Breaking News: Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртлээ!!!

2010-10-17 uundaa бичсэн.
131dg-ийн гишүүн Л.Мөнх-Очир Програмчлалын Азийн Бүсийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн мэдээг та бүхэнд шуурхай мэдээ болгон хүргэж байгаадаа баяртай байна. МУИС-ийн МКС-ийн Програм хангамжийн ангийн 3-р курсын оюутан, 131dg-ийн шилдэг гишүүдийн нэг Л.Мөнх-Очир МУИС-ийг төлөөлсөн багийн хамтаар  10-р сарын 15-17-ний хооронд БНХАУ-ын Тьянжин хотноо явагдсан Ази Тивийн 35 дахь удаагийн бүсийн олимпиадад амжилттай оролцон хүрэл медалийн болзол хангасан байна.

Төрөлтийн эрэмбийн онол

2010-10-16 Anonymous бичсэн.

Австрийн сэтгэлзүйч Альфред Адлер “төрөлтийн эрэмбийн онол”-ыг үндсэлсэн аж. Түүний онолоор айлын хэд дэх хүүхэд байх нь тухайн хүний зан төлөвт нөлөөлдөг бөгөөд айлын хэд дэх хүүхэд байхаас хамаарч хүний зан төлөв доорх байдлаар байна гэж томъёолжээ:

Ууган хүүхэд

Ууган хүүхэд нь дүү нараасаа илүү хариуцлага хүлээдэг. Тэд дүү нараа өсгөхөд оролцдог тул анхнаасаа хариуцлагатай болж эхэлдэг. Энэ байдал нь тэднийг аливаа юмыг хянах хүсэлтэй болоход хүргэдэг. Ихэнх ууган хүүхдүүд “сайн” хүүхэд болж хүмүүждэг ба дүү нартаа үлгэр дууриал болдог. Ууган хүүхүүдийн нийтлэг шинж чанар:

• Өөртөө итгэлтэй
• Зохион байгуулах чадвартай
• Өндөр зорилго тавьдаг
• Оюуны чадавхи өндөр
• Хуучинсаг үзэлтэй

Ууган хүүхдүүд манлайлах хүсэл сонирхол, авьяастай байдаг. АНУ-ын ерөнхийлөгчдийн бараг тал нь ууган хүүхэд байдаг . АНУ-д явуулсан судалгаагаар ууган хүүхдүүд оюуны итгэлцүүр өндөртэй байдаг. Мөн “Тайм” сэтгүүлийн хийсэн судалгаагаар нийт СЕО-ийн 43% нь айлын ууган хүүхэд, 33% нь айлын дунд хүүхэд, 23% нь айлын отгон хүүхэд байжээ.

Арав

2010-10-10 Anonymous бичсэн.



Өнөөдөр 10.10.10-ны өдөр.

Хоёр тавын арав, нэгэн арвын арав . Арвын тоо бол тэгш тоо . Бид аравтын тооллын системд тоо боддог. Чингис хааны байгуулсан Их Монгол улс аравтын зохион байгуулалттай байсан.

Бид ардын хувьсгал ялсны 60,70,80,.. жилийн ой гэж тэмдэглэдэг, тэр наадмуудаар л 1024 бөх наадамд барилдахыг үздэг. Мөн албан байгууллагууд **0 ойн жилийн баяр гэж тэмдэглэдэг.

Дэлхийн татах хүч ойролцоогоор 10 м/с2 байдаг. Хөлбөмбөгт бол багийн түлхүүр тоглогчид л 10 гэсэн дугаарыг эзэмшдэг.

Он тооллын хувьд ярих юм бол манай эрний 3 дахь мянганы хоёр дахь 10 жил эхэлж байна.Харин миний хувьд 3 дахь арван маань эхэлж байна.


Би бол өөдрөг үзэлтэй хүн. Тийм болохоор хүн төрөлхтөн , тэр дундаа бидний Монгол улс мөнх оршино гэдэгт итгэж, бурхандаа залбирдаг. Мөнх орших хүн төрөлхтний хувьд 10 жил гэдэг бол хумхын тоостой дүйх хэмжээний тийм өчүүхэн бага хугацаа юм. Харин хувь хүний хувьд 10 жил гэдэг бол юм юм тохиолдож болох бага биш хугацаа.

