Happy birthday

2008-09-20 Үлмэдэх бичсэн.

Төрсөн өдрийн баярын мэнд
131dg ийн маань гишүүн Эрдэнэгэрэлийн Мөнхсаруулдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе 17 насаа сайхан өнгөрүүлээрэй


Дайраад өнгөрөх залуу насыг
Дарсаар бус хайраар дайл
Дардан байдаггүй амьдралын замыг
Дагаад бус сөрөөд алх .
from banjiga.net

Happy birthday
Happy birthday
Happy birthday
Happy birthday


Шинэ мянганы 17...

2008-09-19 Anonymous бичсэн.

Та бүхэндээ шинэ мянганы босгон дээр Далай ламын гаргасан 17 сургаалаас өнөөдөр нэг сургаалыг нь хүргэж байна. Та бүхэн уг сургаалыг мэргэн ухаандаа тунгаан бодож,өөрийн бодол санал сэтгэгдлээ үлдээнэ үү.



" ХҮССЭНЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗАРИМДАА ГАЙХАЛТАЙ АЗ АВЧИРДАГ ЮМ"

Минийхээр

Enkh бичсэн.
Зүгээр өөрийнхөө юу боддог тухайгаа хуваалцахаар шийдлээ. Элдэв санаа оноогоо сэтгэгдэл дээр үлдээгээрэй манайхан !!

Ер нь бол нэг мэдэхэд арван жилээ төгсөөд их сургуульд орсон байх юм.Тэгээд бас нэг 4 жилийг урсгалаараа өнгөөрөөх гэж үү гэж нэг өдөр боддогдог байгаа.Сайхан найзуудынхаа далбаан дор сайхан л байлаа. Одоо арай бишээ. Ингээд л байгаад байвал байгаад л байна тийм болохор маш том өөрчлөлт хөгжил дэвшил хэрэгтэй байнаа манайхаан.
Гадаадад сурах гэсэн миний ойлголт арай өөрчлөгдсөн. Ер нь бүх зүйл тээ өөртөө ашигтай зүйлээ хийдэг тэр нь ч дээр л дээ. Юу вэ гэвэл гадаад сайн сурлаа гэхэд тэр орны соёл хөгжилийг улам сайжруулж байна гэсэн үг.Ийм болохоор ер одоо монголын түүх соёл улам арчигдаж байна л даа. Энийг 2 талаар ойлгоосой л гэмээр байна. Сайн муу.
Энэ талаар яривал цаг их орно. тгд...
Одоо нийгэм улс төрийн байдал ч гэсэн арай бишээ. Энэ бүх салбарт адилхан ажиглагдаж байна.Сургалтын төвшин жил ирэх бүр уруудсаар л ... Гэхдээ тэглээ гээд бид үүнийг хараад өнгөрөх утгагүй юм. Аливаа юмыг хийвэд хийсэн шиг хиймээр сурвал сурсан шиг сурцгаая манайхаан. Аливаа хүндрэл бэрхшээлийг зөвөөр ашиглавал ахих дэвших тулгуур болох нь бий гэж саяхан уншсан юм. Бодоод байхад надаа хүндрэл ер нь тулгарсангүй. Учир нь дэндүү сайхан аав ээжийн халамжинд байлаа.Эрхлээд л байсаар дэндүү давруу бэлэнчлэх сэтгэхүйтэй бусдад найддаг болоод байна уу даа .
Өөрийгөө ялж ухаантайхан хүн шиг амьдарцгаая манайхаан.Амьдрал тэр чигээрээ өрсөлдөөн дайн байлдааны талбар шиг ялагдсан бол ялагдсан алдсан бол алдсан бас ялах амжилт гэж бий л дээ. Энэ бол зүгээр олддог юм биш дэндүү их хүч хөдөлмөр нулимсаар олддог гэж бас уншсан юм. Яг одоо бол би өөрийгөө амраагаад эрхлээд яг гоё төвлөрөхгүй байна.Өмнө нь ч ийм байсан л даа. Одоо бол өөр цаг үе иржээ бидэнд хамтдаа зүтгэцгээ хичээцгээе гэмээр байнa!!мэддэг нэг нь мэддэгүйдээ хэлж өгөөд бүгдээрээ мэдээд хийж бүтээе л дээ.
Бидний мэддэг зүйл дэндүү бага юмаа магадгүй минийх ч байж болох.Жишээлбэл түүх бичлэг гэж байх юм.Энэ бас их тэнэг санагддаг юм.Бүх хүмүүс мэдэж болохгүй зүйл түүнийг нуух ч юмуу өөрчлөөд хаячихдаг гэсэн үг л дээ. Мэдээж бид энэ бүхнийг мэдэх ёстой шүү дээ. Ингэж байж л бид цаг үеэсээ төрүүлж явна байхаа. Яг үнэндээ эзоторик буюу энэ салбарын мэдээлэл их сонин санагдаад байгаа юм л даа. Энэ талаарх ч юм уу бясалгал гэдэг зүйлийн талаар мэдээлэл солилцмор байна миний л хувьд. Энэ тал дээр гэвэл миний бодол гэвэл энэ ертөнц дээр биднээс өөр оршин суугч байгаа нь тодорхой ч юм шиг. Угаасаа дэлхийн бидний амьдралд нөлөөлдөг гадны хүчин зүйлүүд болох сансар огторгуйн талаарх.Хүмүүс энэ зуунд ухамсрын өөр төвшинд хүрнэ гэгдээд байгаа. Энэ талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэгдэж байгаа.
Би энэ тал дээр санал сэтгэгдэл солилцдог бүлгэмтэй болох санаа байгаа. Дэмжиж байгаа хүмүүс холбоо бариарай.

