Манай блог Times Now сайтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургийн оронд хужаа нөхрийн зургийг тавьсан байна гэдгийг мэдээлсэн. Тэгвэл бидний нөхдийн тус сайтан дээр бичсэн сэтгэгдлүүд, хүчтэй эсэргүүцлийн ачаар уг сайт зургаа сольжээ. Итгэхгүй байвал үүнийг үзээрэй...Дашрамд дурьдахад маш их хүчин зүтгэл гаргасан бүх хүмүүст болон ялангуяа ерөнхийлөгч рүү хүртэл майл илгээсэн Пүнтүүздээ талархснаа илэрхийльеээ, сайн ажиллаа...
Өмнө нь:
Одоо: 
Би улс төрийн талаар тийм ч их ярьдаггүй, бас бичдэггүй, бичдэггүй гэж бичих цаг нь ч болоогүй гэж боддог. Гэвч энэ удаа ийм үйл явдлыг гэртээ зүгээр хараад сууж чадсангүй, санал сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ. Таныг ч гэсэн сэтгэгдлээ үлдээнэ гэж найдаж байна.
2008 оны 7 дугаар сарын 1. Энэ өдрийг бид хэзээ ч мартахгүй. Гэвч сайнаар биш, муугаар, бахархаж биш жигшиж санах болно. Монголын түүхэн дэх хамгийн увайгүй, ой гутмаар өдрүүдийн нэг гэж дурсах болно.
Монголын ирээдүй үнэхээр бүрхэг байгааг би энэ жагсаалыг үзэж байхдаа мэдэрлээ. Монголчуудын ухамсар ямар дорой байгааг би энэ жагсаалд оролцож байхдаа мэдлээ. Арай дэндүү увайгүй, улаан цагаандаа гарсан энэ үйлдлийг зогсоохын оронд яагаад улам хөөргөөд байсны учрыг би олсонгүй ээ... Энэхүү бүхний бурууг Элбэгдорж, АН, Магнай, Батзандан та нар хүлээх ёстой...
Ер нь сонгуулийг 60-70 хувиар луйвардана гэж тийм юм байдаггүй л байхгүй юу. Яахав 3-4 хувь бол луйвардсан байх л даа, монголд шударга юм конкурснаас өөр байдаггүй юм хойно...Хэрвээ Элбэгдорж даргын хэлсэн шиг тэгж луйвардаж МАХН ялсан юм бол би үнэндээ АН-ыг хохино гэж хэлмээр байна, тойргийн хэсгийн хороо бүр дээр та нарын ажиглагч нар сууж байсан биз дээ, тэр ажиглагч нар чинь юу хийж байсан юм бэ... Элбэгээ дарга нэг ярилцлагандаа ингэж хариулжээ.
-Сонгууль бүрийн дараа маргаан гардаг учраас хэсгийн хороодод саналын хуудсыг тоолох хоёр хянагч гаргасан. Үүний нэг нь танай намын хүн байсан шүү дээ. Мөн ажиглагч нар чинь ч ажилласан. Тэд юу хянасан болж байна?
-Манай хянагч нарыг тэд худалдаж авсан.
Сүүлд нь ингэх л байсан юм бол аятайхан, худалдагдчихгүйхэн шиг хүмүүсээ ажиглагчаар тавихгүй байсан яасан юм бол... Монголын урдаа барих намын дарга хүн ингэж өөрсдийнхөө намын гишүүдийг доромжилдог сонин л юм... Улайрчихсан байгаагийн шинж энэ биш гэж үү...
Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр сонгуульд аль аль нам нь л булхай хэрэглэсэн нь тодорхой ш дээ, ядаж байхад сонгуулийн шинэ тогтолцоо нь угаасаа том намд ялах боломжийг ихэсгэдэг нь илт байсан. Гэтэл АН том нам хөдөөний иргэдийн хувьд биш байжээ..