Хүн гэдэг нийгэмшсэн амьтан эхний арван жилдээ тэнтэр тунтар алхдаг, хоёр гурван үг шулганандаг болж хорвоо ертөнцтэй танилцах эцэс төгсгөлгүй аяллаа эхэлдэг. Улмаар цэцэрлэг, сургуульд орж байгалийн гэхээсээ илүү нийгмийн бүтээгдэхүүн болж эхэлдэг. Харин хоёр дахь арвандаа хүүхэд наснаасаа салж хуулийн өмнө бие дааж хариуцлага хүлээх хэмжээнд хүрч, амьдралд тохиолдох хамгийн чухал сонголтуудынхаа нэгийг хийдэг. Үүнээс хойшхи “арав”-ууддаа хүн өөрийнхөө амьдралыг өөрийн гараар цогцлоон бүтээдэг...

Зарим хүмүүс “ганцаараа бол хурдан явна, олуулаа бол хол явна” гэж ярьдаг. Харин үүнийг ингэж өөрчилмөөр байна. Нэг багт байгаа хүмүүс өөр өөрсдийнхөө ажлыг хийх буюу нэг нэгээрээ хурдан явах хэрэгтэй. Ингэснээр нэг багийнхан буюу олуулаа байгаа хүмүүс хурдан бөгөөд хол явах болно.Ийм болохоор бид дор бүрнээ хичээх ёстой. Ингэж байж бид хурдан бөгөөд хол явах болно.


Бүгдээрээ дараа дараагийн арван жилдээ бусдаар юмаа хийлгэдэг биш өөрсдөө юмаа хийдэг болж, бусдад сүүдэрлэдэг биш бусдыг гэрэлтүүлдэг болж, “шимэгч” биш “бүтээгч” болж 131dg гэсэн нэрээ өндрөөс өндөрт өргөж, Монгол улсаа хөгжүүлэн дэвжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе!!! Бид үргэлж хамтдаа.

Фото сурвалжлага / Мамагийн төрсөн өдөр. /

2010-09-19 Үлмэдэх бичсэн.
Тэр өдрийн гол дүр.

Happy Birthday Byambaa

2010-09-07 Anonymous бичсэн.

Ангийн анд Бямбаадаа өнөөдөр тохиож буй төрсөн өдрийн баярын мэнд хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

Гээдээ~Төрсөн өдрийн мэнд!!!

2010-08-18 Happy Feet бичсэн.
Хүмүүс хөгширсөөр л... хэхэ 
    Бүгд л амьдрал гэгч зүйлрүү өөр өөрийн замаар хүссэн хүсээгүй гар хуруугаа дүрж яваа үе. Зарим нэг нь 18тайгаа яваж байхад зарим нь аль хэдийнээ 20 гарцан тээл хэхэ. Харин өнөөдөр 19тнүүдийн салаанд нэгэн шиноков гишүүн мэндэлж байна... 
    Чинзоригтийн Гэндэнпил, хөгжилтэй даруухан дуулгавартай чимээгүй ч цохивол нэг л жинтэй цохидог хүн лол... Хуучны гоё гоё үеүүд санаанд орчлоо~^^
     Гээдээ маань одоо Найрамдал дээр амарч байгаа болохоор энийг уншиж чадах эсэхийг нь сайн мэдэхгүй байгаа ч яадаг ч байсан бүгдээрээ гоё гоё урмийн үг сэтгэлээсээ доор бичээд төрсөн өдрийн мэнд хүрэцгээяааааа. Хөөрхий амьтан блогтоо ороод ирэхэд нь дүүрэн коммент байвал аштай л юмдаа хэхэ... Юу ч байсан болно дөө, Хайраа илчэлэхэд ч одоо оройтоогүй тийм үү? хэхэ. миний мөн үү?, би зөв үү? :P


Заза тэгээд зуны амралтаа сайхан өнгрүүлцгээгээрэй^^