...To Our Friend...

2008-09-18 SS бичсэн.
To our friend
To ma homie...
To our friend…
To ma homie…
За юу байна даа, залуусаа! SS миний бие удаан хугацаанд блогийн идэвхтэн бишээ гэж багагүй зэмлэлийг админуудаасаа хүлээсний эцэст анхныхаа нийтлэлийг бидний болоод миний сайн найз Lil-T aka Happy Feet-дээ зориулан бичиж байгаадаа баяртай байнаа гэж. Хэдийгээр би тийм олон жил найзлаагүй ч гэсэн бүжиг гэх агуу нэгэн сонирхлынхоо ачаар сайн найзууд болж чаджээ гэж боджийн. За нэг их олон юм нуршаад яахав үүнийг бичих болсон шалтгаан нь гэвэл Lil-T маань энэ сарын 21-нд b.boy, poppin'-н жинхэнэ эх орон гэж хэлж болох Солонгос улсыг зорих гэж байгаа билээ. Очоод 1 жил хэл сурчихаад ирэх юм гэсэн, хэлээ мэдээж сайн сурахын зэрэгцээ мэдээж юу гэж бүжгээ орхихов, илүү сайн бүр мэргэжлийн түвшин хүрчихээд ирээрэй гэж хүсье дээ.

Өө нэг юмыг Lil-T-д хэлэхэд битгий л арзайсан үс, трико шиг өмд өмсчихөөд транс сонсоод хүрээд ирээрэй дээ, тэгснээс Яруу мөөрөхөө больж, Будмаа Ори цагаарч, бямбаа хүн болж, Нямкаг хулгар чихтэй болохыг харсан нь дээр байх шүү. За тэгээд мэдээж одоо үдэх гээд яахав, бүгдээрээ найзыгаа хамтдаа гаргаж өгөнгөө, илүү дэлгэрэнгүй захиасаа хэлэх болноо гэж. Анхаарал тавин уншсанд баярлалаа, сэтгэгдэлээ үлдээгээрэй, надад бас Төөгөөд...

Happy Birthday

2008-09-17 Админ бичсэн.
Өнөөдрийн дашням балжинням давхацсан эл сайн өдөр манай 131dg-ийн нэгэн гишүүн болох Чой маань мэндэлжээ. Чойдоо баяр хүргээд хүссэн бүхэн чинь биелээсэй гэж ерөөхийн сацуу төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гэж хүсье ээ.
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY YO YOU
HAPPY BIRTHDAY DEAR CHOI
HAPPY BIRTHDAY YO YOU

생일을 축하합니다
생일을 축하합니다
생일 친애하는 choisuren
생일을 축하합니다
Та мартаагүй биз. Мартсан бол хажуу талын анхаарлын тэмдэг дээр нэг дараад үзээрэй!

I love 131dg...

Anonymous бичсэн.

Тиим ээ, би ангийнхандаа хайртай...

За юуны өмнө та бүхэндээ энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг хүргэе. 131dg ийн нэгэн гишүүн миний бие өнөөдөр блог дахь анхныхаа нийтлэлийг бичиж байна.

Бид бүгдээрээ саяхан л "үхрийн эврэн угжны хүүхдүүд" байж билээ... Харин ямар азтай , гайхалтай хувь тохиол учралаар нэг ангид тохой нийлүүлэн суусан юм бол...?

Та бүхэн, яагаад энэ нарны зургийг нийтлэлийнхээ хамт тавьсан юм бол ? гэж гайхаж магадгүй... Яагаад гэвэл бид бүгдээрээ " ЭНЭ МАНДАЖ БУЙ НАР"-н адил цахилж,цэцэглэж яваа болохоор юм а.
Гэвч мандаж буй наран нэг л мэдэхэд жаргадагтай адил бид бүхэн нэг л мэдэхэд" насныхаа намартай" золгосон байх болно.
Нэгэнтээ XIV Далай лам " Ганц олдох амьдралдаа нэр хүнд, алдар гавьятай , хангалуун сайхан, гол ньХҮН шиг амьдарч чадвал , насны эцэст эргээд нэг туулсан амьдралаа бодохын цагт << Хоёр удаа амьдарсан мэт таашаал, сэтгэл ханамж авна >> " гэж Шинэ мянганы 17 сургаалдаа айлдсан байдаг.
Ийм болохоор бид "насныхаа намартай"-аа золгохын цагт , эргээд нэг туулсан амьдралаа бодохын цагт тэр гоё, саихан, аугаа таашаал мэдрэмж, сэтгэл ханамжийг мэдэрч үзэхийн төлөө зүтгэе , тэмүүлье ......!!!!!!!!

Өглөө шиг цэцэглэж буй Эх орныхоо МАНДАЖ БУЙ НАР НЬ БОЛЦГООЁ !!!!!!!!