Photo News: 131DG-ийн Зуны Аялал-Day3

2009-08-28 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, ангийнхан..Ойрд блог маань ямар ч идэвхгүй, ямар ч эмх цэгцгүй нэг л явуургүй байдалтай хэд хонох шиг боллоо хэхэ...За тэгээд энэ байдалд олон л хүчин зүйл нөлөөлсөн байж таараа, тэгвэл эргээд хуучин хэвээрээ үйл ажиллагаагаа явуулахын эхлэл болгон ангийн энэ зуны зугаалганы сүүлчийн хэсгийн зургуудыг оруулж байна. 3 дахь өдөр нь ер нь мафи тоглохоос өөр юм хийгээгүй болохоор хэдэн мафидсан зураг л байнадаа хэхэ...За тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэй...

Khamuuddaa by Batka

2009-08-24 Orgil бичсэн.
From Baatka
Khamuuddaa...


UNGURSUN CH GESEN MINKHZAYA HAPPY BIRTHDAY (2008 OND 8 SARIIN 16ND YUMUUDAA BICHIGDSEN BNA!!!)

2009-08-22 Orgil бичсэн.
Өчигдөрхөн Тэмкагийнхаа төрсөн өдрийг "Тэнгис" дээр цугларан дараа нь "зочин бууз" орон цаашаа уламжлал ёсоороо тэмдэглэсэн бол өнөөдөр 131дг-ийн бас нэгэн гишүүний маань төрсөн өдөр дохиож 18 нас хүрч байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногт маш өрсөлдөөнтэй явагдаж өнгөрсөн санал асуулгаар түрүүлсэн онцлох хүүхэд болох Мөнхзаяа юм. Мөнхзаяа-даа төрсөн өдрийн мэндийг блогийнхоо зүгээс хүргээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR MUNKHZAYA
HAPPY BIRTHDAY TO YOU

18н насныхаа төрсөн өдрөө хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй

ZA TEGHER ANGIIHAN UMNU N SANAJ BSAN YUMAA MARTDAG L YUM BNA!!! BI UNEHEER UNENIIG HELHED BLOG DEER HUND TURSUN UDRIIN MEND HURGEJ NIITLEL BICHIJ UZEEGUIE TER BAITGAA YUR N BI NIITLEL BARAG BICHIJ UZEGUI... BLOGIIN IDEHGUI GISHUUDIIG MARTAAD BGAMUU ESVEL GOLRONUDIIN MARTAAD BGAMUU? UUR MARTAGDSAN HUN BVAL NEMEED NEG YUM BICHIH BH GEJ ITGEJ BNA!!! BI YUR N BOL GOLROOD N ORTSON BGA BAIH GEJ UURIIGUU DUGNEHED HURLEE!!! MUNKHZAYA MAGADGUI TER UDRUU EVEL HED HONOOD ORJ IREED BHGUI BAIHAAR N GOMDSON BHDAA 09 ONII NAIMAN SARD BGAA IHENH NIITLEL HAPPY BIRTHDAY GEJ UURIIH N BHGUI BHAAR!!!


UNGURSUN CH GESEN TURSUN UDRIIN MEND HURGEY MUNKHZAYA!!! SAIHAN BAYARLASAN GEJ ITGEJ BNA!!!

Төрсөн өдрийн мэнд

2009-08-18 Үлмэдэх бичсэн.
8р сард ч манай ангийн эцэг эхчүүд ч их л завгүй байсан бололтой.Ээлжит нэгэн төрсөн өдөр 8р сарын 18 ны энэ өдөр тохиосон байна. 131gd блогийн гишүүн Гэндэнпил маань төржээ.
Гээдээ маань найз охинтойгоо төрсөн өдрөө тэмдэглээд нэлээн оройтсон болохоор дараа л ангийнхантайгаа уулзахаар болсон бололтой .
Ээлжит уулзалтад бүгдээрээ ирээрэй гэж хүсэх байна. \ Олон зүйл давхцах байх аа \
Ингээд төрсөн өдрийн дуугаа дуулцгаая
Stevie Wonder ийн төрсөн өдрийн дуу

