Хорвоогийн бас нэгэн сайхан

2008-11-08 Enkh бичсэн.
Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.Та бүхэнд хэрэг болох болов хэмээн энэхүү зүйлийг орууллаа. Нэтэр хэсч явад уншаад таалагдаал бусадтайгаа хуваалцмаар санагдаваа гэж хэхэ. Манайхаан !! ер нь бүгэд ингэж аливаа бусдадаа хэрэгтэй гэсэн зүйлээ хуваалцаж байвал зүгээр гоё биш үү л гэж...

Сайн уу? ойрдоо блогтоо салхи ч оруулсангүй удсан байна даа.
Ганхүү нь ойрдоо эмчилгээ хийлгээд завгүй явлаа. Би ер нь сүүлийн үед Сан Мён Мүүн багшийн оюутан залууст зориулсан ОЮУТНЫ ЯВАХ ЗАМНАЛ номыг уншиж байна. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй тиймээс би та нарт Маш хэрэгтэй гэж бодоод хэсгий нь бичихээр шийдлээ.
/ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ ТАНЬД Л ХЭРЭГТЭЙ ЮМ ШҮҮ. PLEASE/

Би өнөөдөр юуны төлөө суралцана вэ?
Та өөрийнхөө төлөө сураагүй гэдгийг ойлгох ёстой. Өрөвдөлтэй хүмүүсийн найз нь болж мөн мэдэхгүй чадахгүй хүмүүст зааж сургах гэж мөн гинжилж байгаа гав гинжнээс нь суллах гэж сурч байгаа.
Зөвхөн юм мэдэхийн төлөө суралцаж байгаа хүн хол явахгүй тиймээс энэ дэлхийн сайн сайхны төлөө суралцах хэрэгтэй.

Бид суралцсанаар бидний ирээдүй илүү баталгаажина, өөртөө итгэлтэй болно.Залуу насандаа сурах цагтаа сураагүй зүгээр тоглоод явсан хүн нас ахиад ирэхээрээ зовох болдог. Тоглож наадахын оронд бүхий л хүчээ дайчлаж байсан хүн хожим нь байгаль дэлхийг цууриаттал баяртайгаар хашгирах болно.

Та өөрийнхөө төлөө сурдаггүй
Өөрийн хүсэл мөрөөдөл дээрээ суурилан алдар нэрэнд хүрвэл үүрд чинийх болно. Гэвч буруу зүйлд үндэслэсэн амжилт муу хүчнийх /Сатан, буг чөтгөр/ болдог. Учир нь нигүүлсэнгүй тэнгэр бурхан үүнд дургуй.
Энэ нь сурахтай адил. Та "эрдмийн зэрэг хамгаалж эрдэмтэн болж би тансаг амьдрана" гэж хэлж болох юм. Харин бүх юм хоосон бүтэлгүй болно. Та үүнийг маш нухацтай бодоорой.
Дэлхийд амьдарч байгаа гэр бүлүүдийг аваад үзвэл тэд зөвхөн өөрийн хүүхдүүдийн төлөө амьдардаг. Тэд хэний төлөө сурч байгаа ч мэдэхгүй сурдаг. тэд өөрсдийнхөө төлөө,гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, улс үндэстнийхээ л төлөө сурдаг. Үүнээс илүү санаа тэдэнд байхгүй ээ.

Шаргуу суралц
Сурах дуртай хүн байхгүй
Сурах нь онцгүй, зүгээр суух нь сайхаан. За хараад үзье цэцэрлэгт явдаг хүүхэд зөвхөн цэцэрлэгийнхээ тухай мэддэг. Хэрэв тэд ирээдүйдээ явах бага, дунд, ахлах, их сургууль болон докторын зэргийг цэцрлэгт явахаасаа өмнө мэдвэл, миний бодлоор тэд цэцэрлэгтээ явахгүй. Та нар тэднийфг явна гэж бодож байна уу? дундаас нь хаяад зугтаах болно. Тэгж бодохгүй байна уу?
Газар дэлхийд сурах дуртай хүн байна уу? Харин үүнийг яагаад хийх хэрэгтэй болов оо? Ингэснээр та өөрийгөө урамшуулж чадахгүй. Та өөртэйгөө тэмцэлдээд ч болов суралцах хэрэгтэй.

