгөөд хамгийн сүүлд буюу баян ходоод, ирэх цэвэрлэгээний торгон жолоогоор 4 давхар шалгарсан. Тэдний шалтаг нь 4 давхраас бууж ирэх гэсээр байгаад хоцорсон гэж байгаа.
Үүдэнд орой болтол ангийн жижүүр хүүхдүүд зогсоно. Төөгөө, ангийн дарга, Сүхбат 10 орчим хүүхэд гээд байгаа.
Мөн өнөө орой Орос 3-р сургууль дээр болох “нэр нь тодорхойгүй” Математикийн багийн олимпиадад манай ангийн Бямбаа, Тэмүгэ хоёр оролцоно. Ямар амжилт үзүүлснийг хамгийн түрүүнд блогоос...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...