Breaking News: Манайхан МУИС-ийг төлөөлөх боллоо!

2009-02-13 uundaa бичсэн.
МУИС, СЭЗДС болон ХУИС-ийн Оюутны Зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Оюутны Урлаг Спортын наадам болон Эрдэм шинжилгээний бага хурал"-ын нээлт болох энэ жилийн хамгийн анхны party-нд МУИС-ийг төлөөлөн тавигдах ганц урлагын номерт манай ангийн Будмаа, Маргад-Эрдэнэ, Сүхбат нар өөрсдийн дэглэн, зохиосон бүжгээрээ оролцох гэж байна. 2-р сарын 13-ны 15 цагт Медуза Night Club-д эхлэх уг party-д оролцохыг хүсвэл, мөн та МУИС, СЭЗДС-д сурдаг бол Оюутны Зөвлөл дээрээсээ 3500 төгрөгөөр такс худалдан авах боломжтой ажээ. Дашрамд сонирхуулахад уг үдэшлэгэний үеэр Гэгээн Валентины өдөрт зориулсан хайрын шүлэгний уралдаан зохиогдох бөгөөд тус тэмцээнд манай ангийн "яруу найрагч" Золжаргал маань оролцох бололтой. Тэдэндээ бүгдэд нь амжилт хүсэн баяр хүргэе!!!

Э.Мөнхзаяагийн төлөө саналаа өгцгөөе!!!

2009-02-12 uundaa бичсэн.
Манай ангийн Э.Мөнхзаяагийн оролцож байгаа ГЛОБАЛ УДИРДАГЧ-4 уралдаан нэвтрүүлэгт та өөрийн саналаа мессеж илгээн ангийнхаа охиныг дэмжих боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Мөнхзаяа маань нийт саналын 42,8 хувийн саналаар тасархай тэргүүлж байна. Мобикомын 531588, Юнителын 155083, Скайтелын 140588 дугаарууд руу Э.Мөнхзаяагийн хувийн дугаар болох 1228 гэсэн тэмдэгтийг илгээн саналаа өгнө үү. Таны санал Мөнхзаяад маань тун чухал бөгөөд ирээдүйг нь ч магадгүй шийдэх учраас хэдийг л өгч чадна, түүгээрээ өгөхийг хүсэн бас шаардаж байна. Э.Мөнхзаяагийн төлөө саналаа өгцгөөе!!! Санал асуулгын явц болон бусад мэдээллийг эндээс авч болох бөгөөд блог санал асуулгын талаар болон тэмцээний талаар байнга мэдээлж байх болноо...

Ц.Баяржаргалд саналаа өгцгөөе!!!

2009-02-09 uundaa бичсэн.
Хэрвээ та Мобикомын хэрэглэгч, тэр тусмаа BE үйлчилгээнд хамрагдсан бол таны утсанд "Be chamd hairtai" уралдаанд оролцохыг хүссэн мессеж хэд хэд ирсэн биз ээ. Тэгвэл энэ уралдааны эхний шалгаруулалт өчигдөр өндөрлөж, нийт 6 өдрийн дотор 234234 дугаарт 10,000 гаруй шүлэг, be@mobicom.mn и-мэйл хаягаар 450 шүлэг ирэн шилдэг 50 шүлгийг шалгаруулахад манай ангиас оролцож байгаа Ц.Баяржаргалын шүлэг багтсан баяртай мэдээ бидэнд ирлээ. Та бүхэн 2-р сарын 11-ны 17 цаг хүртэл энд дарж түүний 99163136 утсанд саналаа өгөхийг хүсч байна. Таны саналаар шилдэг 20 шүлэг дараагийн шатанд шалгарах учир хэдийг л өгч чадна, түүгээрээ өгөхийг дахин дахин уриалъя. Бажгаадаа амжилт хүсье, түүний төлөө саналаа өгцгөөе. Ингээд түүний Nokia загварын гар утас болон бусад шагналын төлөө нэр дэвшин, өрсөлдөж байгаа түүний шүлгийг толилуулъя...

Би биш чи инээж байгаа болохоор би инээдэг
Би биш чи уйлж байгаа болохоор би уйлдаг
Би биш чи баярлаж байгаа болохоор би баярладаг
Би биш чи гуниглаж байгаа болохоор би гунигладаг
Надад биш чамд таалагдаж байгаа болохоор надад таалагддаг
Надад биш чамд хэцүү байгаа болохоор надад хэцүү байдаг
Би биш чи аз жаргалтай байгаа болохоор би аз жаргалтай байдаг
Би биш чи зовж байгаа болохоор би зовдог
Би биш чи амьдарч байгаа болохоор би амьдардаг
Би биш чи үхэх болохоор би үхнэ
Надад биш чамд миний зүрх байгаа болохоор...
...БИ ЧАМД ХАЙРТАЙ....

