Бүсгүй минь

2008-01-16 uundaa бичсэн.
Золжаргал маань бидэнд энэ жилиин анхни уран бүтээлээ ирүүлжээ, уншаад үзээрэи, үнэхээр тасархаи болсон баина лээ, харин танд???

Хайртай залуугаа орхиод одсонд бүү гомд бүсгүй минь
Харин түүнд гайхуулахаар сайхан амьдарч
Хэзээ нэгэн цагт тааралдахдаа инээмсэглэн хараад өнгөр
Хэрэв тэр ухаантай л юм бол өнгөрсөнд харамсахдаа л харамсана

Дурлал гэдэг ирсэн атлаа буцдаг жамтай болохоор
Дурсамжаараа амьдарч өөрийгөө битгий зовоо бүсгүй минь
Дундуурхан сэтгэл нэг л өдөр догдлолоор дүүрч
Дутуу бүхнийг чинь хайрын гал гэрэлтүүлнэ

Хөвсгөр цасан хавартай хамт хайлж оддог шиг
Хөмсөгөн сар нартай уралдан жаргадаг шиг
Хөгжмийн чавхдас нэг л өдөр тасардаг шиг
Хөрж одсон сэтгэлийг эргүүлэх гэж битгий гүй

Хүнийх болоод л явчихсан шүү дээ тэр чинь
Хорвоо тэрнийг зүгээр л чамд заяагаагүй юм
Хосгүй сайхныг нь чамд заяасан гэдэгт л итгэ
Ханхүү чинь чамайг хаа нэгээ хайж л яваа

Өрөөлд биш өөртөө л итгэн амьдарч
Өнгөрсөн бүгдийг зүүд мэт хааяа л дурс
Өнгөт орчлонд чи түүгээр дутахгүй ээ
Өмнө чинь сайхан амьдрал зурайж байна

Чамд хайртай нэгэн залуу чамайг л харуулдаж суугаа
Чин зүрх нь хайраар чинь л дутаж байигаа
Чи хайраараа түүний зүрхийг амирлуулж
Чангаас чанга сэтгэлдээ тэврэн бүүвэйл

Амьдрал үргэлж өөрийнхөө өнгөөр гийгүүлжж
Алдаа оноогоо цаг тухайд нь эргүүлдэг болохоор
Ариун нандин хайрын гал халуун цэцгийг
Аз жаргалын хамт чамд илгээхдээ л илгээнэ

Ганц залуугаас болж гуньж суух гэж энэ хорвоод чи ирээгүй
Гантиг чулуун дээгүүр гутлын өсгий товшиж
Гуалигхан биеэ бусдын л өмнө гайхуулж
Ганган цэцгийн үнэрт мансууран согтох гэж ирсийм бүсгүй минь.........

Б.Золжаргал 2008 он

Энэ өдрийн онцлох хүүхэд - LMO

uundaa бичсэн.

Саин бас зөндөө муу мэдээнүүд...

2008-01-15 uundaa бичсэн.
Багш баихгүи, эзэнгүи хонь шиг хэдэн юмнууд хүн хүнд л ад үзэгдээд оирин үед ер нь сэтгэл санаанаас авахуулаад, баидал ер нь хэцүү баинаа. Багшгүи гээд дүн ч хэлэхгүи юм, хэлэх ёстои нөхдүүд нь шалгалт ирнэ гээд л шалгагчдиинх нь хөлиин улиг долоох шахам гүигээд шараа болоод баихин.
Хичээлүүдиин дүн гарч эхлээгүи л юм шиг баина, дүн гарна гэж л багш нар жаахан сүрдүүлээд баисан. Харин Эрдэнэбаатар багш Түвшээтэи муудалцснихаа дараа овоо эр хүнии зан гаргаж таслаагүи хүүхдүүд дээр 20 хувь нэмнэ гэсэн баигаа... Асемгуль багш ч гэсэн дүнгээ засуулж болно гээд л баигаа, өнөөдөр жаахан хэрэггүи юм хиилгээд, бас ангиинхни дургүиг хүргээд авсан....
За тэгээд Хулангиин маань утас алга болоод тэрниих нь араас хөөцөлдөж бөөн маргаан болж болж, бараг л бид чинь Шерлок Холмс, Тин Тин л болчих дөхлөө... Даанч эцэст нь хэдэн хэрүүлч нөхдүүдиин амни зугаа, яриани сэдэв болоод дууслаа.... Хуланд маань л харамсалтаи боллоо.
Өчигдөр бас хичээл 4 цаг, өнөөдөр бүр 2 цаг ордог баина ш дээ, худлаа манаи сургууль жинхэнэ баигаа баидлаа гаргахаас, үзүүлэхээс аигаад тараачихдаг гэнээ, оронд нь бид нар хохирдог гэсэн.... Ер нь би хэлдэг: "Баигаа юм баигаагаараа л саихаан гэж"
За тэгээд 65-ииг цэвэрлэсэнгүи гэж Будмаа, Цэцэнэ 2ииг маань бас загнасан гэж баигаа, муу захирал, Энхцэцэг, эмч 3. Ер нь нариин ярьвал бас ярих юм ч бас бидэнд баигаа ш дээ...
Бөөн бөөн хар мэдээнии дараа хэдэн лаг мэдээ дуулгахад таатаи баинаа. Манаи Оюундарь маань Сант сургуулиин олимпиадад түрүүлжээ гэж. Нацгаа маань 3т орсон гэж баигаа. Угаасаа 1 сургуулиас 3 хүүхэд л оролцдог, шагналин сан нь нэлээн өндөр энэ тэмцээнд амжилт үзүүлсэн 2тоо том баяр хүргэеээ...
Мөн сургууль дээр болсон ИХ СУНГАА физикиин олимпиадад Хулан маань мөнгөн медаль хүртэж, ангиинхаа сургуулиинхаа нэрииг өндөрт гаргалаа гэж.... Тэгээд дахиад л баяр хүргэе...
Ер нь өнгөрсөн 7 хоногт манаихан алт, мөнгө, хүрэл гээд 3 өнгиин медалииг цуглуулсан юм баина ш дээ, бас Цэнгэл маань алт авахаар Улсин аваргадаа тоглоод л баигаа, лав л хожигдолгүи яваа...
Бас Дуулианд оролцож баигаа манаи хөлбөмбөгиин баг маань ивээн тэтгэгчтэи болчихоод цаана чинь төсөв батлуулах гээд сүид болж баинаа гэж... За за араи их юм биччихлээ, тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэи.

