Багш нарын баярын мэнд!!!

2010-02-07 uundaa бичсэн.
Жил бүрийн 2-р сарын эхний амралтын өдрүүдээр тохиодог Монголын Багш нарын баярын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. 44 дэх жилдээ тохиож буй энэ өдрийг тохиолдуулан бидэнд хичээл зааж байсан, эрдэм номын үүдийг нээж байсан, мэдлэг түгээж байсан бүх багш нартаа баярын мэндийг хүргээд цаашдын ажил бүтээл, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нарт хорвоод заяасан хамгийн нандин мэргэжил-багш хэмээх нэрийг зүүн ирээдүйн удирдагчид, жүжигчид, алдартнууд, эгэл суутнуудыг бэлтгэж байгаа тэр агуу хүмүүст мэхийн ёслон, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Сайхан баярлаарай, мянга мянган чадварлаг шавь нарыг бэлтгэн гаргаарай.

Гарчиггүй гарчиглах ч үгүй

2010-02-06 Baatka бичсэн.

Сүүлийн нилээн хэдэн сар нийтлэл бичээгүй санагдана. Манай блог өдөр ирэх тусам л өнгө нэмж өөдлөн дэвжиж байгаа нь үнэхээр мэдрэгдэж байна. Ингээд зүгээр сууж байхдаа зүгээр гарчигласан хэдэн мөрийг хэлэе .

Хорь II

Tsengel бичсэн.

Хорьдугаар зуунд Монголын түүхэнд ямар он сар өдрүүд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг үргэлжлүүлэн сонирхож үзье.

Сүхбатдаа төрсөн өдрийн мэнд хүргэе !!!

2010-02-05 Tsengel бичсэн.

131dg-ийн гишүүн,"бүжигчин", СЭЗДС-ийн оюутан ,"Street Squad" бүжгийн хамтлагийн ахлагч,бидний анд Л.Сүхбатын маань 19 насны төрсөн өдөр тохиож байна.Сүхээдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг 131dg-ийн нийт гишүүдийн өмнөөс хүргэж байна.Сүхээгийнхээ цаашдын сурлага,урлаг,амьдралын урт замд сүүн цацал өргөж,өндрөөс өндөр ажилт,аз жаргалыг хүсье!!!

BREAKING NEWS: МАНАЙХАН Universe Best Songs-д

2010-02-03 uundaa бичсэн.
Өнгөрсөн жил явагдан, хэдэн сарын турш Монгол орон даяар хэдэн мянган үзэгчдийг телевиз, дэлгэцийнх нь өмнө "уясан" Universe Best Songs нэвтрүүлэг дахин тун удахгүй эхлэх гэж байна. Өнгөрсөн жил манай ангийн Бажгаа маань өөрийн North Ducks хамтлагийн хамтаар оролцон 4-р шат хүрснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээн манай ангийнхны хувьд, 131dg-ийнхний хувьд тун онцлогтой болох нь ээ. Бид ангийнхаа 3 дуучны хэрхэн дуулж, хэрхэн оролцохыг цэнхэр дэлгэцээр үзэх болох нь. Тодруулбал манай ангийн дарга Б.Оюунсайхан, мөн Ц.Будмаа, Ц.Баяржаргал нар маань тус бүрийн дугаартайгаар оролцохоор болон албан ёсоор бүртгүүлсэн мэдээг та бүхэнд блог хамгийн түрүүнд хүргэж байна. Ингээд тэдэндээ өндрөөс өндөр амжилт хүсэн, хамгийн хүчтэй, хамгийн цоглог, хамгийн шилдэг нь байгаарай гэж ерөөе. Та нар хамгийн хүчтэй хөгжөөн дэмжигчидтэй оролцогчид байх болно. Та нар чадна. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!! АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

131dg: 1-р сарын 31 [эргэцүүлэмж]

2010-02-01 uundaa бичсэн.
Өчигдөр 1-р сарын 31-ий өдөр тохиолоо. Хэн нэгэн хараад 2010 он гараад 1 сар өнгөрчихөж гэж, эсвэл бүтэн сайн өдөр сайхан амраад авнаа гэж бодсон байж болох юм. Гэхдээ энэ блогтой холбоотой, энэ блогийг уншдаг, 2008 онд 1-р сургуулийн 11г ангийг төгссөн, энэ ангитай холбоотой байсан хэн бүхэн энэ огноог хараад ойлгох биз. Өчигдөр, энэ өдөр бидний хувьд баярын өдөр, хүндэтгэлийн өдөр болох учиртай юм. Энэ нийтлэлдээ би энэ өдөр юу болсныг, хэн төрснийг эсвэл хэн үхснийг бичихгүй, харин энэ нийтлэлдээ 131dg-ийн тухай, түүний ирээдүйн тухай өөрийн бодлоо бичин сууна.