Э.Мөнхзаяа Шилдэг 14-т...

2009-02-08 uundaa бичсэн.
Хамгийн анх нийт 50 оролцогч оролцон эхэлсэн Глобал Удирдагч-4 уралдаант нэвтрүүлэг эхлээд сарын хугацааг өнгөрч байна. Манай ангиас уг нэвтрүүлэгт оролцож байгаа Э.Мөнхзаяа амжилттай урагшилсаар шилдэг 14 хүүхдэд шалгараад байна. 15 оролцогчоос эхлээд нэг нэгээр нь хасах болсон тус нэвтрүүлгийн өнөөдөр UBS ТV-ээр цацагдсан дугаарын үеэр студиэс хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Глобал Удирдагч сангийн тэргүүн М.Отгонбат нарын хүндэт зочдоос гадна дуучин ВХ болон 131dg-ийн гишүүн Яруу нар ирж оролцсон юм. Юутай ч Глобал Удирдагч-4 тэмцээний албан ёсны блог нээгдээд байгаа бөгөөд энд дарж үзэж сонирхоно уу. Ингээд зурган сурвалжлагыг үзээд, сэтгэгдлээ үлдээгээрэй...


Happy Birthday Turuu!!!

uundaa бичсэн.
Өчигдөр буюу 2-р сарын 7-ны өдөр бидний дотны анд, манай ангийн Баттөр маань 19 нас хүрлээ. Баттөрдөө 19 насных нь төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд аз жаргал, эрүүл энх гээд юу санасан бүхэн чинь биелэх болтугай гэсэн ерөөлиийг дэвшүүлье. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

Breaking News: Х.Билгүүн ангийн дарга боллоо!!!

2009-02-07 uundaa бичсэн.

Өнгөрсөн 7 хоногт хүн бүрийн анхаарлыг татсан нэгэн зүйл МУИС-ийн ЭЗС-д болсон ЭЗО 1а ангид болсон төрийн эргэлт байлаа. Манай ангийн 4 ч гишүүн тус ангид харъяалагддаг учраас ихээхэн ач холбогдол өгч байсан юм. Энэхүү ажиллагаанд манай ангийн БЕК маань бусдыгаа уриалан дуудан идэвхтэй ажилласны хүчинд сонгуульд амжилттай оролцон [ганцхан инээмсэглэлээрээ ангийнхаа бүх охидын саналыг авсан тухай CNN мэдээлж байна...]"тайван" замаар ангийн даргын суудлыг эзэлсэн мэдээ ирлээ. Ингэснээр БЕК маань манай ангийнхны оюутны хувиар очсон хамгийн анхны ангийн даргын тушаалд суух хүн нь болжээ. Түүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!!!
Эцэст нь Билгүүний талаар товч танилцуулъя. ЭЗС-ийн Оюутны зөвлөлийн гишүүн, ЭЗО-ын ангийн дарга Хүрэлбаатар овогтой Билгүүн нь 1990 оны 9-р сарын 11-нд төрсөн. Өөрийн 11 насны төрсөн өдрөө тохиолдуулан алдарт "ихэр цамхаг"-ын халдлагийг зохион байгуулж дэлхий даяар өөрийн сүр хүчийг мэдрүүлсэн хүн юм. Судан, Гветамал, БНАСАУ-д зэвсэг нийлүүлэн, Куба, Колумби, Свазиландад хар тамхи наймаалан хөлжсөн, ЗГ-ын ордон, Хилтон зочид буудал болон FC Manchester United клуб гэх мэт томоохон олон газруудын "нууц ноёнтон" хэмээн сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа залардаг эрхэм. Мөн 1-р сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, FC 11г-2 багийн хамт сургуулийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртэж байсан, ЭЗС-ийн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисны шигшээ багийн гишүүн спортсмен дарга билээ. Түүний ажилдаа ороод хийх анхных нь томоохон ажил нь "татварын мөнгийг хэрхэн зөв хуваарилах вэ" сэдэвт "толгой эргүүлэн мөнгө унагаах төлөвлөгөө хэмээх лекц" байх тухай The Sun мэдээлсэн байна.