ДУУЛИАН 2020

uundaa бичсэн.

Дуулиан 2020 тэмцээн албан ёсни веб саиттаи болсон баина. Тэгээд тэрэн дотор тэмцээнии талаар ихэнх мэдээлэл баина. Даанч сэтгэлд хүрсэнгүи, ер нь бол араи л их юм хиих боломжтои л юмсан, гэхдээ эхлэл юм гээд л сууж баихаас... Энэн дээр тавигдсан нэгэн сонирхолтои зургииг та бүхэнд хүргэж баина. Манаи сургуулиин баг Налаихт очин будаа болгосон үеиин зураг, Энхбаатар багш маань баисан....Дашрамд дурьдахад манаи багиин дараагиин тоглолт 1-р сарин 26-нд 11-р сургуультаи тоглох баигаа

Тэмцээнии үр дүн

Энэ өдрийн онцлох хүүхэд - Happy Feet

2008-01-14 uundaa бичсэн.


Энэ 7 хоногт, түүний дараагийн долоо хоног блог маань нэлээн ачаалалтай байх бололтой. Учир нь энэ 7 хоногт олимпиалынхны өрсөлдөөн үргэлжилж, хажууд нь биднээс барьж байгаа сюрприз болох АДМИНУУДЫН ДОЛОО ХОНОГ эхлэх болноо. Ирэх хэдэн өдрүүдэд блогийн 3 админ дээр нь нэг дурын хүүхдүүд өдөр тус бүрийнхээ онцлохоор шалгаран халуухан өрсөлдөөнийг эхлүүлэх болно. Харин та энэ өрсөлдөөнд идэвхтэйгээр хүчээ нэмэрлэж, мөн сэтгэгдлээ хангалттай ихээр үлдээнэ гэж найдаж байна.



Учир нь админууд ямар өөрсдийгөө ямар хүүхэд, ингэдэг тэгдэг, тийм их амжилттай гээд бичээд байлтай биш /ёс суртахууны хувьд таарахгүй/, хамгийн гол баяжуулах зүйл нь та бүхний бичих сэтгэгдэл, түүн дээр бичигдсэн бодол, байдал зэрэг л санал асуулгад нэлээн нөлөөлөх юм.


Ингээд блогийн АДМИНУУДЫН ДОЛОО ХОНОГ-ийн эхний оролцогч блогийн админ Happy буюу Төөгөө маань болж байгааг зарлахад миний бие таатай байнаа...



Бүтэн нэр: Түвшинжаргал Саруултөгс
Төрсөн он сар өдөр: 1991.12.22
Нас, орд: 16, матар
Төрсөн газар: Монгол, Төв аймаг
Хоч: Happy, Tөөгөө
Шүтлэг: байхгүй
Хобби: Бүжиглэх, дуу сонсох, найзуудтайгаа байх, sneakers л өмсөх
Дуртай хамтлаг, дуучин: Chris Brown, Michael Jackson, Bow Wow
Дуртай өнгө: Тод сайн энерги ялгаруулсан,цэвэрхэн өнгөнд
Дуртай улирал: Зуны үдэш (бороо орж байхад)
Дуртай хоол: pizza, double cheeseburger, шарсан төмс, Kit Kat
Дуртай брэндийн хувцас: Rocawear
Дуртай нэвтрүүлэг, суваг: So You Think You Can Dance, MTV
Хүндэлж явдаг хүн: Chris Brown, өвөө









Аймар гоё дулаахан байхад

2008-01-13 uundaa бичсэн.