Сурахын утга учир
Та ая тух биеийн амрыг хараад л байвал бүгдийг алдана гэсэн үг. Чи юм хулгайлж байгаатай адил. Бусад нь шаргуу суралцаж байхад та хокке тоглож мөн ямар нэгэн аваар осол гарах боломжтой.
Тэгвэл юу болох вэ? та бүтэлгүй нэгэн болно. Ямар нэгэн зүйлийг судлахдаа бүхий л зүрх сэтгэлээ гаргаарай. Энэ тийм ч амар биш. Багш нь ийм сэтгэлээр суралцдаг. Суралцахдаа яагаад ядардаг вэ? Энэ өөрийнхөө төлөө суралцая гэх үед шүү дээ.
Энэ өгүүлбэр энэ хуудаснаас хүний үхэл амьдрал шийдэгдэнэ гэсэн нухацтайгаар яагаад суралцахгүй байгаа юм бэ?
Тэгээд нэг үг нэмбэл нэг хүнийг амьдруулж хасвал алдах болно гэсэн зүрх сэтгэлээр нухацтай суралцах хэрэгтэй.
Ангид оюутнууд бүгд шилдэг нь байдаггүй. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Бас бүтэлгүй оюутнууд байдаг. Хэрэв сургуульдаа бүтэлгүйтвэл сургуульд сураагүй хүнээс долоон дор байх болно. Өөртөө ялагдах доройтох боломжийг бүү олго. ТА ХЭНЭЭС Ч ИЛҮҮ БЭРХШЭЭЛ ХАТУУЖИЛТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ ХҮН БОЛООРОЙ. АМЬДРАЛЫНХАА ТУРШИД СУУРЬ ТАВЬЖ ТЭГЖ БАЙЖ Л АЛДРЫН ЯЛАЛТЫГ ХҮРТЭЖ ЧАДНА. ТА ҮҮНИЙГ ӨӨРИЙН ТУРШЛАГААР ЖИНХЭНЭ УТГААР НЬ ОЙЛГОХ БОЛНО...

Good Luck!!!

uundaa бичсэн.
Энэ амралтын өдрүүд 131dg-ийн нийт гишүүдийн хувьд онцгой долоо хоног болж өнгөрөх гэж байна. 11-р сарын 9, 11-р сарын 10-ны олон олон 11-үүд давхцсан бэлэг дэмбэрэлтэй энэ өдрүүдэд манай ангийнхан өөрсдийн хөдөлмөр, авьяасынхаа ачаар олон олон шагналын эзэн болж, цас, бороо орохгүй байгаа энэ үед 131dg-ийн Бүгд найрамдах улсад амжилт, медаль, шагналын хур оруулна гэдэгт итгэж байна.

Өнөөдөр Монгол улсын спортын төв хот гэж хэлж болохуйц Эрдэнэт хотод Усанд сэлэлтийн спортын Монгол Улсын Аварга Шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд саяхан Балид болж өнгөрсөн Элсний спортын Азийн анхдугаар тоглолтонд эх орноо төлөөлөн триатлоны спортын төрөлд амжилттай оролцоод ирсэн Ноожийн Оргил маань хурд хүч, авхаалж самбаагаа сорих гэж байна. 2 өдөр өрсөлдөх энэхүү тэмцээнд Оргил маань 3 ч зайд хурд уралдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт ангийнхныхаа нэрийн өмнөөс түүнд томоос том амжилтыг хүсэн ерөөе...Бас бүгдээрээ сайн залбирцгаая гэж уриалж байна...
Харин маргааш Ням гарагт манай ангийн нэр нүүрийг жилээс жилд урлагийн ямарваа тэмцээн уралдаанд авч гаран, амжилт үзүүлдэг байсан бүжгийнхэн маань, тодруулбал Сүхбат, Оюунсайхан, Маргад-Эрдэнэ, Будмаа нар маань Best Of Best бүжгийн тэмцээнд сүүлчийн шатны шалгаруултанд оролцох гэж байна. Өмнөх шатнаас шалгарсан шилдэг багуудын халз тулаанд манай бүжигчид маань "Сурагч" сэдэвт бүжиг дэглэн оролцох бөгөөд хэрхэн ямар сюрпризыг барин шүүгчдийг алмайруулж, хамгийн өндөр оноо авахыг бүгдээрээ хүлээж, харж сууцгаая. Тэмцээн маргааш 13:00 цагт UB PALACE-д болох бөгөөд та бүхнийг бөөнөөрөө ирж ангийнхныхаа хэрхэн бут авахыг үзээсэй гэж хүсч байна. Сэтгэлээрээ ирж дэмжицгээе...
ЖИЧ: СЭТГЭГДЭЛ БОЛОН ЧАТАН ДЭЭР БИЧСНИЙ ДАГУУ БӨХИЙН ӨРГӨӨНД БИШ УЛААНБААТАР ПАЛАСТ БОЛНО ГЭДГИЙГ ЗАЛРУУЛАВ.ХАРИУЦЛАГЫГ БЛОГ ҮҮРЭХГҮЙ...

Таны амар амгаланг айлтгая!!!

2008-11-06 Bilguun бичсэн.
За сайн байцгаана уу? Ойрд мань чинь нэт орсонгүй ээ.Хичээл жаахан ихтэй бас бус ажилтай амжихгүй байлаа.Тэгээд сая нэт ортол баатка маань чи нэг нийтлэл бичих болсон байхаа гэчихсэн байна.Нээрээ ч бичихээр болжээ.Гэхдээ хүнд хэрэгтэй юм бичмээр санагдлаа.Энэнд Уундаагийн маань нийтлэл ч нөлөөллөө.Тэгээд энийг бичмээр санагдлаа:

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.

Энэ жижигхэн өгүүллэгийг та бүхэн номноос, эсвэл миний Hi5-руу ордог бол уншсан байхаа.Гэхдээ дахин нэг анхааралтай уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.Дараа дахин энэнээс гоё нийтлэл бичнэ гэж амлая.За дараа уулзатлаа түр баяртай.Амжилт хүсье!!!

...Хязгааргүй уудамд уусах юмсан...

2008-11-05 uundaa бичсэн.
...Хүн яагаад инээдэг юм бол? Яагаад хүмүүс бусдадаа инээж байгаа мэт харагдахыг хичээдэг юм бол? Инээд бэлэглээрэй гэж хүмүүст яагаад зөвлөдөг юм бол? Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай гэж дуулдаг юм бол? Инээд гэж ер нь ямар ашиг тустай эд вэ?...

Өнөөдөр нэг жижигхэн хар юмаа гөлөрч суунгаа энэ асуултын хариултыг гэнэт олмоор санагдаадахав... Яагаад мессенжерт хүмүүс олон төрлийн инээдээр инээдэг юм бол гээд л бодож өглөө дөө... Сониуч зандаа хөтлөгдөөд wiki-рүү хүртэл ороод амжаадахав, хорхойссондоо бүр биологийн ном эргүүлж үзээдэхэв...Хариултыг нь олох гэж хичээгээд сүүлдээ эргэлзээд ч амжаадахав...
Элэг хөшнөө гэдэг чинь уул нь тийм ч сайн зүйл биш байх, гэтэл инээдийн эцсийн зорилго нь элэг хөших болчих гээд байдаг. Гэхдээ элэг хөштөл инээнэ гэж байдаггүй л юм шиг. ОНОЛ ПРАКТИК 2 үргэлж зөрдөг гэдэг нь эндээс ч харагдах . Инээдийг өөрийнхөөрөө тайлбарлан сэтгэл хөөрлөөс гарсан олон нийтэд үзэгдэх шинж тэмдэг гэж товчоор тодорхойлж болно гэвэл бид жаргалтай үедээ эсвэл сэтгэл хангалуун байхдаа инээдэг байх...
Инээд бас олон янз. Баярлаж инээх, худлаа инээх, бахархаж инээх, хошигнож инээх, бантаж инээх, хайрлаж инээх...Бүгд л өөр өөрийн онцлог шинжийг хадгалж, өөр өөрийн хэв маягтай инээдүүд...Инээсэн болгон нөхөр биш гэдэг ч инээсэн бүхэн дотно сэтгэлийг надад төрүүлдэг. Их инээх нь муугийн шинж гэдэг ч надад инээдтэй зүйл харах, аль эсвэл өөрөө үнэн сэтгэлээсээ инээх нь сэтгэлийн амралтыг өгдөг...Үгээр хүнийг үхүүлж чадна гэдэг шиг инээдээр хүний сэтгэлийн өвчнийг эдгээж чадна гэдэгт би итгэдэг.
Яагаад гэнэт нөгөө uundaa чинь "Хязгааргүй уудамд уусах юмсан" гэдэг сүржин гарчигтай нийтлэлдээ "ИНЭЭД" гэдэг хүн бүхний мэддэг хэрнээ мэддэг зүйлийн талаар бичих болов гээд гайхаж байгаа байх. Гарчиг бол маркетингийн асуудал, гэхдээ бас философийн ухагдахуун. Үүнийг сараачиж суугаа бичигчийн сэтгэлээс урган гарч буй гэнэхэн бодол. Тэнд, хязгааргүйд ямар нэг онцгой, аль эсвэл эндхийнхээс илүү зүйлс байгаа гэсэндээ тэгж бодсон хэрэг. Харин инээдийн талаар...
Ер нь бодоод байхад хүн сэтгэлийн амьтан гэдгийг санаарай гэсэндээ, яагаад чи, би, бид бүхэн хүнд муу санаж, өш хонзонгоо тооцож явах хэрэгтэй билээ гэж бодсондоо бичихээр шийдсэн юм... Амьддаа бие биеэ хайрла гэдэг шиг, нэг л мэдэхэд хаашаа ч юм салахаас хойш сайхан нөхөрлөл, дулаан харц, ядаж л эерэг энерги бие биендээ өгч, урамтай инээмсэглэлийг бэлэглэхээс илүү сайхан зүйл гэж хаа байхав. Үгээр хүнийг үхүүлж ч болно бас сэхээж ч болно гэдэг шиг, гагцхүү чиний бодолгүй хэлсэн алдаатай хэдхэн үгнээс болж юу ч тохиолдож болно шүү гэдгийг бас бодож явах хэрэгтэй. Би өөрөө ч үүнийг биеэрээ мэдэрсэн, зарим хүмүүст ч бас мэдрүүлсэн... Би 2 үг хэлж хүнийг уйлуулж, насан туршдаа өөрөөсөө түлхэж үзсэн, дахиж хэнд ч ийм алдааг давтуулахгүй юмсан гэсэн хүсэлдээ би үүнийг бичиж байна. Чамд тэр хүнийг үүрд жаргалтай, сэтгэл тэнэгэр явуулах чадал байгаа шүү гэдгээ мэдрээрэй. Найздаа, хайртай хүндээ, аль эсвэл танихгүй хэн нэгэнд бүгдээрээ урмын үг, сэтгэлийн дэм өгч, бүр болохгүй бол ядаж ялдам инээмсэглэл бэлэглэж амьдарцгаая гэсэндээ бичиж байна...
Чи сэтгэлийн зовлонтой, аль эсвэл муу зүйл чамд тохиолдсон байж болно. Тийм хэцүү үедээ хүмүүст битгий уурлаарай, тэд ямар ч буруугүйг, тэд тийм байдлыг хүсээгүйг үргэлж санаж явсан нь дээр. Ухаангүй хэлсэн үгний чинь гайгаар чамаас тэд айдаг болж, хэтэрхий ширүүдүүлсэн үгийн чинь ачаар чамаас тэд хөндийрөх болно. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг ч өөрийнхөө байдлыг эхлээд мэдэрч сураарай. Өөрөө юунд ч хүрээгүйм байж, юуг ч бүтээгээгүйм байж хүнийг зэмлэх нь зөв үү, шүүмжлэх нь хэрэгтэй юу гэдгээ ялгаж салгаарай...Ядаж мессенжерт орж ирсэн нэгэндээ муухай аашилж гомдоохын оронд хэхэ гээд бичиж явуулаад цагаахан сэтгэлд нь ус цацчихгүйхэн шиг өнгөрөөсөн ч болно шүү дээ..
Эцэст нь би өөрөө яагаад бичсэн шалтгаанаа тодруулсан нь дээр биз дээ. Би гэдэг хүн бага залуудаа /нээх хөгшин хүн шиг/ хэтэрхий хэрүүлч аль эсвэл хэтэрхий бардам явснаа ухаарсанд нийтлэлийн үндэс оршино. Хаана л маргаан, хаана л асуудал тэнд явж байхаасаа залхсан, юунд тэгдэг байснаа, өөрийгөө зөвтгөх шалтгаанаа олоогүйгээс нийтлэлийн суурь тавигдсан юм. Хуримтлуулсан туршлагаа, олж мэдснээ хуваалцах юмсан гэсэн хүсэлдээ дийлдэн нийтлэлээ бичлээ. Хэтэрхий урт болсон бол уучлаарай, хайран цагаа хайхралгүй уншсанд баярлалаа...Хэрвээ сайхан амьдарч байвал бие биен рүүгээ инээмсэглээд хэрвээ инээж байвал блог руугаа ороорой гээд энэ бодролоо дуусгая...
...БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ БАС ХӨГЖИЛТЭЙ...

My birthday

2008-11-03 g_oyuka бичсэн.
Ангийнхантайгаа төрсөн өдрөө нөхөж тэмдэглэв.



ээжтэй хамт хийсэн төрсөн өдрийн боов



HAPPY BIRTHDAY TO YOU

2008-11-02 zoloo бичсэн.
17 нас

Өнөөдөр манай ангийн цөөхөн охидын нэг болох Оюундарийн маань төрсөн өдөр болж байна. Ангийн Энхүүш, Нямхүү, Нацгаа, Чой, Баттөр зэрэг хүүхдүүд маань төрсөн өдөрт нь зориулан бэлэг аваачиж өгөх гэсэн боловч Оюундарь маань гэртээ байсангүй тул манайд орхиод явлаа. Бэлэг нь нээрээ үнэн тасархай ЖҮР ҮР-ийн амтат бялуу, томоос том бамбарууш....Манайхан их сэтгэл гаргасан байна шүү. Юутай ч Оюундарьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!!