Хүүхэд бүр инээж байг: "Сэтгэлийн илгээмж" аян эхэллээ.

2009-10-18 uundaa бичсэн.
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхэлсэн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа. Энэ аяны үеэр чадах ядахаараа сэтгэлийн хандив тусламжаа, эд материалын болон мөнгөн хэлбэрээр хүргэж байсан багш оюутнууддаа талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Блог энэхүү аяны талаар мэдээллийг байнга, цаг алдалгүй хүргэж байх болно.


Хавтгай дэлхий

Anonymous бичсэн.

Бид бөөрөнхий биш хавтгай дэлхий дээр амьдарч байна...
Дэлхий бөөрөнхий гэдгийг найман настай балчраас наян настай өтгөс хүртэл бүгд мэддэг. Үүнийг зургаан зуун жилийн өмнө суут эрдэмтэд нээж олсон билээ. Гэхдээ дэлхий эргэдгээрээ эргэж , дэлхий бөөрөнхийгөөрөө байвч бидний амьдарч буй дэлхий маань “ мөн чанар”-ын хувьд аль хэдий нь хавтгай болсон байгаа билээ.

11+1=14 ???

2009-10-09 Anonymous бичсэн.
11+1=12 баймаар юм яагаад 14 гараад байгаа юм болоо...Шинэ теором нээчив үү ... эргэлзээ л байна даа...




2008 оны 5-р сарын 31-д ...Нэгэн түүх болсон зураг , Canon аппратын дуранд буужээ...Зураг түүх өгүүлнэ...

Усны тухай

2009-10-05 Budmaa бичсэн.

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд усны шинж чанарын тухай таниулахыг зорилоо. Энгийн мэт боловч хүн бүр мэддэггүй..

Дэлхий бүхэлдээ усны хүчинд оршин тогтнодог гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Дэлхийн гадаргын ¾ хувийг ус эзэлдэг ба хүний биеийн 70% нь уснаас тогтдог. Үүнийг хүн бүхэн мэддэг ч усны хүч чадлын талаар хэн бүхэн мэддэггүй.
Ус энгийн байдалд байхдаа цасан ширхэг мэт талст үүсгэдэг ба орчин тойрны нөлөөллөөс болж бүтэц нь өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, усны дотоод бүтэц тухайн усныхаа шинж чанараас хамааран өөр өөр байдаг.Жишээлбэл,
Зурагтын дээр шилэн аягатай ус тавихад, хэрвээ зурагтаар хайр, нигүүлсэл, аз жаргалын тухай гарч байгаа бол усны бүтэц өөрчлөгдөн маш эмх замбараатай, гоёмсог талстууд үүсгэж байдаг.


Харин дарангуйлал, хүчирхийлэл, аймшгийн кино гаргах үед бүтэц нь эвдэрч хэлбэр дүрсээ алдан арзайдаг байна.
Үүнээс бодоод үзье, бидний биеийн 70 хувь уснаас тогтдог болохоор усны молекулын өөрчлөлт бидэнд маш их мэдрэгддэг байх. Жишээлбэл, бид баярлаж хөөрөхөд биеэр тааламжит мэдрэмж үүсч сэтгэл догдолдог. Харин уурлаж бухимдах үед биеэр багтаж ядсан мэдрэмж үүсч тайван байх нөхцөлгүй болдог шүү дээ. Мэдээжээр сэтгэлийн энэ байдлыг мэдэрсэн усны молекулууд дотроо зохион байгуулалтаа өөрчилж байгаа нь бидэнд биеэр сэрэмж үүсч байгаагаар мэдэгддэг.
Хүний биеэс ялгарсан усны талаар нэг санаа байдаг. Нэгэнт биеэс ялгараад “хэрэггүй” болчихсон гэж бодвол буруу байх. Хүнээс ялгарсан усыг аваад, уг хүнийг алс газар аваачиж биеийг нь цохих зэргээр цочрооход хойно хоцорсон усны молекулд чичиргээн, үймээн ажиглагдаж байсан гэдэг.
Мөн ус хөгжмийг сонсдог..
Эрдэмтэд энэ талаар туршилт хийсэн байдаг. Стакантай усны дэргэд сонгодог буюу эсвэл тайван хэмнэлтэй дууг тавихад ус бүтцээ өөрчилж дээр дурдсан байдалд орсон байна. Харин хүнд рок хөгжмийг тавихад усны молекулууд “сандран үймэлдэж” хэлбэр дүрсээ алдсан байна.
Ус нэгэнт хөгжим “сонсдог” учраас үгийг бас сонсдог.
Усны хажууд аз жаргалтай мэдрэмж үүсгэхээр үгийг давтан давтан хэлэхэд ус шууд бүтцээ гоёмсог болгож өөрчилсөн байна. Харин сөрөг муу, маргаан, хэрүүлийн аястай үгийг давтаж хэлэхэд усны бүтэц аймшигтай муухай болон өөрчлөгдөж байжээ. Угаасаа ч үгийг муу үгийн энергийг сорж авдаг тухай сонсож байсан билээ. Маргаан гарсан газар шилэн аяганд ус хийж тавих нь нөхцөл байдлыг даруй өөрчилнө. Учир нь ус муу энергийг өөртөө шингээсэн хэрэг. Харин энэ усыг уух талаар бүү бодоорой. Шуудхан асгах нь зүйтэй.




