Нийтлэл III: Блог 4 нас хүрлээ!!!

2011-04-26 uundaa бичсэн.
11 гэдэг тоо ангийнхантай минь нэлээн холбоотой юм шиг санагдаж, яагаад ч юм дотно санагддаг юм. 11-р ангид явж байсан зугаалганы үеэр Оригийн тараасан бичлэгнээс болоод юм болгоныг л 11-тэй холбож тайлбарлаад хөгжилтэй үеүд минь санаанд ордог. Өнөөдөр ч гэсэн 11-тэй холбоотой өдөр. 4+2+5=11. 4-р сарын 25. Энэ бол баярын өдөр, бидний, бүгдийн баярын өдөр. 131DG хэмээх хамт олны баярын өдөр. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Чамайг бид гүйцэхгүй нь, дотор нь манарсаар байтал бид хоцрох нь...

Баатка-ийнхүү өгүүлрүүн

2011-04-25 Baatka бичсэн.

Сайн байцгаана уу? Хаварын шаргал өдөрүүд мэндийг энхүү нийтлэлийг уншиж байгаа анд нөхөд намайг танидаг танидаггүй бүх хүмүүст хүргэе!!!

Нийтлэл 1

2011-04-19 Үлмэдэх бичсэн.


Зураг түүх өгүүлнэ гэж үнэхээр үнэн үг шүү....... 
131dg.com ямар арвин их сан хөмрөгтэй юм бэ? Бусад ангийнхан бидэн шиг азтай бол уу? Блог дээрх нийтлэл болгоныг уншихаар буцаад ангидаа очсон юм шиг санагдаад л энэ их түүхийг би, бид бичилцсэн гэж бодохоор нэг л их ГОЁ.  нийтлэл бүр дээрээс таньдаг хүнийхээ тухай уншаад л ангийнхныхаа зургийг үзээд лллл.... Бараг л бүх нийтлэл бидний хувьд бахархмаар олон амжилтуудыг өгүүлэх юм.  ТА НАР ҮНЭХЭЭР ШИЛДГҮҮД НЬ...
              

Манайхан туслаарай

2011-04-10 Админ бичсэн.
Энэ санал асуулгыг бөглөж өгж туслаач
Budmaagiin Daatgaliin sanal asuulga
Ymar torliin daatgaltai ve?







Daatgalda hamragdaagui bol shaltgaan?











Daatgal bol minii ed horongiig hamgaalah amin chuhal zuil ym.






Daatgal bol minii ger buliig hamgaalah amin chuhal zuil ym.






Daatgaliig sanhuugiin aldagdald orohoos hamgaalj heregledeg






Daatgaliig genetiin osol tohioldohod sanhuugiin hundreld orohoos sergiildeg






Ta daaltgaliin zuuchlagch companiudiin talaar medeh uu




Daatgaliin talaarh surtalchilgaag doorhoos avdag









Taniig daatgald hamragdahad daraahaas ali ni iluu nolooloh ve?








Daatgaliin zuuchlagch gedeg ni daraah uilchlgeeg uzuuldeg





AME, ASIMON brokers, Achit Undarga, Loyalty Solution, Em Ji Ai Bi zereg companiudiin talaar medeh uu?







Ur dun

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2011-02-03 Админ бичсэн.

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Блогийн зүгээс бүх 131дг-ийн гишүүддээ ирж буй Илжиг хэмээх Туулай жилийн мэнд хүргэе!!

Шинэ оны мэнд хүргэе!!!

2010-12-31 uundaa бичсэн.
Хэдхэн минутын дараа гарах гэж буй шинэ оны мэндийг Ангийнхаа андууддаа хүргэе!!! Энэ 2010 онд бид алдаатай, оноотой, ололттой, амжилттай, гунигтай, дурсгалтай, хөгжилтэй, хөгжөөнтэй, ерөнхийд нь дүгнэвэл бахархууштайгаар өнгөрүүлж байна. Хамтдаа өнгөрүүлсэн энэ нэг жилд бид онохоос гадна алдаж явсан өдрүүд бий ч тэр бүхэн маань нэгэнт засагдан ард үлдэж шинэ оноо итгэл, сэтгэл, найдварын хамтаар угтан, шинэ жил-шинэ эхлэл гэдгийг санан улам их амжилтаар өөртөө, бусаддаа бэлэг барина гэж найдаж байна. Ирж буй 2011 ондоо ангийн анд найзууд та нар минь эрүүл саруул байж, хүссэн бүхэн чинь биелэн, азын тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөж байна. Дараа жил уулзацгаая.
БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ бас ХӨГЖИЛТЭЙ... Баяртай 2010 он минь, Бид чамайг үргэлж дурсан санах болно...Тавтай морил 2011 он!!! 131dg 2010 ондоо хамгийн шилдэг нь, хамгийн амжилттай нь, хамгийн цоглог нь байх болтугай!!!