3 ЖИЛ ХАМТ БАЙСАН ТАНД БАЯРЛАЛАА!!!

2010-04-25 uundaa бичсэн.
Ням гарагийн, амралтын өдрийн, баярын өдрийн мэндийг энэхүү нийтлэлийг уншиж байгаа танд хүргэе. Одоогоос 3 жилийн өмнө яг энэ өдөр, 4-р сарын 25-нд манай блог/сайт анхныхаа нийтлэлийг ангийнхандаа зориулан хүргэж, мэндэлж байсан билээ. Тэр цагаас хойш алдаатай, оноотой, жаргалтай, гунигтай, амжилттай, ололттой, дурсамжтай, дурсгалтай 36 сарыг хамт үдэхдээ бид чамгүй амжилтанд хүрч, үйл ажиллагаа тогтворжин, байнгын уншигчидтай болон, блог ертөнцөд шинийг санаачлагч, анхлан хэрэгжүүлэгчид болон байр сууриа нэгэнт эзэлжээ.
Өнгөрсөн жил бидний хувьд гайхалтай жил байлаа. Блог маань сайт болон өргөжиж, дагуул блогуудтай болон 131dg өргөтгөлтэй болов. Сошиал Медиа ертөнцөд анхны гэсэн тодотголтой олон зүйлсийг зөвхөн ангидаа төдийгүй Монголд нэвтрүүллээ. Анхны ангийн блог, анхны твиттертэй блог, анхны live blog-той блог, анхны english хувилбартай блог гээд анхны гэх тодотгол биднийг үргэлж дагаж байлаа.
Энэ хугацаанд бидэнтэй хамт байж, үргэлж урам зориг, цааш ажиллах, үргэлжлүүлэх эрч хүчийг өгч байдаг зочидоо, уншигчиддаа, ангийнхандаа талархал илэрхийлэхгүй байхын аргагүй. Энэ өдөр зөвхөн бидний биш та бүхний баяр. Чухамхүү та бүхний үлдээдэг сэтгэгдэл, хандалт, хэлдэг шүүмж, хүсдэг хүсэлт, тэр бүхний ачаар энэ блог өдий болтол хөгжиж, ажиллаж өнөөг хүрсэн юм шүү. Цаашид ч энэ зарчим үргэлжлэх болно. 3 жилийн турш хамт байдаг та бүхэндээ баярлалаа.
Нийтлэл бичдэг нийт ангийнхандаа, гишүүдийн баяр энэ өдөр тохиож байна. Батцэнгэлийн цаанаа л учиртай "тоон" нийтлэлүүд, Яруугийн "сонирхолтой" хайрын түүхүүд, Бааткагийн уянгалан эгшиглэсэн шүлэгнүүд, Зоогийгийн, Билгүүний, Будмаагийн, Энхүүшийн, Оргилын гээд өөр өөрийн өнгө төрхтэй, онцлогтой нийтлэлүүдгүйгээр энэ сайтыг одоо төсөөлөхийн аргагүй болж. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр, нийтлэлүүдийн ачаар блог маань өнөөдөр 3 нас хүрлээ.
Үргэлж нийтлэл бичих сэдэв маань болж, амжилт гарган, шуугиан дүүрэн амьдралыг үдэж буй ангийнхандаа баярлалаа. Бажгаа маань хамтлагаараа яваагүй бол, БЕК ангийн дарга болоогүй бол, ЛМО програмчлалдаа төгсрөөгүй бол, Тэмүгэ тоогоо бодоогүй бол энэ блог хоосрон, удахгүй хаягдах байсан биз. Тиймдээ ч та бүхэн байгаа учраас л энэ блог/сайт нээгдэн, ажиллаж, байж л байна. Энэ бол ангийнхны минь баяр, 131dg гэдэг нэрэн дор нэгэнт холбогдсон нийт гишүүдийн баяр.
Бидний энэ блог, сайт маань үргэлж биднийг холбосон тэр гүүр болон мөнхөд интернэт хэмээх агуу ертөнцийн орон зайд үлдэх болтугай. 131dg үүрд мандан бадраг. Танд сайт байгуулагдсны 3 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 3 жил, 36 сар, 1096 хоног, 26304 цаг, 1578240 минут, 94694400 секунд бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа!
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Та Бүхнийг Хүндэтгэсэн
Блогийн Удирдах Зөвлөл:
Л.Мөнх-Очир
Т.Саруултөгс
А.Ундрал
2007.04.25-2010.04.25

BREAKING NEWS: North Ducks 4-р шатанд шалгарлаа.