Нөгөө талаар, ус бодлын энергийг өөртөө шингээдэг ажээ.
Усны хажууд үг хэлэхэд бүтэц нь өөрчлөгддөгийн адилаар бодол санаа бүтцэд нөлөөлдөг. Үүнийг мэдсэнээс хойш би ус уухдаа /ганцхан ус ч биш, шингэн/ аль болохоор сайн сайхан зүйлийн талаар бодож бүтцийг нь зөв болгохыг хичээдэг болсон.

Хүүхэд бүр инээж байг...

Enkh бичсэн.

Би бээр нөгөө клубын ажлын талаар нийтлэж байнаа...Та бүхнийг чадах чинээгээр тусална гэж гүнээ найднам...

Яаж туслах бэ гэхээр танд байгаа хэрэглэхээ байсан сурах бичиг,уншдаггүй тэдэнд хэрэг болох ном сэтгүүл, өмсөхөө байсан хувцас.... ер нь тэд бүх л зүйлээр дутагдаж байгаа.
энэ бол зүгээр хөрөнгийн зөв хувиарлалт юм шүү дээ... Бас тэгээд буян болно гээл...кк
Элдэв мухар сүсэг нтр бол байж болохгүй л дээ... жишээ нь хувцас өөр хүнд өгч болохгүй шатаадын ч гэж байх шиг энэ мэт тэ....
За тэгээд манай энэ үйл ажиллагаанд хүн хүч маш хэрэгтэй байнаа... цонхтой цагаараа ирээд хэсэг хугацаанд тусалсан ч болно шүү дээ...

Bayartaitsgaa anduudaa

2009-10-04 Baatka бичсэн.
2009 оны 7сарын 12ноос 2009 оны 10сарын 5ний хооронд миний бие Жаргал Батмягмар нь эх орон элэг нэгт нөхөдтэйгээ хөгжилтэй. зугаатай. сургамжтай. ухааралтай сайхан амараад одоо буцхад нэгэнт бэлэн болоод байна аа.

Амралтаа би урт гэж бодож бсан ч сансанаар тийм сайхан байж чадсангүй ирэхдээ төлөвлөсөн бсан, бодсон зүйлээ хийж чадаагүйдээ гундуу бгаа гэхдээ юм ганцаар дуусах биш болох биз харин та нартайгаа дэндүү цөөхөн уулзаж сэтгэлээ хуваалцаж суугаагүйг минь өршөөж болгоогоорой. Уулзаж чадаагүй буцсан хүмүүсээс мөн уучлалт гуйж байна аа!!! 2009.10.05 өглөө явхаар болсон та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөрөөс өндөр амжилт хүсье!!! БИД ХАМТДАА харин НЯМХҮҮ УЛААН
Үргэлж холбоотой байна гэж андгайлсан гээд бодчоорой