Сонгуулийн дүнг харахад хот, хөдөөгийн ялгаа бас хэтэрхий их байгааг бид ажиглаж чаднаа. Хөдөө ХУ намынхан илт ялж байхад хотод АН арай илүү суудал авч байгаа харагдана. Эндээс бид юуг харах ёстой вэ, магадгүй хөдөөнийхөнд мэдээлэл бага хүрээд, хуучнаар сэтгээд байгаа юм болов уу... Өөр өөрсдийн л тайлбар байгаа, хотод ардчилсан намын шинэ шийдэлтэй рекламууд их гарсан болохоор ч бас тийм байж магадгүй юм...
За тэгээд өчигдрийн болсон жагсаалын талаар... Баянхошуу болон бусад гэр хорооллуудаар нэр бүхий хүмүүс залуучуудад мөнгө, архи тараан МАХН-ы байрны урд цуглана гэж хэлж, даалгавар өгч байсан нь нууц биш болжээ... Иргэд маань ч ямар ч хямдхан, бас сэлүүхэн сэтгэдэг юм, тэр нууц ноёд ч гэсэн яасан бодолгүй, яаруу хөдөлдөг юм...
Үнэндээ бол тэргүүн эгнээнд явж байсан иргэд бүгд согтуу байсан, араас нь авдар авдрар архи зөөж байснаа, сүүлдээ DUTY FREE эвдээд архи авч ууж байсныг бид харсан. Бичлэгээс харахад сүүлдээ тэд хулгайлж болох юу л байна түүнийг авч байлаа, архичдыг авчирсан шигээ бас хулгайч нарыг аваад ирсэн юм уу...Ийм иргэдтэй яаж хөгжихөө үнэхээр мэдэхгүй байна...
Бас нэг шүүмжлэх юм байнаа... Ямар ч сонирхолгүй энгийн иргэд нь хажууд нь тэд нарыг хараад зогсоод байх юм. Яасан ажилгүй хүмүүс вэ, та нар тэнд жагсагчдын тоог нэгээр нэмж бүртгэгдэж байна гэдгээ мэдсэн үү... Хүмүүс 20,30 мянган хүмүүс байсан гээд л байдаг, яг оролцсон, төрийн цагдааг зодсон нь хэд бол, мянга хүрэх болов уу...
Гал тавьлаа, 85 жилийн түүхтэй Хувьсгалт намын байрыг шатаалаа, өөрсдөө ч угаартаж үхлээ... Яалаа гэж, яах гэж гал тавьж байгаа юм бэ, эхлээд чулуун дайн хийж хамаг цонхыг нь хагалчихаад, түүндээ ханалгүй дэлгүүрүүд, оффисуудын хамаг юмыг нь тонолоо... Одоо юу хэрэгтэй юм бэ, гал тавих л дутаж гэнэ, магадгүй тэд ажил хийдэггүй улсад нэг ч төгрөгийн татвар өгдөггүй хүмүүс байсан байх л даа, гэтэл үүнээс чинь болоод энгийн ажилтан сэхээтэн, таны бидний, чиний ээж аавын мөнгөөр үүнийг засах байх даа...
МАХН-ы байрыг тонолоо, хагаллаа.. Ханасангүй ээ, бүр даварч арын СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ лүү дайрч оржээ. Дайрч ороод тонон сүйтгэжээ, тонон сүйтгэхдээ галдан шатаажээ... Уран зургийн галлерейд байсан урлагийн үнэт, дахин давтагдашгүй бүтээлүүдийг хэн төлөх вэ, Морин хуурын чуулгын байранд байсан тоглолтын хувцас, морин хуур хөгжмийн зэмсгүүдийг хэн төлөх вэ, та нар лав биш байхаа, Элбэгээ минь, Магнай минь...
Цагдаагийнхан одоо цэргийнхэнтэй нийлээд сүрийг үзүүлэх хэрэгтэй. Аль эртнээс л тэгэх байсан л даа, даанч тэд иргэдийнхээ эсрэг довтлох биш, тэднээс хамгаалах тактиктай байлаа, харин сайхан цагдаа нар маань гэмтэж бэртэв дээ, нэг нь бүр сохорсон гэнэ. Буу гаргасныг буруушааж байна гэнэ, үнэндээ тэгэхгүй бол өөдөөс нь чулуу, хашаа бүр сүүлдээ бульдозертой дайрч байгаа улангассан босогчдыг яаж дарах байсан юм бэ, тэгээд ч давсан бас резинен сумтай л байсан... Ерөнхийлөгч онцгой байдал зарлан цэргийнхэнд шаардлагатай бүхнийг хийх заавар өгсөн гэнэ, даанч одоо тэд жагсаж чадахгүй л байхдаа, удирдагчид нь нуугдчихсан, зарим нь шартчихсан, зарим нь баригдчихсан... Эсвэл угаасаа бүтэхгүй юм чинь гээд залхуураад суучихвий...