2010-04-20 uundaa бичсэн.
Хэдхэн цагийн өмнө Universe Best Songs 2010 наадмын 3-р шатны шалгаруулалт болж буй Улсын Дуурийн Театрын байраас ирсэн шуухай мэдээг та бүхэнд хүргэж байна. Манай 131dg-ийн төлөөлөл Бажгаа болон түүний нөхөд NORTH DUCKS хамтлаг 3-р шатанд Green Day хамтлагийн HOLIDAY дууг дуулан, заалыг доргион, нурааж, хөгжөөн, бут авсны эцэст 4-р шатанд шалгарсан сайхан мэдээ ирлээ. 694 дугаартай оролцож байгаа тэд 4-р шатны тоглолтоо 4-р сарын 30-ний өдөр хийх бөгөөд одоогоор 40 орчим оролцогч үлдээд байгаа бололтой. Тэдэндээ баяр хүргэцгээе, зураг болон бусад мэдээг тун удахгүй манай сайт хамгийн эхэнд хүргэх болноо.....NORTH DUCKS УРАГШАА!!!

"Онцлох" төрөл нэмэгдлээ!

2010-04-15 Админ бичсэн.
Блог маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж илүү динамик хэрэглэхэд хялбах болсоор байгаа билээ. Өнөөдөр нэгэн шинэчлэлт хийсэн нь "Онцлох" хэмээх нийтлэлийн төрөл юм. Уг нийтлэлийн төрөлд хамрагдсан сүүлийн 3 нийтлэл нь нүүр хуудасны онцлох хэсэгт солигдон манай блогийн нуур хуудсанд хандаж буй мянга мянган зочдsн анхаарлыг татан гайхуулдгаараа давуу юм.

Манайхан энэ нийтлэлийн төрлийн ашиглахдаа хамгийн гол нь анхаарал татахуйц хуучрашгүй мэдээллийг оруулах зарчмыг баримтлан нийтлэлээ бичээрэй!

Гарчиг??? ЗА мэдэхгүй ээ

2010-04-13 Baatka бичсэн.

За юу байцгаана залуусаа ажил амьдрал авгай хүүхэд цөм сайн байцгааж байгаа биз дээ

Ангийн даргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

2010-04-11 uundaa бичсэн.
Өнөөдөр манай ангийн дарга маань өнөөдөр 19 нас хүрч байна. Тэртээ 1991 оны 4-р сарын 11-нд төрж байсан Оюунсайхандаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг, хүссэн бүхэн нь биелээсэй гэсэн ерөөлтэй цуг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай. Төрсөн өдрийн мэнд! Харин одоо бүгдээрээ төрсөн өдрийн дуугаа түүнд зориулан дуулцгаая...
Happy Birthday to you
Happy Birthday to you
Happy Birtdhay dear Oyunaa,
Happy Birthday to you...

Happy Birthday, Tsetsene!!!

2010-04-09 uundaa бичсэн.
Өнөөдөр, 4-р сарын 9-ний өдөр Цэцэгдэлгэрийн маань төрсөн өдөр тохиож байна. Польш улсад суралцаж байгаа манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэнэдээ 20 насны баярын мэндийг нийт ангийнхныхаа өмнөөс хүргэн мэндчилж байна. Хамгийн сайн сайхан бүхнийг, аз жаргалтай нь, эрдэм мэдлэгтэй нь, инээд хөөртэй нь бүгдтэй нь хүсэн ерөөе. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!