You know it doesn't make much sense
There ought to be a law against
Anyone who takes offense
At a day in your celebration
'Cause we all know in our minds
That there ought to be a time
That we can set aside
To show just how much we love you
And I'm sure you would agree
It couldn't fit more perfectly
Than to have a world party on the day you came to be

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday

I just never understood
How a man who died for good
Could not have a day that would
Be set aside for his recognition
Because it should never be
Just because some cannot see
The dream as clear as he
that they should make it become an illusion
And we all know everything
That he stood for time will bring
For in peace our hearts will sing
Thanks to Martin Luther King

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday

Why has there never been a holiday
Where peace is celebrated
all throughout the world


Дэндүү оройтсонд уучлаарай \Өчигдөр нэт ихэнх газраар тасарсан \



Happy birthday to Temuge

2009-08-15 Enkh бичсэн.

За энэ сайхан билэгт сайн өдөр ангийн маань анд Тэмүгэ-н маань төрсөн өдөр тохиож буйд нийтлэл бичиж буй би бээр өөрөө төрсөн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн.....ккк Одоогоос яг 19 жилийн өмнө






Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж

Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд

Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж Тэмүгэ мэндэлжээ.
131dg-н эрхэм гишүүндээ ангийсаа болон хувиасаа төрсөн өдрийн мэнд хүргээд амьдралд нь сайн сайхан, эрүүл энх, аз жаргал бүхний дээдийг хүсье!


Уундаагийн блогоос: Greeting from Europe..

2009-08-14 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, ангийнхаан, анд нар минь ээ...Уундаа нь ойрд блогтоо нийтлэл бичиж чадсангүй, ихэнх нь хүндэтгэх шалтгааныг маань ойлгож байгаа байхаа, Уундаа нь ах эгч нар дээрээ зочлох далимаараа багахан шиг аялал хийгээд явж байлаа. Яг одоо Мюнхенд ирчихсэн, энэ нийтлэлээ бичиж байна .Бас нэг дуулгах сонин бол өөрийн гэсэн блогтой болсон, түүн дээрээ өөрийн нийтлэл, бодол, шүүмжлэл, зураг зэргээ тавихаар төлөвлөөд л. http://uundaa.blogspot.com -оор зочлон, яг одоогийн аяллын байрлал болон аяллын зурагнууд, сонин хачныг уншиж болно..Зөндөө л аялж, маш олон түүхийн болон соёлын дурсгалт зүйлсийг үзэж, туршлага хуримтлуулж, элдэв янзын мэдээ сонсож, нүдээ тайлж, хааяа соёлын шоконд өртөж, заримдаа толгой сэгсрэм гайхамшигтай учирч, үзээгүй олон юмаа үзэж л байна. Блогтоо бичиж байгаа юмаа "төрөлх" блогтоо байнга нийтэлж байх болноо. За тэгээд өөрийн блог дээрээ бичсэн "ХОТУУДЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН ТОП 5 ДУУ" гэсэн нийтлэлийг хүргэе ээ..



"ХОТУУДЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН ТОП 5 ДУУ"


5. The Reindeer Section - Budapest
Магадгүй та энэ хамтлагийн талаар хэзээ ч сонсоогүй байх, ер нь ч сонсохгүй ч байх магадлал тун өндөртэй. Учир нь Шотландын энэ хамтлаг хамгийн сүүлд 2002 оны 12 сард хамтдаа тоглосон юм. Гэвч та ямар үнэтэй эрдэнэсийг анзааралгүй өнгөрүүлэх гэж байснаа энэ дууг нь сонссоны дараа мэдэх болно. Ахархан хугацаанд нийлэн, цөөхөн хэрнээ чанартай уран бүтээл хийсэн энэ хамтлагийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй.
2001 онд бидний сайн мэдэх "Run", "Chasing Cars" зэрэг дуунуудын эзэн Snow Patrol хамтлагийн гоцлол дуучин Gary Lightbody архи уун, бага зэрэг халамцсан байх үедээ тэнд байсан хөгжимчид, дуучдад хандан "Алив бүгдээрээ нийлээд цомог гаргацгаая л даа" гэж хэлэхэд "Тиймээ, тэгье" гэж тэнд байсан хүмүүс нь дэмжснээр энэ "аварга" хамтлаг байгуулагдсан түүхтэй. Маргааш нь хуучин гитараа аваад Lightbody шинэ цомгондоо дуунууд зохиож эхэлсэн юм. 20 хамтлагийн 47 хөгжимчин, дуучин оролцосн Y'All Get Scared Now, Ya Hear! цомог тэр оныхоо 10 сард гарч шүүмжлэгчдээс багагүй үнэлгээ авчээ. Дараагийн цомгоо 2002 онд гаргасан тус хамтлагийн ихэнх дууг Gary Lightbody зохиож, найруулж, үгийг нь бичиж, дуулсан байдаг. Тухайн үед Snow Patrol хамтлаг төдийлөн нэрд гараагүй, Polar Bears нэртэйгээр амжилтанд хүрч чадаагүй 2 ч цомог гаргаад байсан бөгөөд магадгүй энэ төсөл тэдэнд их туршлага өгч, хожмын амжилтын үүдийг ч нээсэн байж болох юм. The Son Of Evil Reindeer хэмээх 2002 онд гаргасан сүүлчийн цомогт нь багтсан Будапешт дууны хувьд намуухан эхлэл бүхий гунигтай үгсийг танд эмэгтэй арын хоолой болон дахилтанд гарч ирэх хоор хамтлагийн хамтаар танд Gary Lightbody хүргэх болно. Утгын хувьд Унгарын нийслэлтэй ямар ч холбоогүй, харин хайрын тухай, хайртайгаа учирсан хэдий ч түүнийгээ илэрхийлэх гэж хэрхэн зовж байгаа хүний тухай дуу гэж ойлгогдмоор...Бүрээ, хонхыг ашиглан гитарын аялгууг чимэглэсэн энэ дуу миний хувьд тус хамтлагийн хамгийн сайн уран бүтээлүүдийн нэг...Бүр ихийг сонсохыг хүсвэл цомгийг нь ч тавьж болох юм, Your Sweet Voice, Grand Parade-ийг заавал сонсоод үзээрэй...Будапешт-Хотуудын нэрээр нэрлэгдсэн хамгийн шилдэг дуунуудын жагсаалтын 5-рт орлоо...
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Coldplay - Cemeteries of London
Гоцлол дуучин Chris Martin-ий өөрийнх нь хэлснээр "Өнөөдрийн дэлхийн хамгийн шилдэг рок хамтлаг, гэхдээ U2-г амарч байх хооронд" гэж энэ жилийн Грэмми авч байхдаа тодорхойлж байсан Coldplay хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл тэдний дэлхий даяар шуугиан тарьж 2008 онд л 8 сая хувь зарагдсан Viva la Vida and Death and All His Friends цомогт багтсан Cemeteries of London дууг уг жагсаалтандаа оруулж байна.
Басс гитарчин Guy Barryman нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би энэ дууг сонсон төсөөлөхөд 19-р зууны үеийн Лондон санаанд буудаг. Асгартал цутгарах бороо, хар малгатай хүмүүс..." гэж хэлсэн байдаг.

1800-аад оны үед чөтгөр шуламд итгэх, үл итгэх явдал их байсан тухай сонирхсон Крис Мартин түүнийгээ уг дуугаар илэрхийлсэн гэж өөрөө хэлсэн байдаг. Өөрийн албан ёсны сайтаараа дамжуулан 2007 оны 7-р сард шинэ цомгонд Испани, Латин Америк стилийн өвөрмөц дуугаралтыг оруулахаар бэлдэж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Фламенго алга ташилтыг ашигласан энэ дууныхаа бичлэгийг Испанид бүр тодруулбал Барселонагийн сүмд хийсэн аж.
...19-р зууны Лондон. Хүйтэн чулуун байшингууд, өтгөн тарсан битүү манан...Жихүүдэс үлээм салхи хуучин муу замаар дагуулан оршуулгын газарт аваачих болно...Эл хуль чимээгүй, эргэн тойронд юу ч байхгүй, үхдэлүүд...Үхдэлүүд дуулна, бурхдыг харсан гэж дуулна, сүнс нар эргэлдэнэ, амилахыг хүсэн уйлалдана...Лондоны шөнө, Лондоны оршуулгын газар...
ТАТАХ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Muse - Stockholm Syndrome
Энэ бол анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл зүйн шинжлэх ухаанд харьяалагдах өвчний нэр юм. Шведийн Стокхольм хотын Норрмалсторг хотын Кредит банкийг дээрэмдсэн хэрэг 1973 оны 8-р сарын 23-нд гарч, бараг бүх ажилчид болон үйлчлүүлэгчдийг барьцаалсан бөгөөд 1973 оны 8-р сарын 28-нд суллажээ. Гэтэл суллах үед хохирогчид өөрсдийг нь олзолсон хүмүүсийг хамгаалж, сэтгэл санааны хувьд тэдний талд орсон байсан бөгөөд үүнийг тус хэргийн үеэр цагдаагийнханд тусалж байсан сэтгэл зүйч Нильс Бьернот "Стокхольмийн Синдром" гэж анх нэрлэжээ. Хэдийгээр олзны хүмүүс бүгд эсэн мэнд гарсан ч нэг нь амиа хорлож, нэг нь өөрийг нь барьцаалаад, алга болсон хүний нэрээр өөрийнхөө нэрийг сольсон байсан юм. Энэхүү өвчин нь сексийн хүчирхийлэлд их гардаг бөгөөд өөртэй зүй бусаар харьцсан хүмүүсийг хаацайлах, нуух, тэдний талд орох зэргээр илэрдэг аж. Товчоор хэлбэл өөрийг чинь хорьж, дээрэлхэж байгаа хүнийг хайрлах үзэгдэл гэж хэлж болно.Амьдаараа хамгийн сайн дуулдаг хамтлагуудын нэг болох Muse-ийн 3 дахь студийн цомог Absolution цомогт орсон энэ дуунд чухам дээрх үзэгдлийг дуулах болно. Өөртэйгөө тэмцэлдэж, нэг уурлан-тэмцэж-эсэргүүцэх ч нэг хайрлан-мөрөөдөж-дурлаж буй эмгэнэлт эмгэгт хүний тухай тэд дуулна. Гитарын жинхэнэ-мюзе дуугаралтыг М.Белламигийн өвөрмөц-аргаа барсан, гашуудсан хоолойтоор хослуулан та сонсоно."This is the last time I'll forget you/I wish I could." гэх дахилтын хэсэг дээр энэ бүхэн хурдхан дуусахыг хүсэж байгаа ч яаж ч чадахгүйгээ мэдэж байгаа тэгсэн хэрнээ итгэлээ нэгэнт өгсөн аргаа барсан байдлыг харуулсан болохыг харж болно. Дашрамд Q Magazine бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарын дуугаралттай 100 дууны жагсаалтын 46-д оруулж байжээ.
ТАТАХ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Coldplay - Amsterdam
Ахиад л Coldplay. Хэрвээ та гунигийн дуунд дургүй дэндүү өөдрөг эсвэл хэт гүн бодолд автуулах дуунд сонирхолгүй хийсвэр сэтгэлгээтэй хүн бол сонсохгүй байж болно. Энэ дуу танд юуг ч санагдуулж, мэдрүүлж болно, нэг л зүйл бол тодорхой - Амстердам бол Колдплэй хамтлагийн гаргаж байсан хамгийн шилдэг дуунуудын нэг.
A Rush of Blood To The Head цомог дэндүү сайн цомог байсан болохоор энэ дуу хит болж чадаагүй гэж би боддог. Арга ч үгүй юм Clocks нь Грэмми хүртэж, The Scientist, Speed of Sounds зэрэг дуунууд нь бүх талаараа төгс байж, Warning Sign, Green Eyes дуунууд нь олон ангит алдартай цувралуудын OST болсон юм. Гэсэн ч Амстердам фенүүдийн дунд хамгийн шилдгүүдийн нэг нь хэвээрээ үлджээ.
Дууны утга нь гарчигтайгаа ямар ч холбоогүй, зүгээр л Амстердамд зохиосон юм гэж Крис Мартин хэлсэн байдаг. Гэхдээ ямар ч байсан Амстердам хот түүнд энэ дууг бичихэд нөлөөлсөн гэдэг нь үгнээс нь харагддаг.

Ямар ч амьдрах итгэлгүй, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл-урам зориггүй хүний дуу гэж тодорхойлж болох юм. Ямар ч итгэл найдваргүй түүнд дахиж амьдрах чадвар төдийгүй хүсэл үнэхээр алга. Тэр нэгэнт сэтгэл зүрхээрээ үхсэн ч бие нь амьд хэвээрээ л.
Нөгөө талаар хар тамхичны тухай дуу ч гэж ярьдаг. Хар тамины нийслэл Амстердамын нэрээр нэрлэсэн нь ч ийм учиртай байж болох юм. Хар тамхи хэрэглэх хязгааргүй их хүслээ барьж чадахгүй байж ядан суугаа донтогч эсвэл хар тамхи хэрэглэхээсээ ч залхууран залхаж яваа залуугийн тухай, эсвэл хэтэрхий их хэрэглэн, дэндүү их таашаал мэдэрчихээд одоо тэнгэр нурах гэж байгаа юм шиг мэдэрч байгаа хүний ч тухай байж болох юм.
Дууны зохиогч Крис Мартинаас энэ талаас асуухад тодорхой хариулт өгсөн удаа байхгүй бөгөөд харин хамгийн хурдан зохиогдсон дуу л гэж хариулж байжээ. Амстердам магадгүй Амстердамын тухай өгүүлээгүй байж болох ч Амстердамыг танд мэдрүүлэх болно.
ТАТАХ
ТАТАХ /LIVE/
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1. Keane - Hamburg Song

Тиймээ, энэ бол мэдээж KEANE...Энэ дууг, энэ хамтлагийг 1-р байрт оруулахгүй бол алдас болох биз. Магадгүй би R&B-г үзэн яддаг болохоороо Уилл Смитийн Миами, М.Жэйксоны Stranger in Moscow, Kate Perry-ийн Waking Up in Vegas зэргийг оруулаагүй, жазз хөгжим тийм ч сайн мэдэхгүй болохоор Франк Синатрагийн Нью Иорк, Нью Иорк болон АББА, Э.Пресли зэргийн сонгодгуудыг багтаагаагүй, сонголтын зай дэндүү бага болохоор Трэвисийн Нью Амстердам, RHCP, REM, U2-г "жийсэн" байж болох ч миний хувьд ямагт KEANE №1 байх болно.
Хэдийгээр АНУ-д анх зохиогдсон хэдий ч Хамбург хотод аялан тоглолт хийж байх үеэрээ анх демо хувилбараа тоглосон учраас энэ нэрээр нэрлэсэн гэдэг. Хамгийн анх энэ дууг Тим Райс-Оксли өөрийн эхнэртээ зориулж бичихээр төлөвлөж байсан ч тухайн үед хамтлагт үүсээд байсан хүндрэлтэй асуудлууд болон гоцлол дуучин Том Чаплинтай хамаатай харилцааныхаа талаар бичихээр болсон гэдэг.
Энэхүү дуу нь төгөлдөр хуурын классик болон орган дуугаралтыг бөмбөрийн зөөлөн хэмнэлтэй хослуулсан тун энгийн дуугаралттай дуу юм. Under The Iron Sea цомгоос жинхэнэ сонгодог KEANE-ийг мэдрүүлдэг ер бусын дуу.
Энэ дуу бол насан туршдаа үнэнчээр нөхөрлөснө анд нөхдөөсөө салахвий эсвэл өнгөрсөн сайхан дурсамжаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд хаашаа ч юм нисэн одохвий гэсэн айдсыг илэрхийлсэн дуу юм. Яг л Everybody's Chaning шиг дээр гардаг шиг хүн бүхэн өөрчлөгдөж, Атлантик дээр гардаг шиг хүн хөгшрөх болно. Гэхдээ насан туршдаа нандигнах нөхөрлөл хэзээ ч мөхөхгүй бадамлах галтай байдаг учраас чиний сэтгэлийн орон зайд гүн бат байр сууриа эзлэн оршсоор байдаг юм.
ТАТАХ