Эцэст нь 1990 оны хувьсгалыг Зориг, Энхтүвшин нарын нөхөд ямар ч цонх хагалалгүй, хэний ч хамраас цус гаргалгүй тайван замаар хийснийг санаарай... Гэтэл одоо Элбэгдорж "Хонхны Дуу" цуурайтуулсаар ирээд "ТЭМЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ" гэж уриалаад яахав дээ... Адилхан л монголчууд шүү дээ, бид чинь, бидэнд сонгууль болохоор л нам намаараа талцаж, өөр өөр туг барилцаж, хоорондоо зодолдох хэрэг тийм их байгаа юм гэж үү... Монголдоо тайван амьдарч чадаха болилоо гэж үү...
Энэ бол үнэхээр Монголын түүхэнд гарч байгаагүй эмгэнэлт үйл явдал мөнөөсөө мөн... Дэлхий нийт одоо Монголыг харж байна, гутаж байна, айж байна... Монголын ард түмэн үүнийг хэзээ ч хүсээгүй гэдэгт итгэж байна... БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ...
Монголд болж байгаа үйл явдлын талаар дэлхийн алдартай болон алдаргүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Гэтэл Энэтхэгийн
Тimes Now тв-ийн веб сайтан дээр Монголын Ерөнхийлөгчийн зурагны оронд Хужаагийн ерөнхийлөгч ху жинтаогийн зургийг тавьжээ. Энэ одоо юу болоод байнаа, санаандгүй андуурал уу, санаатай эндүүрэл үү.. Сэтгэгдлээ бичээрэй бас хүмүүст тараагаарай...
ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ...
Ерөнхий боловсролын суруулийн элсэлтийн шалгалт саяхан болж, энэ жил 35 мянга гаруй сурагч их, дээд сургуульд элсэн орох эрхтэй болсон юм. Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн онц байдал зарлах тухай зарлигийн хүрээнд өнөөдрөөс элсэлтийг албан ёсоор зогсоож байгаа юм байна.
Онц байдал зарласан хугацаанд их, дээд сургуулийн элсэлт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа нийслэл хотод зохиогдохгүй ч гэлээ хөдөө орон нутагт элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдах болно хэмээн Боловсрол, соёл шинжлэх ухааны яам мэдээллээ.
Тийм учраас 7 сарын 4-ийг дуустал их сургуулиудын бүртгэл явагдахгүй болсныг ангийнхандаа анхааруулж байна...
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн үйл ажиллагааны улмаас иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсч хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан, амь насанд нь заналхийлж эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой үр дагаврыг арилгах, хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол улсын үндсэн хуулийн 33-р зүйлийн 12 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу онц байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 3, 6 дахь хэсгүүдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны долдугаар сарын нэгний 23 цаг 30 минутаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай. Онц байдлыг зарласан хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсүгэй.
1.Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах,
2.Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал цуглаан олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга хүч хэрэгслээр шууд албадан тараах,
3.УБ хотын төвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх,
4.Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах,
5.Улаанбаатар хотын төв хэсэг өөрөөр хэлбэл Бага тойрууд 22-8 цагийн хооронд хөл хорьж, зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах,
6.Дуу авиаг чангаруулах техник хэрэгсэл ашиглахыг хориглох, шаардлагатай бол түр хураан авах, Үндэсний болон нийтийн радио, телевизээс бусад телевизийн үйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хүртэл зогсоох,
7.Согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох,
8.Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг галт хэрэгсэл, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэгддэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхит бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг техник хэрэгслэлийн ашиглалтанд хяналт тогтоох,
9.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг онц байдлын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудын хүч хэрэгслийг дайчлан удирдан зохион байгуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр